Монгол төрийн даалгавраар төрийг төлөөлөн Корей улсад томилогдон очсон Гон мин хааны Монгол хатанд зориулан босгосон бунханд Тэнгэрийн ивээлээр МБНЭ-ийн төлөөлөгчид гурван жил дараалан бөөлж, залбирал хийлээ. Монгол хатаны бунхан болон эргэн тойрон орших уул, ус, Асар хайрхандаа монгол сүүний дээжээ өргөж, монголоос зориулж авчирсан цагаан идээ, ааруулаар тавгаа засж, аргал, арцаа уугуулав.
“Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа–70 жил” номонд анх удаа БНАСАУ дахь Монгол хатаны бунханд бөөлсөн Монгол бөө нарын зураг оров
Төрийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар томоохон ахиц гарсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн шашины зөвлөх Ц,Хулантай долоон удаа уулзаж, хийсэн ажлаа тайлагнаж, санал бодлоо солилцсон. УИХ-ын 10 гаруй гишүүд, БОАЖЯ-НЫ Сайд, БХЯ-ны сайд, Нийслэлийн ИХТ-ийн дарга, Өмнөговь аймгийн засаг дарга Наранбаатар, Чингэлтэй дүүргийн ИХТ-ийн даргатай уулзав.
ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД
Панмүнжом буюу цэрэггүй чөлөөт бүсэд
Монголын төлөөлөгчид зочилж, хоёр солонгосын хооронд гал зогсоох найрамдлын гэрээ байгуулсан дурсгалт газар, хоёр улсын хилийн уулзалтын шугам бүхий байр зэргийг үзсэн байна.
БНАСАУ-БНСУ-ын дээд хэмжээний уулзалт чухамхүү энэ газар болох учраас онцгой анхаарал татаж байсан юм. Хоёр улсын хооронд уулзалт хэлэлцээр болох газарт монголын бөөгийн төлөөлөгчид хэдхэн хоногийн өмнө хөл тавьсан гэхэд бас л сонин соргог санагдаж байсан.
ОХУ-ын Халимагийн Олон Улсын Соёл Урлаг, Этнографийн "Ойрад-Түмэн" наадам болж, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Удган Янжинлхам, түшээ Оюунцэцэг, зураглаач Цэлмүүн нар оролцлоо.
Шинжлэх ухаан, практикийн бага хуралд МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан “Монголын соёлын өвийг хамгаалахад тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан.Арга хэмжээний явцад МБНЭ-ийн төлөөлөгчид ОХУ-ын Төрийн ДУМ-ын депутат Мукабенова Маринатай уулзаж дурсгалын зураг авахуулсан байна.
Цэлмэг тэнгэрт үүл хураан зангируулж, цахилгаан цахилуулж, тэнгэр дуугарч, аянга бууж, хур бороо хайрлаж, газар тэвтээсэн, ган тайлсан ид шид үзүүлсэн Говийн нэгдсэн Их тахилга амжилттай болж өнгөрлөө.
Говийн нэгдсэн Их тахилга бөө нарын хамтын хүчийг илэрхийлсэн, ид шидийг үзүүлсэн гайхамшигтай сайхан болсон. Тэнгэрийн Улаач нарын хамтын хүчний мөн чанарыг илэрхийлснээрээ энэ тахилга онцгой ач холбогдолтой байлаа. Бид хүчээ нэгтгэвэл ямар их хүчийг нийгэмд үзүүлж чадахыг жинхэнэ утгаараа харуулж чадсан. Аугаа их эзэн Чингис хаан Тэнгэрийн улаач нар хүчийг нэгтгэн ашиглаж байсан тэр дурсамжийн зах, зухыг бид сэргээн үзүүллээ. Бид хүчээ нэгтгэвэл юунд хүрэхийг ч харуулж чадсан.
Ганц бөөгийн дуун газартаа үлдэнэ, олон бөөгийн хамтын залбирал тэнгэртээ хүрдэгийн бодит жишээ энэ тахилга харуулж чадлаа.
БНАСАУ-д МБНЭ-ийн төлөөлөгчид МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн удган Янжинлхам, Монгол бөөгийн удган Наранцэцэг нар зочлов. Энэ хүрээнд БНАСАУ-ыг үндэслэгч, аугаа их удирдагч Ким ир сен, Ким чен ир нарын хөшөө, бунханд хүндэтгэл үзүүлэв.
Хорьдугаар удаагийн Ким ир сений нэрэмжит цэцгийн их наадмын нээлтийн ажиллагаа, баярын төрийн хүндэтгэлийн хуралдаан, Төрийн хүндэтгэлийн хүлээн авалт, Олон улсын циркийн болон сонгодог урлагын тоглолт үзлээ.
МБНЭ-ийн төлөөлөгчдийг СХН-ын улс төрийн товчооны гишүүн, сайд нарын зөвлөлийн орлогч дарга хүлээн авч дурсгалын зураг авахуулсан байна.
Халимагийн тэнгэрт сүүлчийн хэнгэрэгийн дуу хэзээ дуугарсаныг хэн ч мэдэхгүй. Монгол нутгаас авч гарсан хулангийн аргал, арцаа уугиулав. Тамлаг, дуудлага Хуур эгшиглэж, ХАЛИМАГИЙН ТЭНГЭРТ ХЭНГЭРЭГИЙН ДУУ ЦУУРАЙТАН МОНГОЛ БӨӨГИЙН ИХ ЗАЙРАН Д.ОДОНХҮҮ ХУЯГЛАН БӨӨЛӨВ.
Дараа нь Элстэй хот дахь ХЭЛМЭГДЭГДИЙН ХӨШӨӨНД МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол бөөгийн Удган Янжинлхам, түшээ Оюунцэцэг, зураглаач Цэлмүүн, Жавхланбаяр, Цолмон нар байлцаж, Монгол нутгаас авчирсан аргал, арцаа уугиулж, хуур манжигаар бөөлж хүндэтгэл үзүүлсэн билээ.
2018 онд МБНЭ-ийн хувьд олон тэмдэглэлт үйл явдал болсоноос гадаад харилцаанд онцлого жил байлаа. Жил, жилийн үйл явц давтагдашгүй. Ялангуяа нэгдсэн их тахилга үр дүн нь шууд харагдаж, олон түмэнд хүрсэн сайхан үйл болсон нь бид зөв ажиллаж байгаагийн баталгаа болсон юм. Өнөөдөр монголд манай бөөгийн байгууллага шиг зорилго, чиглэлтэй, гадаад болон дотоодод ажиллагаанд үр дүнтэй ажилласан байгууллага алга байна. Бид ийм амжилтанд хүрсэн нь сэтгэл, зүтгэл нэгтэй, өнөө цагт бөөгийн үйл ажиллагааг зөв голдиролоор авч яваа манлайлагч нар, гар нийлсэн эвсэг хамт олноороо бахархаж байна.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
| |||||
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.