Уншиж байна...

Эрдэмтэн профессор Д.Бум-Очирын "Бөө болон бөө мөргөл хэмээгчийг тодорхойлохуй" лекцийг сонирхоно уу.

Тэгэхээр бөө мөргөл гэж юу вэ? Бөө мөргөл шашин мөн үү?

 

Дэлхийн судлаачдын дунд бөө мөргөл хэмээгч нь шашин юм , шашин биш юм гэсэн хоёр эсрэгцсэн тайлбар өнөө хэр байсаар байдаг.

Бөө мөргөлийг шашин биш хэмээгчид нь гүн ухаан судлаачид эсвэл хөгжингүй шашин буюу Буддын шашин , Загалмайтны шашин , Лалын шашин судлаачид үзсэн байдаг.

Харин бөө мөргөл шашин мөн хэмээгчид нь ихэвчлэн нийгэм - соёлын хүн судлаачид байдаг гэж үзэж болох талтай. Үнэн хэрэгтэй бөө мөргөлийг тэдгээр шашинтай харьцуулахад нилээн ялгаатай байдаг .Тухайлвал , бөө мөргөлд зарим тохиолдолд өөрийн шүтээн болсон онгод тэнгэрээ бөөлж залж жолоодож, үйл хэргээ бүтээлгэж байдаг нь шашны бусад хэлбэрүүдтэй ихэд эсрэгцэж байна.

Энэ нь бусад шашны тохиолдолд бол хүн бурханыг захирч байгаа мэт болох бөгөөд энэ шинж нь бөө мөргөлийг шашин биш гэсэн санаа руу хөтөлж болох талтай.

Энэ мэтчилэн мэтгэвэл зөвхөн бөө мөргөл төдийгүй дом шившлэг /magic/сүлд шүтлэг /totemism/, онгон шүтлэг /animism/ зэрэг эртний шашны олон хэлбэр бүгд шашин биш гэсэн үг болдог.

Сүүлийн геийн өрнө дахины эрдэмтэд гүн ухаан болон шашин судлалын уламжилд байсан зарим онол саналыг үргэлжлүүлэн бөө мөргөлийг /religious phenonmenob буюу "шашны нэгэн үзэгдэл" гэсэн утгаар томъёолох болсон нь түүнийг шашин мөн гэж үзэж байгаагийн илрэл гэлтэй .Бидний монголчууд аман соёлтой хүмүүс , бичигддэггүй,аман соёлоор бичигддэггүйя философи юм.
Бөө мөргөл ба онгод шүтэх ёс

Бөө мөргөлийг тайлбарлан тодорхойлж ирсэн олон уламжлалын нэг нь Францын судлаач Мерциа Элиадегийн "бөө мөргөл бол эртний онгод оруулах урлаг" (shamanism - archaic of techniquesy)1 хэмээх санал юм. Бөө мөргөлийгарай ондоогоор бол онгод хэмээн тодорхойлж бас болно. Юуны өмнө онгод гэгч юун болох тухай өгүүлсүү. Монгол бөөгийн ойлголтоор бол онгод хэмээгч нь сүнсний нэгэн хэлбэр юм . Бүр тодруулбал амьд хүнийхийг сүнс гээд нас барсан хойн нь шүтээн болдог гэж үздэг ингэж үзвэл бөө мөргөл гэдэг нь нас барсан бөө удгадын сүнсийг шүтэх ёс гэж үзэж болох бөгөөд энэ шинжээр бөө мөргөлийг дээдсийн шүтлэг гэж нэрлэх нь тохиолддог бүр цаашилбал бөө мөргөл буюу shamanism гэдэг бол бүхэлдээ онгодын ертөнц болоод хүний ертөнц хоёрын хоорондын харицааны илрэн мэдэгдэж буй хэлбэр билээ. Энэ утгаараа аливаа онгод далд эчнээ орших онгодын ертөнцийн төлөөлөгч болж байхад бөө хүн хүний ертөнцийг төлөөлөгч болон хоёр ертөнцийг холбож байдаг ажээ.
Бөө удган хүн гэж юу вэ?

