Уншиж байна...

Нэг. Аяны зам ба байрлалдаа буув.
Бэлтгэл ажлын хүрээнд олон хоног зориулсан, уулзалт хийсэн говийн тахилга тулаад ирэв. Өмнөговийн тахилгад Улаанбаатар хотоос хөдлөх өглөө эрт эвлэлийн үүдэнд Монгол бөөгийн дархан зайран Чулуунбаатар ирсэн биднийг хүлээж байлаа. Унаа тэрэггүй тул манай машинд суухаар ирсэн ажээ.
Түүнээс гадна Говийн нэгдсэн тахилгад оролцохоор санал өгч машин захиалсан учир хэд хоногийн өмнөөс Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд хөөцөлдөж байж, хоёр микроавтобус захиалсан нь ирсэн байлаа.
Гэвч нэг ч хүн ирсэнгүй, тиймээс захиалсан унаагаа буцаах, хэлэлцсэнээ болих болсноос миний энэ өглөө явах байсанаа хйошлуулахад хүрэв. Угтаа бол хотын захад Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун, залуучуудын баг хүлээж байсан юм. Тэднийг үдээс өмнө хүлээлгээд яв гэсэн чиглэл өгөөд бид хоцроход хүрэв.
Энэ явдал бол улаач нар асуудалд хөнгөн ханддаг, хэлсэндээ хүрдэггүй, худлаа ярьдаг олон чанар илэрсэн юм. Тэгээд хий хоосон амлаж олон машин тэрэг захиалгаж, том сургамж үлдээсэн юм.
Оройхон гараад ширүүхэн дайрч Дундговь аймгийн төд Мандалговь хотод хоол идээд зогсолтгүй явсаар Цогтцэций сумд ирж хоноглосон билээ.
Өглөө эрт хөдлөж Оюу толгойн дэргэдүүр өнгөрч, Ханбогд хайрханы дэргэд очиж буудаллав. Бидний буудлаж байхад Өмнөговийн бөөгийн төлөөлөл арван машин хүн ирж нэгдсэн бөгөөд гэр барьж, байрлалаа эзлэв. Удалгүй Оюутолгойгоос хүмүүс ирж говийн тахилгад оролцох гэж яваа улаач нартай хэлэлцээ хийснээр тэд барьсан гэрээ орхин Оюу толгойн амралтын зүг цуваанд орж хөдөлсөн бөгөөд дахин ирээгүй юм.
Мөн Өмнөговийн нэгдсэн тахилгад Алтанчимэгийн шавь нараас улаач нар ирсэнгүй. Ийм байдлаар Өмнийн говийн нэгдсэн тахилга олон бэрхшээлтэй тулгарч байж, эхэлсэн түүхтэй.

Хоёр. ГАЛЫН ТАХИЛГА
Өмнөговийн нэгдсэн их тахилга болохын өмнөх МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаануудад Галын тахилгад толгойлж бөөлнө хэмээн санал гарган батлагдаж, толгойлж бөөлөх байсан Монгол бөөгийн Буриадын нэртэй удган Амгаланням сураг тасрав.
Нэгдсэн их тахилгад толгойлж бөөлөх болзоо тавьчихаад алга болчино гэдэг бидний ажилд хүндээр тусдаг. Олон сайхан улаач нар бөөлөх боломжтой байсан атал би бөөлнө хэмээн хурал дээо санал гаргаж, олонхын саналаар батлагдсан удган Амгаланням нь зуугаар тоологдох шавьтай буриад бөөгийн дотор нэр хүндтэй нэгэн билээ. Нэгдсэн тахилгад толгойлж бөөлөхөөр Шавь нараасаа хандив босгон бэлтгэл хангаж байсан удган цаг нь болоход ямар ч сураггүй алга болов.
Бид шуурхай хуралдаж, санал солилцож эцсийн шийдэлд хүрэв. Олон талаас нь ярилцсаны эцэст Монгол бөөгийн итгэл найдварыг хүлээн Ноён уулын нэгдсэн тахилгад толгойлон бөөлсөн Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар Их говийн нэгдсэн тахилгад толгойлон бөөлөх гэнэтийн бөгөөд хариуцлагатай үүргийн хүлээх болсон билээ.
Энэ гэнэтийн хариуцлагатай даалгаврыг биелүүлэхэд зохион байгуулалт, бэлтгэл хангахад Монгол бөөгийн удган П.Энхтуяа тэргүүлэх үүрэг хүлээж оролцсон байдаг. Нэгдсэн тахилгад толгойлж бөөлнө гэдэг өндөр хариуцлага, нэр төрийн хэрэг билээ.
Цөөнгүй бэрхшээлийг туулан байж Их говийн нэгдсэн их тахилгын галын тахилгад Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар толгойлон бөөлсөн түүх ийм байлаа. Тулгамдсан байсан ч Монгол бөөгийн тэргүүн зайран П.Зоригтбаатар үүргээ биелүүлж түмэн олныхоо төлөө толгойлон бөөлж, монгол бөөгийн түүхэнд мөрөө тамгалсан түүхтэй билээ.
Харин хариуцлага алдсан удган Амгалаггямын цолыг нэг шатаар бууруулах хариуцлага ногдуулсан байдаг.

