№ 7
Оройн 22.30-д МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Удган Н.Мягмарсүрэн бөөлж, Галын тахилга эхэлсэн юм. Түүний дараа Урианхайн Удган Б.Чулуун болон бусад бөө нар бөөлж тахилгын ажиллагаа үргэлжилсэн билээ.
Хаврын хавсарга, хүйтэн салхи хавсарсан өдрүүдэд МБНЭ-ийн Дархан-Уул, Дундговь аймгийн бөөгийн хүрээлэнгийнхэн хамтарсан тайлга, залбирал хийхээр хоёр талаас хөдөлсөн билээ. Энэ удаа бидний зам Чойрын чиглэлд хөдөлж 14 дүгээр зөрлөгөөр гарч Дундговь аймгийн Говь-Угтаал сумыг зорьсон билээ.
Сумын төвд ирэхэд Монгол бөөгийн тэргүүн удган Ж.Өлзийсайхан, Монгол бөөгийн удган Ж.Өлзиймандах, Монгол бөөгийн удган П.Эрхэмбаяр, зайран З.Бум-Эрдэнэ нар угтаж авсан билээ. Бид зоог барьсаны дараа цааш хөдлөн Их газрын чулуунд орших тайлга, залбирал хийх хайрханы өвөрт очиж байрласан билээ.
№2
Бид эхний өдөр аймгийн төв Өлгий хот орж, Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажилтай танилцаж, Урианхай олноос аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Нансалмаа уулзсан юм. Мөн тахилгад хэрэглэх хүнсний зүйлийг бэлтгэсэн.
Мөн өдөр Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, сумын ИХТ-ийн дарга Б.Баатырбек нартай уулзаж тахилгын бэлтгэл ажлын талаар ярилцав.
Дараагийн өдөр Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Д. Дарьчулуун бөөлж, хээрийн онгодоосоо Их тахилгын талаар мэдээлэл авсан билээ.
Учир нь энэ аймгийн үндсэн уугуул Урианхайчууд өнөөдөр цөөнх болсон улс. Нутгийн иргэд олонх болсон Казахууд лалын шашин шүтдэг. Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоог цөөнхийн дундаас хайна. Сүүлийн 90-ээд жил шашингүйн үзэл олонхын дунд төлөвшсөн болохоор урианхай иргэд шашин шүтлэг муутай гэж хэлж болно. Тэр нь ч Их тахилгын үеэр ажиглагдаж байсан. МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан Өлгий хотод байхдаа Удган Энхтуяатай уулзсан билээ. Мөнх тэнгэр, бөөгийн шүтлэгээ хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Хүрэл шонхор”-ыг Удган Энхтуяад гардуулсан юм.
МБНЭ-ийн төлөөлөлд Өлгий хотод ажилладаг Турк сургуулийн хамт олон сургуулиа танилцуулж, хүндэтгэлийн хоол барьсан билээ.
Тус аймагт мөнх тэнгэр, бөөгийн ажиллагааг хөгжүүлэх их үйлсийн итгэлийг хүлээлгэж Баян-Өлгий аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүнээр Т.Нансалмааг томилсон билээ.
2013 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Алтай хотод ажлын хэсэг очсон билээ. Биднийг МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Энхбаяр угтаж авсан билээ. Говь-Алтайн бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Оюунсувд сумдад ажилтай байсан тул уулзаж чадсангүй. Говь-Алтай аймагт томоохон тахилга болох учраас тэр үеэр бөө нартай уулзалт хийгдэхээр төлөвлөсөн тул бид хоноод цааш хөдөлсөн билээ. Улаанбаатар хотод зөвхөн Голь-Алтай аймгийн Цээл сумын 20 гаруй бөө нар цугларч байсан билээ. Тийм болохоор энэ аймагт мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо цөөнгүй гэдэг нь тодорхой юм.