Бөө мөргөлийг бөөгөөс ангид салган ойлгох аргагүй юм. бөө мөргөлийн гол төвлөрөх хүчин үүтгэл нь онгод гэж үзвэл түүнтнэй зэрэгцэн орших бас нэгэн бүрдүүлэгч хүч нь бөө болж байдаг. Бөө гэдэг нь нэгэнт насан эцэслэж бие бод нь үхэж үрэгдсэн
1. сүнс онгод өөрийн биеэ зээлдүүлэгч байх бөгөөд зарим уламжлалд арай өөрөөр
2. бөөгийн сүнс биеэсээ салан одож онгод тэнгэрийн орноор аялан тогуулж тэдэнтэй уулзаж хэлхээ холбоо үүсгэгч болдог.
Өөрөөр хэлбэл, онгод хүнтэй харьцах гэсэн сэдэл дээрээс үүдэн бөө хүн өий болж бөө мөргөл цогцолсон бололтой.
Бөө Болохуй

Хэн хүн хүссэнээрээ бөө болох аргагүй байдаг ажээ.Өөрөөр хэлбэл , бөө болно болохгүй гэдэг бол тухайн хүнээс , өөрийнх нь шийдвэрээс хараат бус асуудал юм.Үүнийг монгол бөө мөргөлд " онгод наалдах" гэх бөгөөд бөгөөл онгод тэнгэр өөрийгөө хүний ертөнц , бүр тодруулбал , үлдэж хоуорсон үотэс хойчистой нь холбож өгөх төрлийн хүнийг сонгон наалддаг .Дархадаар бол тэр хүн " онгодын улаач " болж байгаа хэрэг бөгөөд энэ нь " онгодын холбогч " гсэн утгатай бөөг заасан нэрийдэл юм. Нэгэнтээ бөө болохоор оноогдсон хүнд нэг бол бөө болох нөгөө бол ухэл зовлон үзэж амиа алдах гэсэн зам л үлддэг байна. Аль ч тохиолдолд онгод наалдвал тэр хүн " бөөгийн өвчин хийрэн " тусч илрэн мэдэгддэг .

Удамтай бөө : Өөрийн эуэг өвгөдийн өвөг удмын онгод наалдаж бөө болох

Удамгүй бөө : Удам судартаа бөө удгангүй буюу байгалийн ер бус сонин содон үзэгдэлтэй тохиолдож түүнээс үхэл өвчинд хүргэсэн элдэв учрал тохиол үүсч гарч байж сая удгун зайран болох
Сүнс ба бөө мөргөл

Өнөөгийн нийгэмд эрэлт хэрэгцээ болсон хүмүүс яахаа мэдэхээ байчихсан байгаа асуудал бол бөө мөргөл.

Бөө гэж юу вэ? Энэ олон бөө үнэн үү? Эдгээр асуултанд хариулъяа.

Та бид золгохдоо малгайтай байх нь сүнстэй байна гэсэн үг. Хүндэтгэл юм .

Харин сүнсэнд биенээс бусад бүх юм байна.Даарна өлсөнө ,гомдоно . Биеэ алдсан хүнийг сүнс гэдэг .Амьд хүн сүнс хоёрын ялгаа бие юи. Сүнсний хувьд бие бол бусад сүнстэй хүнтэй харьцах нэг гүүр болдог.

Сүнс бол багаж зэмсэг болсон биеэ алдчихсан тул бусад хүнтэй харьцах чадваргүй болсон байдаг.

Сүнс нь хэн нэгэн хүнийбие дотор орж байж л хүнтэй харьцаж чадна. Биднээс холдож одсон сүнс эргэн уулзах харилуах гэсэн шаардлага гардаг.Яг энэ хэрэгцээ шаардлагааас үндэслээд бөө гэж зүйл бий болж байна.

Нөгөө биегүй болсон садан төрөл хайртай хүмүүс маань уулзаж чадахгүй байна гэж хлёр талаас ухаарч эхэлсэн үүнээс бөө мөргөл үүссэн он цаг гэж үзэж болно энэ үеийг архелогийн малтлагын олдвор зэргээс шинэ зэвсгийн үе болов уу гэж таамаглаж байна.

Хэн нэгэн сайн санаат биегүй сүнсэнд өөрийн биеийг зээлж өгч байгаа гэсэн үг. Ингээд байхгүй болсон зүйлээ нөхөн авч байгаа.

Энэ бол бөө өөрийн биеэ олон хагацсан хүмүүстэй хуваалцагч хүн .

Бидний ертөнуц : амьд хүн болон онгодын , сүнсний ертөнц юм.

Үүд битгий голло гэдэг.Онгод өрх ,тотгоор орж ирдэг.Өвгөд дээдэс үүнийг мэдээд хүндлээд үүд битгий голоо гэсэн үг. Өвгөдүүд сүнстэй амьдардаг байжээ.Бөө хоёр ертөнцийг холбож гүүр болдог . Өөрийн сүнсийг биенээсээ гаргаад сүнсний ертөнцөд юу болж байгааг таниулдаг. Ялануяа
Яаж бөө болдог вэ? Хүн бүр болох уу?

