Тулун хот 18 зууны эхээр байгуулагдсан, Эрхүү мужид хамаарагддаг бөгөөд 42000 хүн амтай. Бидний аялалаа хийж явахдаа Тулун хотод хоноглосон билээ. Гэтэл 7 сарын 31 ны өдрийн шөнийн 3 цагийн үед Ия голын ус 11,25 метр дээшилж Тулуны Районы хүн ам суурьшсан газрууд үерт авагдсан байна.
Онцгой гамшиг болж байгаа бүсэд 10000 гаруй барилга үерт автаж, 25 хүн амь үрэгдэж, 8 хүн сураггүй алга болжээ.
Монгол бөөгийн түүх арвижан тэлсээр байна. 2013 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 10.00 цагаас Баянхонгор хотын Тэргэл hotel зааланд болсон уулзалт бөөгийн тухай нэг нэгнийгээ сорьсон яриагаар эхэлсэн боловч удалгүй халуун дотно ярилцлага болж өрнөсөн билээ. Монгол бөөгийн өмнө тулгамдсан олон асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай, мөнх тэнгэрээ шүтэн бишрэгчдээ түгээн дэлгэрүүлэх талаар оролцогчид санал хүсэлтээ илэрхийлж билээ. Бидний яриа уулзалт дууссан ч үргэлжилсэн юм. Уулзалтын үеэр МБНЭ-д нэг зуун гишүүн элсэж байгаагаа илэрхийлсэн билээ.
Цугларсан олны төлөөлөл биднийг Баянхонгор хотоос гарах хүртэл хамт байж биднийг үдсэн билээ. Мөнх тэнгэрээ шүтэгчдийн тоо өдрөөс өдөрт улам нэмэгдэж байгаад бид бүхэн баяртай байлаа
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.