2013 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Ховд хотод очлоо. Бидний зорилго бол энэ аймгийн бөөгийн хүрээлэнг байгуулах явдал байв. Энэ аймаг бол МБНЭ-ийн Хүндэт Ерөнхийлөгч, Монгол Бөөгийн Их Дархан Зайран Д.Бямбадоржийн төрсөн нутаг. Гэвч МБНЭ-ийн бөөгийн хүрээлэн байгуулагдаагүй цөөхөн аймгийн нэг байсан юм. Тиймээс энэ ажлын эхлэлийг тавих хүн хэрэгтэй байлаа. Тийм хүн нь Удган Ц.Лувсанлхамо байж таарав. Мөнх тэнгэрээ шүтдэг, түүнийхээ төлөө ажиллах их итгэл найдварыг хүлээж, Удган Ц.Лувсанлхамог Ховд аймгийн бөөгийн хүрээлэнг тэргүүлж үлдээсэн билээ. МБНЭ-ээс түүнд үлдээсэн их итгэлийг биелүүлж чадна гэдэгт итгэж байна. Мөнх тэнгэр бидний эхэлсэн ажил үйлсийг дэмжих болтугай.
2013 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 10.00 цагаас Баянхонгор хотын Тэргэл hotel зааланд газарт болсон уулзалт бөөгийн тухай нэг нэгнийгээ сорьсон яриагаар эхэлсэн боловч удалгүй халуун дотно ярилцлага болж өрнөсөн билээ. Монгол бөөгийн өмнө тулгамдсан олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай, мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчдээ түгээн дэлгэрүүлэх талаар оролцогчид санал хүсэлтээ илэрхийлж билээ. Бидний яриа уулзалт дууссан ч үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр МБНЭ-д нэг зуун гишүүн элсэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Цугларсан олны төлөөлөл биднийг Баянхонгор хотоос гарах хүртэл хамт байж биднийг үдсэн билээ. Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаад бид бүхэн баяртай байлаа.
2013 оны 5 дугаар сарын 15-ны өглөө “Жаргалт хан” хайрханыг зорин ажлын хэсэг хөдөлсөн билээ. Биднийг Арвайхээр хотын хаалган дээр Өвөрхангай аймгийн Бөөгийн хүрээлэнгийн Тэргүүн Дуламжав угтаж авсан билээ. Дараа нь Өвөрхангай аймгийн Засаг дарга Тогтохсүрэн, МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайханыг хүлээн авч уулзсан юм.
Мөн өдрийн 15.00 цагаас Арвай хээр хотын хүүүдийн урлагийн ордонд мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчид, улаач нарын төлөөлөгчтэй уулзалт хийсэн. Уулзалтанд оролцогчид МБНЭ-ийн үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.
Энэ өдөр аймгийн төв талбайд Өвөрхангайн иргэд цуглаан хийж, УИХ-ын сонгуулийн будлианы талаар санал бодлоо илэрхийлж байлаа.
№ 1
Монгол орон түүхт болон байгалийн үзэсгэлэнт газруудаар баялаг билээ. МБНЭ-ээс зохион байгуулсан аялалд таван автомашин бүхий бөө нар оролсон юм. Энэ удаагийн аялал Монгол туурагтны түүхийн өлгий нутаг түүхт Бурхан халдун уулнаас эхэлсэн билээ. Эхний хонох газар Мөнгөнморьт сумаас баруун тийш 20 км орших гүүрний цаахан орших товцог газар байв. Өглөөний наран мандах үед манан газарт сууж, Хэрлэн мөрөн, Тэрэлжийн голын сав газар үзэсгэлэнтэй сайхан харагдана. Мандах нар зэрэгцэн бөө нар Их хайрхандаа хүндэтгэл үзүүлж шүтэн залбирав.
Хоёр дахь өдрийн үдэд Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой Хар зүрхний Хөх нуурт аяны цуваа хүрч очсон билээ. Монголын бөө нар анх удаа Их эзэн Чингис хаанаас хойш хэдэн мянгаараа хуран цугларсан өнгөрсөн жилийн үйл явдал бол энэхүү газрын түүхийг баяжуулсан, чухал ач холбогдолтой үйл явдал байв. Тиймээс энэхүү газарт бөө нар хүндэтгэл үзүүлж, залбирал үйлдэв. Үдээс хойш Ионгол орны үзэсгэлэнт газар Балданбэрээвэнгийн хийдтэй танилцлаа. Аялалын цуваа хийдээс хөдөлж 20 гаруй км яваад хоноглов.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.