Уншиж байна...

Мөн 2006 онд тус театрын дэргэд Зууны манлай уртын дуучин Ж.Дорждагва, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт ардын жүжигчин, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзад нарын нэр алдрыг мөнхжүүлсэн гэрэлт хөшөөг босгож "Уяхан замбуу тивийн наран” дууны үгийг сийлэн мөнхөлсөн нь жуулчдын очих дуртай газрын нэг болжээ.

Их газрын чулууны уулнаа хазаар өвс, хялгана, таана, хүмүүл, бударгана зэрэг говь хээрийн бэлчээрийн ургамал зонхилж ургахаас гадна ганга, алтан гагнуур, гичгэнэ, хунчир, далайн түрүү зэрэг гучаад нэрийн эмийн ургамал ургадаг.

Их газрын чулуу” нь далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галвын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон ухаа ягаан өнгөтэй, том ширхэгтэй талстуудаас бүрдэх ба тууш, босоо, хөндлөн янз бүрийн хагарал газруудтай.

Их газрын чулуу нь усан болор, утаат болор, хаш, мана, хайлуур жонш, гиваан, төмөр, зэс, билүү, занар, шороон будаг гэх мэт эрдэс баялагтай.

Энэ удаагийн Нарны тахилга Налайх дүүргийн орчимд болж өнгөрлөө. Энэхүү тахилгын тухай дэлэгрэнгүй өгүүлэл тавигдах болно.

Монгол орныхоо газар газраас хүрэлцэн ирсэн улаач нар эх орон, эх нутаг, онгон сайхан байгаль, өвөг дээдэсээс уламжлан ирсэн амгалан байдлын төлөө залбирал үйлдэхээс өөр аргагүй байдал үүсч байна.

Зургадугаар сарын 14-ны өдрийн үүрээр Долоон өвгөн одыг тэгшрэх үед өргөл өргөж ажил үйл бүхнээ даатган хүслээ хэлж, Нэгдсэн тахилгын өвгөн долоон одны тахилга эхэлсэн билээ. Долоон өвгөн одны өргөл бол нэн чухал засал болдог байна. Долоон бурхан одыг монголчууд “шанага долоон од” хэмээн нэрлэх нь ч бий. Шанага далий байвал дотор нь сүү хийгээд нэмэргүй урсаад асгарчихна. Тийм учраас Долоон бурхан одны байрлал тэгширсэн үед сүү өргөвөл сайн хэмээн монголчууд үзсээр ирсэн билээ.

Бага газрын чулуунаас хөдөлсөн бид Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаар дамжин Их газрын чулууны зүг хөдөлсөн билээ.
Дундговь аймгийн төвөөс зүүн тийш 80 орчим км-т буюу Говь-Угтаал, Гурвансайхан сумын нутгийн уулзварт уртаараа 30, өргөөшөө 15 км сунаж тогтсон 600 шахам ам.км талбай бүхий хойшоо урагшаа, буруун зүүн тийшээ гудамлан эгнэсэн байц хадан тогтоц байдаг. Энэ бол Их газрын чулууны уул юм. 2003 онд Их газрын чулууг Улсын тусгай хамгаалалтад авч, 2013 оноос Байгалийн цогцолбор газар болгожээ.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1888

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 673

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/