Сархийн Чами бөө нь XIX зууны сүүл үед амьдарч байсан бөгөөд Хайсны өвөр Хужиртад нутагладаг байжээ.
Нэгэн зун Норжимын Нямгаа хэмээх омог бардам залуу бэлчээр булаацалдан уурлаж, омогдон Чами бөөгийн гэрийх нь тооныг унианы голоор хага цохин, гэрийг нь нураажээ. Чами бөө энэнд тун их уурлаж “Чамайг сарьстай нь хатаана даа” хонзогнон жатга хийжээ.
Намар орой Нямгаа хэрмэнд явж байхдаа Чамийн намаржааны урдуур хөтөлгөө морьтой өнгөрч явтал хоёр чонотой тааралджээ. Нэгийг нь буудаж унагаад, нөгөөхийг нь буудаж чадалгүй алдав. Унасан чоноо авах гэтэл морь нь үргээд дөхөж өгөхгүй байхаар нь тэнд нь орхиж гэнэ. Гэртээ хариад эргэж ирээд чоноо авах гэтэл буудсан чоно нь олдсонгүй. Хайхсандаа ойр хавьд нь мөр хайтал шинэ хяруун дээр мөр ч гараагүй байв. Энэ тухай эхнэртээ очиж хэлбэл:
Чамийн хар жатга биз ээ? гэхэд
- Сархийн хүүг дор нь буудаад хаячихна гэж бардамхан байжээ. Төдөлгүй шөнө хонь нь үргэхэд яаран гарч харвал хонь хашааныхаа буланд бөөгнөрч хурсан байв. Чимээ чагнавал баруун хавирганы (талын) пүнзэн дотор чоно мал идэж байгаа чимээ сонсогдов гэнэ. Эхнэртээ “хутга, дэн хоёр аваад ир!” гэж хэлээд пүнзний амыг онгойлгон. Дотор нь байсан гарч хонио цувуулан гаргав.
Хонио гаргаж дуусгаад харвал юу ч байсангүй. Учрыг үл ойлгон гайхаж ядан гэр лүүгээ орох гэж явтал үүдэн дээр нь нэгэн том чоно зогсож байв. Түүнийг буудах гэтэл
чоно гэр тойроод хар хурдаараа харанхуйд уусан алга болов.
Нямгаа гэртээ оронгуут орноосоо босж чадалгүй бие нь хүндрэн толгой нь эргэж гар хөл нь сулран хэвтэв. Энэ өдрөөс хойш Нямгаагийн бие өөдлөхөө больж олон сараар хэвтэрт орон өвчилжээ.
Нэгэн өдөр Сархийн Чами Нямгаагийнд ирж цай уугаад гэртээ харив. Чами эхнэртээ: “Норжимын хүү яс арьс болсон байна. Өнөө шөнө бодийг нь хөтлөхөөс биш” гэж хэлээд бөөлсөн юм гэдэг. Үнэхээр маргааш нь Нямгаа өөд болсон байна.

Дашдаваа удганы өргөмөл ах Шарав-Осор гэж байгаад хожим эсэргүү энэ тэр болоод хэлмэгдсэн лам хүн байж.

 

Эр хүнийг яагаад банзал, завхай гэж нэрлэдэггүйг та мэдэх үү? Уг язгуураараа эр хүйстэн хэдий чинээ хүчирхэг байх тусмаа төдий чинээ олон эм сүвтнийг хураан гишгэлдэг байгалийн хуультай. Гэтэл энэ цагт уг хууль эсрэгээрээ үйлчлэн эрчүүдийг чихрийн цаас шигээ сольдог хормой нь дэндүү сул хүүхнүүд цадигаа алдаж дуусчээ. Гэвч нүгэл нүдээрээ гэгчээрээ энэ дэлхийд эс юмаа гэхэд нөгөө ертөнцөд нүглийн тооцоо хийхээр Эрлэг номуун хаан хүлээж байдаг гэдэг. Тэгвэл эрлэгт очихоос нь өмнө нэгэн самуун эмэгтэй хэрхэн гэсгээгдсэн тухай аймшигт явдлыг бичиглэе.

Ер нь Дашдаваа удган энгүй их чадалтай бөө байсан гэдэг. Гэндэн гуай анч хүн болохоор хэдэн сараар тайгад ан авлана. Тэгэх дээ эхнэрээрээ тамхины уут оёулж тамхиа чихэж аваад л явдаг байж. Дашдаваа гуай төө хирийн уут оёж өгөхөд нь Гэндэн гуай:


Дамба зааринг Дархадын гайгүй сайн бөө гэлцэнэ. Дамбын дүү Санжмятав, Гүндэвийн Чойсүрэнгийн хамт ан авд яваад тайгаас гөрөөс буудаж гэнэ. Очтол гөрөөс биш цаа байжээ. Авласан цаагаа өвчиж эхэлтэл хутганы ирэнд нэг юм тас үсэрснийг үзвэл сэтэр байжээ.

Дээрх хэрэг явдлын дараахан бас л Награнз бөөгийнд аймгийн төвөөс ногоон малгайтнууд ирсэн бөгөөд эдгээр хүмүүсийг “Цоохор” Ядмаа ахлаж явж байжээ. Цоохор Ядмаа Награнз бөөгийн гэрт ирээд бөөтэй цор ганцаараа уулзах санал тавьжээ. Ингээд бөөгийн гэрт “цоохор” Ядмаа ганцаар орж бусад нь гэрийн гадаа хүлээж байтал мань эрийн царай нь цонхийж цайчихсан гарч ирэзд шууд л нөгөө хэддээ тушаал өгөн ирсэн замаараа давхин оджээ.

 

Хятадууд Шинжаанд нэвтрэн орж ирэн айлуудыг дээрэмдэн тонож, ард иргэдийг алж хядаж байжээ. Хавх бөө үүнд ихээхэн дургуйцэн тэмцэж байсан аж.

 

Моожитын хүү Халзан Зана заарин нь Хуш дөлийн онгодыг дуудан беөлж 33 хурмастаар аялан дүүлж бөөлдөг байснаараа ид шид эрдэм

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/