 

 

Өмнөговьд ажиллах явцдаа бид чөлөө заваараа байгалийн өвөрмөц сонирхолтой нутгаар аялсан билээ. Аймгийн төвийн ойролцоо байдаг Ёлын амаар очсон.

Өмнөговийн бөө нарын хүсэлтээр Өмнөгвь аймгийн төв Даланзадгад хотын төвд энэхүү уулзалт болсон билээ. Улаанбаатараас гарсан МБНЭ-ийн бүрэлдэхүүнийг аймгийн гол хаалган дээр бөөгйн төлөөлөл угтан авсан юм.
Өмнөговь аймаг өвөрмөц онцлоготой, учир нь нэг багшийн 500 орчим шавь байдаг. Тиймээс багшийн удирдлага, нэгдсэн заавраар бүгд хөдөлнө. Багшийн зөвшөөрсөнөөр цугларна, мөн оролцох үгүйгээ шийднэ.

МБНЭ-ээс зохион байгуулсан анхны сургалт эхэллээ. Энэ сургалт нь үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэг нь Монголын түүх ба бөөгийн түүх болох Монгол бөөгийн түүхийн асуудлууд байлаа. Түүхэн сэдэв нь эртний монголын нутаг дахь бөөгийн мөргөл, бөөгийн хэл, соёлын тухай, Хүннү, Сүннү, Монголын их эзэнт гүрний үед бөөг төрийн хэмжээнд тахин шүтэж байсан тухай, Түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Манжийн төрөөс монголыг эзлэх бодлого, бөөг устгах үйл явц, түүхэн үр дүн, Нэн шинэ үеийн түүх, шашингүй үзлийн үе, 1990 оноос бөөгийн шүтлэгийн дэлгэрэлт, өнөөгийн байдал гэсэн сэдвүүдийг хэлэлцэж бөө нарт заах сургалтын агуулгыг шүүн ярилцаж, зөвлөлдлөө.

МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА
ХОРИН ГУРАВ.АНУ-ЫН ЭЛЧИН САЙД ХЭНИЙ ОНГОДЫН ӨРГӨӨНД ОЧИВ.
Ойрын өдрүүдэд АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески, МБНЭ, Монгол бөөгийн өргөөнд зочилсон түүхэн үйл явдал болсон билээ. Манай төр засгийнханд “нүд үзүүрлэгдэж” байдаг Бөөгийн өргөөнд АНУ-ын Элчин сайд хоёронтой зочлов.

Эв нэгдэл бидний хамгийн том хожил.

Энэ удаагийн “ТЭНГЭРЛЭГ ЗАЛУУС,СПОРТ-2019” тэмцээнийг өмнөговьчууд зохион байгуулсан билээ. Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг нэг хүн байдаг. Ийм нэгэн бол манай байгууллагын идэвхтэй зүтгэлтэн Өмнөговь аймгийн Бөөгийн хүрээлэнгийн удирдагч Ц.Бор байлаа. Тэрээр алс холын өмнө говиос хүрэлцэн ирж, бяцхан үрээ тэврээд энэ арга хэмжээг удирдаж харагдсан. Гэтэл Улаанбаатарт байгаа манайхан жижигхэн шалтгаан заагаад арга хэмжээнд оролцохгүй бие “оторлох” юм.

МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА
Хорин нэг. ЗАЛУУЧУУД ГАЛЫН ТАХИЛГА ХИЙЛЭЭ.
МБНЭ-ийн Дээд цэцийн 62 дугаар хуралдаанд МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлөөс гаргасан санаачлагыг хэрэгжүүлж 9 дүгээр сарын 22-нд Галын тахилга хийлээ. Энэ бол МБНЭ-ийн Залуучуудын зөвлөлийн бие даан хийж байгаа анхны тахилга гэдгээр онцлог байлаа. Тахилгад монгол орныхоо бүх аймгуудыг төлөөлсөн улаач нар оролцсоноороо хоёр дахь онцлог болсон. Тахилга хийх газраа нийслэлийн баруун хэсэгт Тахилгат буюу Өнөөгийн нэрлэдгээр Цандаа толгойн дэргэд болсон билээ.

МОНГОЛЫН БӨӨ: 2019 ОНД “УРВУУЛАГЧ ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛ” ТОХИОСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД ТОДОТГОЖ БАЙНА

ХОРИН ДӨРӨВ.ШАШИНЫ ТЭРГҮҮН НАРЫН УУЛЗАЛТ
Монгол дахь шашины тэргүүн нар уулзаж зөвлөлдөх болсон нь энэ цаг үеийн нэгэн ололт юм. Олон зуун жил оршин байсаар ирсэн шашины үйл ажиллагааг цаг үеээс нь ангид үзэж болохгүй билээ.
Төрт улс оршин байгаа цагт хуулийн дагуу шашины байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Амьдралд тохиож байгаа бэрхшээлүүдээ ярилцаж, тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх нь зайлшгүй зүйл юм. Тиймээс монгол дахь шашины удирдлагууд санал солилцох уулзалтуудыг хийж хэвшжээ.
Дэлхийн шашин шүтлэг илтгэлийн талаар саналаа солилцож, түүнд өөрсдийн тулгамдсан асуудлаа хөндөн хэлэлцэх нь маш их ач холбогдолтой зүйл билээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1624

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/