Уншиж байна...

Арван ес. АЛТАЙ ТАВАН БОГДОД МУСУЛЬМАНЫ СҮМ БАРИНА ГЭНЭ ҮҮ
Зорьсон газар ойртож, машины хурд саарав. Алтайн өндөр сарьдаг уулсын хормойд дөхөх тусам сэтгэл огшино. Өвөг дээдсээс уламжлан өнөөг хүрч ирсэн их уулсын оргил Алтай таван богд сүрлэг сайхан харагдана. Энэ хайрханыг олон удаа зорьж байсан ч ингэж ойртож байсангүй.
Энэ хайрханыг зоригсод эхлээд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын талаас Уулын их амыг өгсдөг юм. Хамгийн эхлээд казак түмний хоёр ч оршуулгын газрын дэргэдүүр өнгөрнө. Ам өгсөөд дунд хавьд бас нэгэн оршуулгын газрын хажуугаар гарна. Төв замын дагуух оршуулгын газрууд нь эргэн тойрон чулуун хашаатай, цэгцтэй, багахан суурин газрыг санагдуулна. Аян замын хүмүүст энэ бүхэн содон соргог харагдана.

Баруун зүг хөдөлж эцсийн цэг Алтай таван богд хайрханы бэлд буудаллаа. Аян замын уртад адал явдал байнга тохиодог. Энэ удаа ч адал явдлаар дүүрэн байлаа. Бидний буудалласан өндөрлөгөөс Алтай таван богд, Сүүн гол бүх зүйл алган дээр тавьсан мэт харагдана. Бүгд майханаа барьж, хоол ундаа бэлтгэж улаач нар хуур, манжигаа хөлөглөн хайрхандаа болзоогоо тавьцгаана.

 

 

Баян-өлгий аймгийн Буянт суманд засаг даргатай хийсэн ажлын уулзалтын дараа бид шууд Цэнгэл хайрханыг зорьсон билээ. Сумын таваас 30 гаруй км яваад Цэнгэл хайрханд ирлээ.
Цэнгэл хайрханыг зорьсоны нол шалтгаан бол МБНЭ-ийн нэгдсэн тахилгын Лусын тахилга хийсэн газарт цоо шинэ томоохон нуур бий болсоны зураглалыг авсан билээ. Олон зуун улаач нарын хамтын залбирал тэнгэртээ хүрч нуур шинээр бий болжээ. Бөөгийн шидийн бодит үнэлэмж гэвэл энэ билээ. Нэгэнт устай болсон болохоор хэд хэдэн малчдын суурь нутаглах болжээ.

Аймгийн төвд ирж, аяны бэлтгэлээ базааж аваад Буянт сумын зүг хөдлөв. Учир нь Дарьчулуун зайран урианхайчуудын том наадам болж, тэр наадамд биднийг аваачиж байгаа учир сумын засаг даргатай уулзаж хөтөлбөрийг нь сонирхож, ажлаа төлөвлөх шаардлагатай байв.
Аймгийн урд хөтөл даваад Буянт сумын багийн малчины хотхонд очсон юм. Нутгийн олон хуран цугларч Алтайн магтаалаа хуурын эгшигэнд хайлж нэгэн өдрийг өнгөрүүлсэн. Зог олон баярлан угтаж юу байгаагаараа дайлж байсан.

Арван дөрөв. БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ИРЛЭЭ.
Баян-Өлгий аймагт миний хувьд олон удаа томилолтоор ирж ажилласан билээ. 1940 онд казакын анхны сум байгуулагдсанаас хойш, Монголчууд энэ нутгаас аажимдаа шахагдсаар өнөөг хүрч ирсэн билээ. Одоо хүн ам зүйн байдал нь нийт хүн амын 90,4 хувийг казак үндэстэн, 5,19 1,42 хувийг урианхай, 1,42%-ийг дөрвөд, 1орчим хувийг тува ястан тус тус эзэлдэг. Үндэсний цөөнх нь монгол үндэстнүүд болчихсон. Тиймээс ҮАБЗ-д ажилаж байхдаа энэ талаар баримтлах төрийн бодлогыг боловсруулах ажилд зүтгэхээр энэ нутагт олонтай ирж, судалгааны ажил хийж байсан. Дараа нь тэр бодлогоо ч хэлэлцүүлж гаргасан. Энэ нутагт олон хүн танина.
Энэ удаа Баян-Өлгий аймагт ажиллаж МБНЭ-ийн ажлаа сурталчилахаар ирсэн. Цэнгэл хайрханд хийсэн анхны нэгдсэн тахилгаар онгод энэ нутагт 200 орчим тольтон /улаач/ төрнө гэж айлдсан. Тэр айлдвар биелж байгаа. Баян-Өлгийд бид бүхнийг нутгийн Урианхайчууд угтан авч, хамтран ажилласан билээ. Замд нийлсээр бидний бүрэлдэхүүн нилээд өргөн болсон.
Монгол Улсын хамгийн баруун хязгаар Монгол Алтайн нурууны далайн түвшинээс 1301-4374 м (нийт нутгийн 95,3 хувь далайн түвшингээс 1600 м-ээс дээш) өргөгдсөн, мөнх цааст өндөр уулсаар хүрээлэгдсэн, 45,8 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Аймгийн хамгийн өндөр цэг нь Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богд уулын Хүйтэн оргил (4374 м) юм.
ОХУ-ын Алтайн БН Улс (225 км), БНХАУын ШУӨЗО (450 км), Монгол Улсын Ховд (450 км), Увс (165 км) аймгуудтай хиллэдэг. Засаг захиргааны 14 нэгжтэй (13 сум, 1 тосгон)-той.
Монголын хамгийн үзэсгэлэнт байгаль онгон хэвээр байсаар ирсэн. Даян, Хотон, Хоргын цэнгэг устай том, жижиг 80-аад нуур, 100 гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Толбо, Ачит нуур нь загасны агнуурын нөөцтөй. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой. Байгалийн асар их баялагтай.

