Дүнгийн хурлын өмнө Завхан нутгийн бөөгийн хамт олон, Нэгдсэн их тахилгад хүрэлцэн ирсэн олонд хорхогоор дайлж хүндэтгэлийн зоог барьж, МБНЭ-ийн хамт олонд дурсгалын зүйлийг Завхан аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, зайран Дорж, Монгол бөөгийн удган Нармандах нар гардуулсан билээ.
Нэгдсэн тахилгын тэнгэрийн тахилгыг олон удаа хийж ирсэн буриад улаач нар энэ удаа тэнгэрийн тахилгадаа ирсэнгүй. Угтаа бол төлөөллөө ирүүлээд бид дэмжээд хийчих боломж дүүрэн байлаа.
Хайрхандаа гурван жил дараалан бөөлж буй улаач бол Монгол бөөгийн их удган Б.Бадамсүрэн байсан юм. Энэ л хугацаанд бидэнд тохиосон бүхэнтэй нүүр золгон бэрхшээл бүхнийг давсан улаач маань өөрт ногдсон үүргээ гялалзтал биелүүлсэн билээ.
Шөнөжин галын тахилга хийж хоносон бүрэлдэхүүн өглөө 10.00 цагаас эхлэх Нэгдсэн их тахилгын хайрханы тахилгад байрлалаа эзлэн суусан байлаа. Тэнгэр цэлмэг, Отгонтэнгэр хайрхан цэлийтэл тод харагдана.
Их сайхан хайрхандаа очсон хэн ч бөөлөх сонирхолтой байдаг.Энэ нь зүй ёсны хүсэл юм. Тиймээс манай хөмт олон ярилцаж байгаад өвгөн долоон одны тахилгыг нэгдсэн тахилгын бүрэлдэхүүнд оруулсан түүхтэй.
Улиастай хотоос Богдын голыг өгсөн автомашины урт цуваа хөдлөв. Их хайрханы ар талаас очих үед Отгонтэнгэр хайрхан биднийг угтан урд өмнийхөөс илүү ойртсон мэт харагдаж байлаа. Бид өмнө тахилга хийсэн Завхан аймгийн хүүхдийн амралтын өмнө талбайд байрлалаа эзэлсэн билээ.
Бид Отгон сумаас хөдлөх үед чихэнд “Екселийн зам” чих дэлсэлж билээ. Цаг завтай байсных тэр замаар нь явахаар шийдэв. Энэ зам бол өмнө тогтоосон төв замын өмнөх уулын өмнө талаар гаргасан зам ажээ. Энэ зам жижиг тэргэнд хад чулуу тулахгүй, цаг хэмнэсэн дардан зам юм. Хамгийн их цаг бардаг чулуутай хэсгийг энэ зам дөтөлсөн байна.
Нэг. Их хайрхан хүртэлх аяны зам.
Баруун зүг хөдлөх үед замын дагуу их усархаг бороо үе, үе орж байлаа. Улсын наадмаа хөдөө өнгөрүүлсэн хотынхоны цуваа нийслэл хот руу тасралтгүй цувна. Энэ цуваа элсэн тасархай өнгөрөөд эрс багасав.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.