Хөвсгөл нуурын нэгдсэн тахилга өмнө хийж байсан учраас багагүй туршлага хуримтлагджээ. Бидний буудалладаг дэнж дээр зуслангийн айлууд буусан болохоор бид бага зэрэг урагшилж өмнө согоо уяж байсан толгойн ар талын тэгшхэн талбайд буудаллав.
Эрдэнэхайрхан буюу 50 ба 100 хэмээх цогцолборын дэргэдэх галын тахилга хоёр дахь удаагаа хийгдэж байна. Өмнө хийгдсэн галын тахилга онцлог байсан. Яагаад онцлог болсон гэвэл анхны галын тахилга дээр Хөвсгөлийн алдарт зайран Дамдины Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд амьдардаг, Монгол бөөгийн тэргүүн удган Батчулуун толгойлон бөөлсөн байдаг.
Эрдэнэхайрхан буюу 50 ба 100 хэмээх цогцолборын дэргэдэх Эрхэл багийн хурлын төв хүн өнөөдөр хүн ихтэй байлаа. Монголын хорин нэгэн аймгийн төлөөлөл болсон улаач нар хуран цугларч байлаа.
Эрхэл нуур нь 1571м өндөрт оршдог. Карбонат, сульфат, натри, кальцитай лаг шавартай тогтмол нуур рашаан бөгөөд үе мөч захын мэдрэлийн системийн өвчинг анагаадаг, 13.0 кв.км талбайтай. Одоо ч Мөрөн хотын Төв эмнэлэг шавар эмчилгээнд хэрэглэсээр байна.
Эрдэнэхайрханы тахилгад хүч нэмэн нэгэн тахилга нэмэгдсэн нь Хүүхдийн овооны тахилга байлаа. Энэхүү тахилга 60 жил тасарч энэ жил сэргээн тахиж буйгаар онцлог байлаа.
Монголын нутаг, нутгаас ирсэн олон язгуурын улаач нарт нутгийн олноо төлөөлж Монгол бөөгийн тэргүүн зайран П.Эрдэнэбаатарын ээж Б.Пүрэвсүрэн, түүний түшээ хүндэтгэл үзүүлж хүлээн авалт хийж, хоолоор дайлж, цугларсан олон харилцан бие биентээгээ танилцах ажиллагаа хийгдсэн билээ.
Зун цаг ногоон дээлээ өмч, нутгийн олон сумынхаа наадмын хийж буй үед бид хотоос гарсан билээ. Энэ өдөр Булган аймгийн бүх сумдууд наадамаа хийхээр шийдвэрлэсэн ажээ. Тахилгын зүг хөтлөх аян зам сумын олон наадамтай таарав. Бидний Улаанбаатар хотоос тахилгад очих аян замаа Баяннуур, Булганы Хишиг-Өндөр сумын чиглэлд эхэлсэн билээ. Дарханы зам засвартай бас явахад хэцүү байсан тул энэ замаар аялсан хэрэг юм. Биднийг очиход сумын наадам ид дундаа буцалж байлаа.
Баруун гар талд Улаан тайга, зүүн гар талд Хорьдол сарьдагийн нуруу, дунд нь бид Дархадын хотгороор гишгэж явна.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.