 

Арван тав. ӨЛГИЙ ХОТОД
Өмнийн говиос эхэлсэн аялал Баян-Өлгийн төв Өлгий хотод ирлээ. Монголын ардын хувьсгалын түүхэнд томоохон тулалдаан болсон Толбо нуурын дэргэдүүр өнгөрч, дурсгалын хөшөөн дээр зогсож, Толбо нуурын дөлгөөн мандалыг харж түр амарсан.
Даваа даваад уруудангуут Өлгий хот алган дээр тавьсан мэт тод харагдана. Хот руу дөхөж явахад Өлгий хотын урианхайчууд угтаж авсан билээ. Өлгий хотод биднийг тэнгэр үзлээ дээдэлдэг Урианхайчуудын төлөөлөл хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж, харилцан санал бодлоо солилцсон билээ.
Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангид зочилж, хилийн цэрэгт бүх амьдралаа зориулсан хилчин гэр бүлийн тухай нэвтрүүлгээ хийсэн билээ. Өөдөө удган нэвтрүүлгийн зургаа авч, ангийн байдлыг харуулсан сайхан бүтээл бэлэн болсон.
Хилийн цэргийн ангид байгуулсан усан оргилуур хэний ч нүдэнд тусна. Түүний дэргэд бид дурсгалын зураг авахуулав. Энд бид аян замын алжааллаа тайлж цаашид хийх аялалын бэлтгэлээ хангасан юм.
Өлгий сум нь 1940 онд байгуулагдсан. 1961 оноос Өлгий хот гэж нэрлэх болсон. Алтайн уулархаг их мужийн Монгол Алтайн нурууны хэсэгт хамаарагдах Бөхөн уулын ар бэлд байрлана. Өлгий хот нь Баян-Өлгий аймгмийн Засаг захиргаа, боловсрол соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, спорт, үйлдвэр үйлчилгээний төв нь юм. Эдийн засгийн хөгжлийн үндэс нь хөдөө аж ахуй бус үйлдвэр үйлчилгээ юм. Аймгийн нийт хүн амын 1/3 нь буюу 30 хувьтай нь Өлгий хотод төвлөрсөн байна. Монгол Улсын хэмжээнд радио өргөн нэвтрүүлгийн станцын хамгийн өндөр 350 м цамхаг Өлгий хотод байрласан байна. Оршин суугчдын 93 хувь нь нэг шашин шүтдэг үндэсний өвөрмөц ёс заншилтай казах иргэд амьдардагаараа онцлог.
Өлгий хотын дундуур урсаж өнгөрөх Ховд гол нь манай улсын Төв азийн гадагш урсгалгүй савд багтах хамгийн том гол юм. Гэр хорооллын нийт айл өрхийн 70 гаруй хувь нь энгийн худаг ашигладаг.
Хотын нутаг дэвсгэр дээгүүр “Мянганы зам”-ын хэвтээ тэнхлэгийн 9.7 км, хотын чанартай 14 км бүгд 23.7 км асфальт болон сайжруулсан шороон зам 10.4 км бетон чулуу холимог 5.6 км явган хүний замтай. Сум нь ОХУ-аас импортоор авдаг баруун бүсийн Эрчим хүчний системд холбогдсон, 241 км кабелийн цахилгаан дамжуулах шугамтай.
Сумын хэмжээнд инженерийн бүрэн хангамжтай нийтийн 2-5 давхар орон сууцанд 460 айл өрх амьдардаг бөгөөд энэ нь хотын нийт оршин суугчдын 7 хувийг эзэлж байна. Үлдсэн 93 хувь нь гэр хороололд амины хашаа байшинд амьдардаг. Ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай 10 сургууль, 2 бага, нийт 13 сургуультай.
Өлгий сумын төвд Монгол улсын баатар Мазимийн Икейд зориулж 1985 онд босгосон хөшөө, 1921 онд Цагаан гвардын эсрэг Mонголын ард түмний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө Толбо нуурын дэргэд хийсэн баатарлаг тулалдаанд амь үрэгдсэн Монгол, Зөвлөлтийн партизануудын дурсгалд зориулж 1957 онд босгосон найрамдалын хөшөө хотын төв талбайд, Улс орны хөгжил дэвшилд өөрийн хүч хөдөлмөрөө харамгүй зориулж байсан төр нийгмийн зүтгэлтэн 6 хүний цээж барималууд байдаг.
Өлгийн нисэх буудал (ULG/ZMUL) нь олон улсын стандартад нийцсэн төмөр бетон зурвас замтай. Улаанбаатар ба Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хот нислэгтэй.

