Уншиж байна...

МБНЭ-ийн гишүүд зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцолтыг энэ журмаар мөрдөж дүгнэнэ. Энэхүү журам нь МБНЭ-ийн Бага хуралдай, Дээд цэцийн шийдвэрээр баталсан Нэгдсэн тахилгуудад оролцох гишүүдийн үйл ажиллагааг зүгнэх аргачлал юм.
Нэг. МБНЭ-ийн Нэгдсэн тахилгуудыг дараах байдлаар ангилна.
Улсын хэмжээнд, аймгийн, сумын хэмжээнд гэж ангилна.Үүнд:
1. Монгол Улсын хэмжээнд тахиж шүтэх ёстой Уул, ус, газар нутаг. Эдгээрийн уламжлан ирсэн байдал, судалгаанд үндэслэн МБНЭ-ийн Бага хуралдай болон Дээд цэцийн хуралдаанаас тухайн жилийн 12 дугаар сарын 1-ны дотор батална.
2. Аймгийн хэмжээнд Нэгдэж тахиж шүтэх арга хэмжээг зохион байгуулах, Уул, ус, газар нутаг. Аймгуудын МБНЭ-ийн бөөгийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар тухайн жилийн 12 дугаар сарын 25-ны дотор батална.

Нэгдсэн их тахилгын Галын тахилгыг Монгол бөөгийн тэргүүн удган Н.Мягмарсүрэн толгойлон бөөлж хийлээ. Их галын онгодыг хуйлруулан зангидаж, түмэн олны их үйлсийг ариутган зан үйл хийж, залбиран мөргөлөө.

Нэгдсэн их тахилгын Тэнгэрийн тахилгыг Өмнөговь аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамтлаг, Монгол бөөгийн тэргүүн ц.Бор тэргүүлэн бөөлж, Монгол бөөгийн тэргүүн зайран зайран Л.Мөнх-Очир, Монгол бөөгийн тэргүүн зайран Б.Энхбаатар, Монгол бөөгийн тэргүүн зайран Ц.Тамжид, Монгол бөөгийн удган Г.Гарамханд нар тэргүүлэн хүрээлэнгээ төлөөлөн бөөлөлтөө хийлээ. Монголын минь өмнийн хаалт болон хамгаалсан ирсэн гучин гурван их говийн эзэн савдагаа хүчжүүлэн залж, мөргөн залбирч бөөллөө

Гурван жил болоод хоёр удаа давтагдан хийдэг Бурхан халдуны нэгдсэн их тахилга амжилттай болж өнгөрлөө.
Нэгдсэн их тахилгын Лусын тахилгыг Монгол бөөгийн Тэргүүн удган Т.Цэндсүрэн толгойлон бөөлөв.

Гурван жил болоод хоёр удаа давтагдан хийдэг Бурхан халдуны нэгдсэн их тахилга амжилттай болж өнгөрлөө.

Монгол Улсын толгой, эцэг болсон Хаанаа (Монгол Улсын Ерөнхийлөгч) сонгох их сонголтоо түмэн олон ард олноороо хийх хариуцлагатай их үйлсийн өмнө ирээд байна.
Тэнгэрийн айлтгалууддаа Улс эх орон ард түмнээ даатган Монгол Улсын толгой, эцэг болсон Их хаанаа өргөмжлөн залах үйлд зориулсан бөөлөлт залбирлаа хийлээ

“Энэ үеэр аймаг, аймагтаа бөөгийн хүрээлэнгүүд нэгэн цагт, энергийн хүчирхэг цэгүүдээс нэгдсэн залбиралаа хийж, улс орон даяар Мөнх тэнгэрийн хүчин дор нэгдсэн их залбиралаа хийж, нэгдсэн их хүч нэмж хүчирхэг түрлэгээ хайрлалаа. ”БУРХАН ХАЛДУНЫ НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТУНХАГЛАЛ”-аас
Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олон Бурхан халдуны тахилгаа Цагаан чулуут хайрханы бэлээс хийж, Товлосон цагт Дархан-Уул аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн толгойлон бөөлж хийжээ.
Бурхан Халдун хайрандаа Монгол эх орноо Монголийн ард түмэнээ даатган бөөлөлтөөрөө дамжуулж тахилга хийлээ.

Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн хамт олныг төлөөлөн, Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн дэд удирдагч, Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатар энэхүү бөөлөлтийг толгойлон бөөлж хийжээ.

Гурван жил болоод хоёр удаа давтагдан хийдэг Бурхан халдуны нэгдсэн их тахилга амжилттай болж өнгөрлөө.
Ийнхүү хийх болсон шалтгаан нь орчин цагийн жам дэг ёсоор дөрвөн жил болоод улс орноо удирдан авч явах Улсын их хуралдайн ихэс дээдэсээ (Улсын их хурлын гишүүдээ), Монгол Улсын толгой, эцэг болсон Их хаанаа (Монгол Улсын Ерөнхийлөгч) сонгох их сонголтоо түмэн олон ард олноороо хийх хариуцлагатай их үйлсийн өмнө ирээд байна.
Дэлхийг нийтийг хамарсан олон хүнийг нэрвэсэн бас амийг авсан, хүмүний ертөнцийн өмнө бэрхшээлийг авчирсан түүхэнд дахин давтагдахааргүй цаг хугацаа, бэрхэмийг тууллаа.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1623

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 623

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/