Уншиж байна...

АРВАН ДОЛОО. ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД-2018

Оны сүүлийн улиралд Өвөрмонголын хошуудаар аялж, олон зуун монголчуудтай уулзаж, санал бодлоо солилцлоо. 

ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД-16

 

АРВАН ЗУРГАА. 2018 онд гарсан “Олон улсын шашны эрх чөлөөний тайлан”-д бидний уламжилсан,

2018 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД

АРВАН ТАВ. “Нарны залбирал- 2018 он” боллоо. Уламжлалт ёсоор жил бүр МБНЭ-ээс зохион байгуулдаг Нарны залбирал Хүй долоон худагт боллоо. 
Наран ээж хөөрөх агшинд бүх улаачид байрлалаа эзэлж, хэнгэргийн дуу цууриатаж, Нарны залбиралыг Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү толгойлон бөөлсөн билээ. 

“Нарны залбирал- 2018 он” боллоо. Уламжлалт ёсоор жил бүр МБНЭ-ээс зохион байгуулдаг Нарны залбирал Хүй долоон худагт боллоо.
Наран ээж хөөрөх агшинд бүх улаачид байрлалаа эзэлж, хэнгэргийн дуу цууриатаж, Нарны залбиралыг Монгол бөөгийн тэргүүн зайран Цагаанхүү толгойлон бөөлсөн билээ.
Энэ жилийн Нарны залбиралд ОХУ-ын Буриадиас, БНХАУ-ын ӨМӨЗО-ноос Монгол бөөгийн удган, зайрангууд ирж оролцлоо. Мөн АНУ, Канад, Герман, Фендланд улсын эрдэмтэн судлаач, МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдайн гишүүд, Орхон, Дархан, Өвөрхангай, Увс, Архангай аймгийн бөөгийн хүрээлэнгийн төлөөлөл ирж оролцлоо. Оройн галын наадмыг МБНЭ-ийн залуучуудын зөвлөл, Монгол бөөгийн зайран Мөнхчулуун, Ш.Нямдорж, Наранбаатар, Ч.Одбаяр, Л.Баяржаргал Монгол бөөгийн удган Т.Баттогтох, Дулаанцэцэг нар хариуцан зохион байгууллаа.

Гадаадын олон зүтгэлтэн, эрдэмтэн, судлаач нартай уулзлаа. МБНЭ-ийнхэн Тэнгэр шүтлэгтэн, Монгол туурагтны нэрт туульч О.Цагаанзамтай уулзаж, өдрийн зоог барив. Өнгөрсөн тавдугаар сард Халимагийн Элстэй хотод анхлан уулзсан хоёр энэ удаа Монголынхоо нийслэл Улаанбаатар хотод уулзсан юм. Өдрийн зоогт МБНЭ-ийн улаач нар

“Язгуур шүтээн” бөөгийн холбоо ТББ-аас зохион байгуулсан “ГАЛЫН ИХ ТАХИЛГА” нь “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо. Бөө нар ийм том хэмжээний наадам хийсэн нь түүхэн үйл явдал юм.
Наадам хурдан морины уралдааныг Төв аймгийн Сэргэлэн сумын төвд зохион байгуулжээ. Дараа нь ”Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт Улс аймгийн цолтой 64 хүчит бөхийн барилдаанаар үргэлжилж, Үндэсний сурын Харваагаар цэц мэргэнээ сорилоо. Үдээс хойш түрүү морь, түрүү бөхийг мотоциклоор байлж шагналаа.
Язгуур шүтээн бөөгийн холбооноос зохион байгуулсан Монгол тулгатны галын их наадамд урилгаар МБНЭ-ын ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, дээд цэцийн гишүүд, МБНЭ-ийн тахилгад оролцохоор ирсэн ОХУ-ын Буриадын, БНХАУ-ын Өвөрмонголын улаач нар, АНУ, Канад, Герман, Финдланд, Эстон зэрэг улсын судлаач, эрдэмтэд төлөөлөгчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо.
Хүлээн авалтын үйл ажиллагааны дараа Галын их тахилгын ажиллагаа эхлэж, Зайран Хурцжавхлан бөөлж, галын сахиусаа заллаа. Энэ үед оролцогчид бамбараар их галын асааж, Галын их тахилгыг эхлүүллээ. Тахилгад түүний шавь, дэмжигчид олон зуун хүн оролцлоо.

ОХУ-ын Буриадын бөөгийн “Тэнгэри” байгууллагын удирдлагатай уулзаж, бөөгийн төвийн шинэ барилгын ажлын явцтай танилцаж, үйл ажиллагааны талаар мэдээлэл авсан билээ.
Мөн Буриадын бөөгийн “Дээж” байгууллагын удирдлагуудтай уулзаж, Лусын тахилгын үйл ажиллагаанд оролцож, хамтарч ажиллах тухай санал солилцсон билээ.
МБНЭ-ийн төлөөлөл анх удаа Москвагийн Улаан талбайд дурсгалын зураг татуулав.

Олон зуун жил монголчуудыг номхотгож ирсэн, лус савдагийг нь унтуулж ирсэн, харийн зан үйл, бодлогоос салах зорилт тавьсан ОТГОНТЭНГЭР” хайрханы нэгдсэн тахилга хоёрдахь удаагаа хийгдлээ. Тэгэхийн тулд эв нэгдэл, хамтын хүчээр ажиллаж байсан өвөг дээдсийн үйл ажилагааг сэргээх шаардлага тулгарч байна. Отгонтэнгэрийн тахилга бол энэ томоохон үйлийн эхлэл болж байгаа юм. Энэ бол эх орон, улс гүрнийхээ төлөө хийж байгаа бидний хамтын тэмцэл билээ. Нэгдсэн их залбиралаар зорилгоо мөнх тэнгэртээ хүргэж, зорилтоо амжилттай хэрэгжүүлж тэнгэрийн тамгатай улаач нар хамтран ажиллаа.

Бусад мэдээ

Mar 30, 2024 418

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 185

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/