Уншиж байна...

2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн МБНЭ-ийн дээд цэцийн арван зургадугаар хуралдаанаар дараах асуудуудыг хэлэлцэв.

1. Өмнөговь аймагт хийх Говийн Их тахилга зохион байгуулах явцын тухай мэдээлэл
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн Ж.Алтанчимэг

2. Телевизээр хийгдэх сурталчилгааны төлөвлөгөө
МБНЭ-ийн Хяналтын гишүүн Т.Одончимэг

3. Налайх дүүрэгт ажилласан тухай
МБНЭ-ийн Хяналтын гишүүн Н.Бат-Эрдэнэ

4. Нийслэл аймаг, дүүргийн Бөөгийн хүрээлэнгийн ажлыг дүгнэх шалгуур үзүүлэлтийн тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

5. Сургалт зохион байгуулах тухай
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

 

2020.01.29 Дугаар Улаанбаатар хот

Өргөл, даатгалд хамруулах тухай
МБНЭ-ийн Нэгдсэн их тахилгад зориулан оролцогчдоос өргөл, даатгалд зориулан хандив авч байхаар тогтоосугай.
МБНЭ-ийн Нэгдсэн их тахилгын үеээр хийгдэх Нарны, Хайрханы, Лусын, Тэнгэрийн, Галын тахилгад оролцогчидоос өргөл, даатгалд зориулан хандив авах доод хэмжээ нь 5000 \таван мянган \ төгрөгөөр тогтоосугай.
Өргөл, даатгал, хандивд зориулан оролцогчдоос өгсөн зүйлд тусгай тасалбар олгож байх нь зүйтэй.
Тэргүүлэгчид

 

 

МОНГОЛ БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН
ДЭЭД ЦЭЦИЙН ЖАРАН ТАВДУГААР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ
2020.01.30 № 1 Улаанбаатар хот

Сонгуульт ажлаас чөлөөлж, сонгох тухай

2019 оны МБНЭ-ийн Дээд Цэцийн Хуралдайн гишүүдийн манлайлалын дүнгээр хуралд суудаггүй, нэгдсэн үйл ажиллагаанд оролцдоггүй, татвараа төлдөггүй гишүүдэд хариуцлага тооцохын тулд ТОГТООХ нь:

Нэг. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ч.Наранцэцэг, Баярмаа, Хандам, Мөнхнаран, Одгэрэл, Сумьяа нарыг сонгуульт ажлаас чөлөөлсүгэй.

Хоёр. МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүн Ч.Гаваангүнчин, Ж.Ариунтуяа, Ж.Эрдэнэцэцэг нарыг сонгосугай.

Хуралдааны тэргүүлэгчид

2020.01.29 Дугаар Улаанбаатар хот

Дээд цэцийн хуралдайн гишүүдийг хуваарьлах тухай
Монгол Бөөгийн Нэгдсэн Эвлэлийн дүрмийн тавдугаар бүлгийн 5 дугаар хэсгийн 1-д заасныг үндэслэн ТОГТООХ НЬ :
МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн Байнгын гишүүд:

МБНЭ-ийн ДЦХ-н шийдвэрийн дагуу бид баримтад кинонд оролцох зайран, удган нарын кино зураг авах, хуваарийг нарийвчлан гаргаж батлав. Түүний эхлэл болгож МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүдийн дугуй ширээнй ярилцлагыг “Монгол бөөгийн Ёс зүй”-ээр хийхээр шийдвэрлэсэн байсан. Энэ ч цаг үеэ олсон чухал сэдэв байлаа.