Мний ойлгосноор бөө болох ганц шалтгаан бий . Сүнс онгодоос бөө болох сонголт хийснийг тэнгэрээс тамгатай төрсөн гэж үздэг. Сонгоод авсан бол ямар шинж тэмдэг мэдэгддэг вэ? Гэвэл энэ бол хатуу хэрэг. Энэ бөөгийн өвчин гэдэг. Онгод нь хэл мэдээ өгөөд л байдаг .Онгод сонгосон улаачаа авч явахаас өмнө хажуудах бүгдийг авч явна. Ойр хавийнхнийг нь аваад явчихдаг.Энэ гай зовлон угаа аваад бөө болсны дараа арилдаг.

Зэрэгуэн орших үл үзэгдэгч орчноо хүлээн зөвшөөрсөний дараа л асуудал шийдэгддэг. Бөө нь сүнс хүн аоёрын харилцаа юм. Өргөн утгаараа .

Английн бөө үхсэн бүх сүнстэй харилцдаг.Монгол бөө зөвхөн онгодтой харьцдаг.

Онгод гэдэг бол нас барсан бөөгийн сүнс юм. Бөө хүний харьцдаг дэгээр нь уул усны эзэн савдаг , онгодыг шүтдэг. Үүнийг байгаль шүтлэг гэдэг. Зэрэг дэв дээшлэх тусам 99 тэнгэр болдог.13-р зууны үеийн бөө нар 99 тэнгэртэй харьцдаг байсан . Онгод бол дээдсийн шүтээн.
Түвдийн бөө уул усны эзэдтэй харьцдаг.

Буддын шашны нямава гүртэн чойжин, дээдэс болон энгийн сүнс байхгүй, тэнгэрийн сүнс байхгүй,Чойжин нь 10 хангал оруулдаг.Гүртэнд туслахууд нь ордог. Энэ бүгд бидэнд ямар хамаатай вэ? Бидний амьдралд сүнс оролцдог уу гэвэл бидний өдөр тутмын ажилд оролцдог.
Яаж вэ?

Бидний сүнсэнд хүрээд байдаг.Бидний сүнсээр дамжуулж нөөлөөлдөг.Бид шинжлэх ухаанч ухамсартай. 18-р зуунаас шинжлэх ухаан бий болсон харин шинжлэх ухаан сүнсийг нотолтол бид хүлээх үү? Бидний таван мэдэрхүйд мэдрэгддэггүй маш олон зүйл байгаа.үүнийг үгүйсгэвэл маш утгагүй болно.Сүнс бидэнд нөлөөлөхдөө аварч бас алж ч чаддаг. Бидний 50% д сүнслэг амьдрал нөлөөлсөөр л байдаг.Бидний амьдарлын бүх зүйлд сүнслэг амьдрал нөлөөлж байдаг.Аварна бас хорлоно.Хүн үзэгдэх болон үл үзэгдэх ертөнцтэй хамт байдаг болохоор сүнсээр дамжин бодит байдал болоод байна.Харах тэнгэр байвал аврагдаад л байна. Хаячихвал хамгаалах хүнгүй болно.Сүнс бие хоёрыг салгавал , бусад сүнсийг мэдэр болдог.Сүнс салах жишээ үэхэ , дараа нь бөө тэгээд унтах, зүүдэнд харагддаг. Сүнс бие хоёр унтахад салчихсан байдаг тул сүнс сүнстэйгээ харьцаж бидэнд мэдээлэл өгч эхэлдэг. Согтуу үедээ сүнс салдаг. Хүн биеэ мэдэрхээ болихыг хэлээд байна. Гурван нас хүртлэх хүүхэд сүнс . чөтгөр бүгдийг хардаг . Бөө хүн онгод нь ороод өөрийнхөө мэдэхгүй харийн хэлээр яриад байдаг.Энэ тайлагдашгүй зүйл.

Асуулт : Хараал гэж бий юу? Бодит уу?

Хариулт : Хараал бол зөрчилдөөн, дайн тулаан гэсэн үг. Хараал бол бодит хүчин тусдаг юм.

Асуулт : Тийрэн гэж юу вэ?

Хариулт : Тийрэн гэж бий. Хүнд үхсэн хүний сүнс наалдчихсан байдгийг хэлнэ.

Асуулт : үхсэн хүнд тэмдэг тавиад байдаг тэр юу вэ?

Хариулт : Тэр тавьсан тэмдэг дахин төрөх нь сонин.

Бусад мэдээ

Apr 10, 2024 431

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/