Дашдаваа удганы өргөмөл ах Шарав-Осор гэж байгаад хожим эсэргүү энэ тэр болоод хэлмэгдсэн лам хүн байж. Тэр лам нэг удаа хээр явж байгаад хөөргөө хээчихэж гэнэ. Тэгээд дүү удгандаа ирж “чамайг элдэв гээсэн юм олохдоо сүрхий гэлцэх юм. Чи нэг үзээд орхиоч” гэжээ. Удган ч хэнгэрэгээ аваад бөолж бөөлж дуусаад ахдаа ингэж хэлж гэнэ. Таны хөөрөг тахилгатай хоёр уулын дунд урсаж байгаа нэгэн жаахан горхины цаад биед хэвтэж байна. Сая би авчирах гээд дийлсэнгүй. Эрдэнийн чулуугаар бүтсэн болохоор их хүнд юм. Харин авчрах гэж байгаад алдаад тамхийг нь асгачихлаа. Та маргааш өглөө мал бэлчихээс өмнө очиж аваарай. Таныг таниг гэж бодоод би тэмдэг тавьчихсан байгаа шүү гэжээ Шарав-Осор гуай ч өглөө эртлэн босоод өнөөх хэлсэн газраар нь сажилж явтал нэг шарилжны оройд муудаж гандсан хив хадагны тасархай хийсэж байх юм гэнэ. Энэ л таних тэмдэг нь байх гэж бодоод очтол горхины цаад биед гэрийн буурийн чинээ газар хоёр амьтан хүч үзэн ач тач ноцолдсон бололтой л хамаг өвс нь налчихсан байсан аж. Тэгтэл тэнд хөөрөг нь толгойгүй хэвтэж байж л дээ. Хөөрөгнийх нь толгой тэрүүхэн тэнд бас хэвтэж байх юм гэнэ. Тэр хоёрын хооронд тамхи нь могой шиг мушгирч тахиралдаад асгарчихсан байсан гэнэ. Тэгж хөөргөө олоод дүү удганыхаа эрдэмд ихэд биширсэн гэдэг.

Бусад мэдээ

Jan 15, 2019 15

ДӨРВӨД БӨӨ

Dec 24, 2018 35

ЦААТАН БӨӨ

Dec 17, 2018 56

ЗАХЧИН БӨӨ

Dec 11, 2018 195

ӨӨЛД БӨӨ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/