Уншиж байна...

 

                       Хайрханы тахилгыг хамтын хүчээр хийлээ.

Өглөөний наран мандах мөчид их хэмжээний усархаг бороо тасралтгүй орж, тахилга эхлэх мөчид зогсов. Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг хийхээр нийт бүрэлдэхүүн нэг эгнээнд зэрэгцэн суулаа. Хайрханы тахилгыг бүгд зэрэг хуур манжигаар хийхээр шийдвэрлэсэн юм. Энэ жилийн онцлог гэвэл бараг бүгд хуур, манжигаар бөөлдөг болжээ. Гол зохион байгуулалтын ачааллыг Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Нанжаа хариуцан хийсэн. Учир нь өнгөрсөн жил, Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилгын Хайрханы тахилгыг анх удаа Монгол бөөгийн их дархан удган Д.Батчулуун хийхээр болзоо тавьсан байсан ч Монгол бөөгийн их удган Юра тэнгэрт халиж, ар талыг нь хариуцах их ажил гарч, бөөлөх боломжгүй болсон тул оронд нь Монгол бөөгийн их зайран Д.Одонхүү толгойлон бөөлсөн түүхтэй. Араас нь Монгол бөөгийн тэргүүн удган Я.Мөнгөнсувд босч бөөлсөн.


 

Энэ жил гантай байснаасөвс ногоо ургалт муутай байв. Саяханаас орсон бороо тасралтгүй хэдэн өдөр орж, голын усны төвшин нэмэгдэж, уулын голын хүржигнэн урсах дуун сүр нэмж, уул, хөндий ногоон өмсөглөлөөр бүрэн нөмөрч, өнгө засав. Бороо, хур хожуу орсон гэлээ ч сайхан зун айлчлан ирлээ.

            Өргөн бүрэлдэхүүн цуглав.

 

Дэлхийн хоёрдугаар дайны түүхэн үйл явдал өрнөсөн Сталинградын тулалдаан болсон газарт МБНЭ-ийн төлөөлөгчид очиж үзлээ. Волгаград хотын өндөрлөг хэсэг Мамаев курганд босгосон “Мать-родина” хөшөө, хаа хол газраас сүртэй нь аргагаүй сүндэрлэн харагдана. 


Аугаа их орны дайны ялалтын баяр бол зөвхөн Оросын ард түмний баяр биш билээ. Энэ бол хүн төрлөхтний баяр, бүх дэлхийд дайны аюулыг мэдрүүлсэн, ийм гамшигийг дахин гаргуулахгүй байхын түүхэн сургамжийг үлдээсэн, Оросын ард түмний их ялалтын баяр юм.


Монгол орныг минь өнөө цагт тэжээн тэтгэж буй өвөг дээдсээс өнөөг хүртэл хадгалагдан ирсэн их говийн үүц болсон Таван толгойн хайрхад савдагийг аргадан залбирах их үйл олон улаач нарын хамтын хүчээр амжилттай болж өнгөрлөө.
Таван толгойг тойрон уудам талыг уудлан буй их уурхайдын дээрээс хуйлран эргэлдэн тэнгэр өөд цойлох их тоосыг харахад газар дэлхий их биенээсээ тасдуулан догшрох их хэлэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэдий өгөөжөө өгч байгаа боловч уудам талыг ухаж, төнхөж овоолсон их шороог харахад сэтгэлийн гүнд уйлна. 
Хуурын дуу эгшиглэн тодорч, тамлага дуудлага уран яруу сайханаар цууриатан уламжлалт Монгол жаягаар их хайрхандаа залбирал, бөөлөлт эхлэв. Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан

    

            Тахилгад оролцох бүрэлдэхүүн Оюу толгойгоос зүүн хойно байрлах Дөрвөлж уулын энгэрт очиж байрлалаа эзлэв. Дараа нь толгойн өмнө хэсэгт долоон газарт одуудаа байрлуулан аргалаар тэмдэглэлээ хийлээ. Энэ нь Оюу толгойн ажиллагсад харахад тод харагдахаар байрласан хэрэг юм.

            Долоон өвгөн одны тахилга эхлэх цаг болов. Энэ удаагийн долоон өвгөн одны тахилгыг Монгол бөөгийн удган Бор, Байгалтөгс нар удирдан явууллаа. Энэ удаагийн Долоон өвгөн одны тахилгад:

 

Уламжлалт ёсоор жил бүр МБНЭ-ээс зохион байгуулдаг Нарны залбирал Хүй долоон худагт түрүү жилийнхээ хийсэн хуучин буйран дээр боллоо. Энэ жилийн Нарны залбирал нь Өмнийн шовийн нэгдсэн их тахилгын дараа шууд залгагдаад хийгдсэн юм.

                           

            Өмнийн говийн сүлд хиймор болсон сүрлэг сайхан хайрхан Ханбогд хайрханы нэгдсэн залбирал амжилттай болж өндөрлөлөө. Монголын өмнийн говийн нэгдсэн тахилгын угтал болгон Ханбогд хайрхандаа нэгдсэн залбирал хийж, Өмнөговийн аймгийн зүүн хэсэгт орших их хайрханаас тахилгаа эхлэж байгаагаа лус, савдагт нь мэдүүллээ.

            Үүлгүй цэлмэг хөх тэнгэр, салхи үгүй халуун өдөр байлаа. Нэгдсэн тахилгыг Монгол бөөгийн их Удган Б.Бадамсүрэн, Монгол бөөгийн тэргүүн удган Өлзийсайхан нар удирдан хийлээ. Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумын 100 гаруй улаач, шүтлэгтэн нар, Дундговь аймгийн төлөөлөл нэгдсэн залбиралд идэвхтэй оролцлоо.

            Ханбогд хайрханаа Оюутолгой, Таван толгой, Говь гурван сайхантай холбон тахих ажиллагаа ийнхүү эхэллээ. Өөрөөр хэлбэл алсаас залбирч, тахисаар Өмнийн говийн нэгдсэн тахилга хийх газартаа очих юм.

Бусад мэдээ

Mar 30, 2024 420

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 187

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/