МБНЭ-ийн хамт олон цагаан сарын шинийн гурванд золголт хийдэг уламжлалтай билээ. Бид түүнийгээ байгууллагын золголт гэж нэрлэдэг. Нэгэн зорилгын дор нэгдэж, хамт олон болохын хувьд цаг хэмнэх үүднээс нэгдсэн золголт хийж байхаар шийдвэрлэсэн билээ.
Энэ удаагийн золголтод МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Монгол Улсын ардын жүжигчин А.Энхтайван, Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, Монгол бөөгийн дархан удган Д.Энхжаргал, Монгол бөөгийн их зайран П.Батжаргал, Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү, Монгол бөөгийн тэргүүн зайран Д.Дарьчулуун, Монгол бөөгийн тэргүүн зайран Болд, Монгол бөөгийн тэргүүн зайран Ж.Өсөхбаяр, Монгол бөөгийн тэргүүн зайран Өлзийхутаг, Монгол бөөгийн тэргүүн зайран Бат-Эрдэнэ, Монгол бөөгийн тэргүүн удган Даарий, Монгол бөөгийн тэргүүн удган Т.Одончимэг, Монгол бөөгийн удган Б.Батжаргал, Монгол бөөгийн зайран Бэгзжав нар байлаа. Мөн МБНЭ-ийн гишүүд бусад удган, зайран нар оролцлоо.

Их тахилгын ажлын хэсгийг байгуулах
тухай

МБНЭ-ийн дүрмийн “5.12.6. МБНЭ-ийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх” гэсэн заалтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:

1. Монгол Улсын хойд хэсэгт Хөвсгөл нуурт Их тахилгыг зохион байгуулах
Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.
Д.Батчулуун-Монгол бөөгийн Их дархан Удган-ажлын хэсгийн ахлагч
Д.Энхжаргал-Монгол бөөгийн Дархан Удган
П.Ганболд-МБНЭ-ийн Хөвсгөл аймгийн бөөгийн тэргүүн, Зайран
Т.Одончимэг-Монгол бөөгийн Тэргүүн удган,

2. Монгол Улсын хойд хэсэгт Хөвсгөл нуурт Их тахилгыг зохион байгуулах Ажлын төлөвлөгөөг 2014 оны 2 дугаар сарын 15-ны дотор Дээд цэцийн Зөвлөлөөр батлуулсугай


Дээд цэцийн зөвлөл
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

МБНЭ-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай
МБНЭ-ийн дүрмийн “15.1. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг Дээд цэцийн Зөвлөлийн гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар шийдвэрлэж Бага хуралдайд оруулна. 15.2. Бөөгийн сонгуульт байгууллагын дүрэмд нэмэлт, эсхүл өөрчлөлт оруулах саналын төслийг Дээд болон Бага хуралдайд эхлэхээс 30 (гуч)-аас доошгүй хоногийн өмнө хүргүүлсэн байна.” гэсэн заалтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:

1. МБНЭ-ийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт Ажлын хэсгийг байгуулсугай.
Ахлагч Д.Одонхүү
гишүүд Ж.Өсөхбаяр
Ц.Батболд
Х.Дангаасүрэн
Д.Дарьчулуун
Я.Мөнгөнсувд

2. Дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг 2014 оны 9 дүгээр сарын 1-ний дотор Дээд цэцийн Зөвлөлд танилцуулсугай.


Дээд цэцийн зөвлөл
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан

МБНЭ-ийн дүрмийн “4.3.Аймаг хот, дүүрэг дахь бөөгийн хүрээлэнг Дээд цэцийн Зөвлөлийн шийдвэрээр байгуулна. 4.9.1.МБНЭ-ийн анхан шатны байгууллагуудыг нэгтгэсэн Бөөгийн бүсчилсэн байгууллагууд байна. 4.9.2.Бөөгийн үйл ажиллагааг Баруун бүс, Төвийн бүс, Зүүн бүс, Хойд бүс, өмнөд бүс гэж бүсчилэн хувааж, бөөгийн тэргүүнүүдийг сонгоно.” гэсэн заалтыг үндэслэн ШИЙДВЭРЛЭХ НЬ:

Бусад мэдээ

Mar 30, 2024 1914

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 679

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/