DSC_6658
DSC_6658
DSC_6686
DSC_6686
DSC_6687
DSC_6687
DSC_6689
DSC_6689
DSC_6908
DSC_6908
IMG_2723
IMG_2723
IMG_2728
IMG_2728
IMG_2799
IMG_2799
IMG_2803
IMG_2803
IMG_2810
IMG_2810
IMG_2816
IMG_2816
IMG_2835
IMG_2835
IMG_2842
IMG_2842
IMG_2846
IMG_2846
Previous Next Play Pause
DSC_6658 DSC_6686 DSC_6687 DSC_6689 DSC_6908 IMG_2723 IMG_2728 IMG_2799 IMG_2803 IMG_2810 IMG_2816 IMG_2835 IMG_2842 IMG_2846

 

 

МОНГОЛЫН БӨӨГИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН ДЭЭД ХУРАЛДАЙН ТЭМДЭГЛЭЛ
2012 оны 04 дүгээр                                       Улаанбаатар
сарын 20-ны өдөр                                               хот

МБНЭ-ийн Дээд хуралдайн хуралдаан “Цэцэг” зочид буудлын хурлын танхимд 09.15-т эхлэв.
Хуралдайг нээж МБНЭ-ийг санаачлагч Д.Жаргалсайхан үг хэлэв.
-Эрхэм хүндэт Мөнх тэнгэр шүтээнтэн Зайран Удган нар аа
Эрхэм хүндэт Бөө судлаач, Эрдэмтэн, Домч, Сүсэгтэн нөхөд өө
Дэлхийг донсгож, өстнийг өвдөглүүлж явсан онги, онгод бүхий зайран удган нар аа. Монголчуудаа. Шүтэн дэмжигч, сүсэгтэн олон нар аа. МБНЭ-ийн анхдугаар дээд хуралдайг нээж байгааг мэдэгдье.

Ес. НУТГИЙН УУЛ УСАНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ.
Аялалын баг Говь-Алтайн цогт сумын ээж хайрханаас хөдөлж, Говь-Алтайн Цээл, Алтай сумын дундуур бараг машин явдаггүй хээрийн замаар замаа дөтөлж явсан билээ. Бидний энэ явалт Цээл сум, Алтай хотыг дайралгүй шууд Говь-Алтайн Дарив сумын урдуур шууд Ховдын Цэцэг сум руу чиглэсэн зам юм.
Цэцэг сумаас засмал замд орж, Алтайн нурууны өмнөх гурван сумыг чиглэсэн. Эдгээр сум бол байгалийн тогтолцоогоор өвөрмөц онцлоготой байдаг. Энд бид бөөлөлт, залбиралт хийж, нутгийн уул усанд хүндэтгэл үзүүлсэн байдаг.

Долоо. ГОВИЙН ГУРВАН СУМДААР АЯЛАВ.

Булган сумаас оройтож хөдөлсөн манай баг Өвөрхангай аймгийн Богд сумын гэрэл харагдах газарт хээр буудаллаж майхнаа барив. Аялах зам урт учраас эртхэн хөдөлж, Богд сумын төвөөр ороод цааш хөдөлсөн юм.
Өвөрхангай аймгийн Богд сум нь 1924 онд байгуулагдсан, аймгийн төвөөс хамгийн алслагдсан сум юм. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшин хошуу Өлзийт хошуу, Хөөвөр, Баяндөхөм, Гүн-ус, Далан, Ялаатай, Ховд гэсэн 7 багтай. Монгол Алтайн нурууны үргэлжлэл Арц, Богдын уулархаг нурууд, гүвээ толгод, хээр тал, элсэн манхан хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой нутаг юм. Сумын нутаг дэвсгэр дээгүүр Улаанбаатар Гашуун сухайтын чиглэлийн 1000 орчим км шороон зам дайран өнгөрдөг.

Бусад мэдээ

Mar 30, 2024 1918

МЭДЭГДЭЛ

Feb 20, 2024 679

УРИАЛГА

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/