МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүн, Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл шавь нарын хамт Богд уулын
Яармагийн дэнжийн өмнө орших уулын аманд тахилга хийж, хуяглан бөөллөө.
МБНЭ-ийн Дээд цэцийн гишүүд Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл болон шавь нарын оролцсон тахилгын үйл ажиллагаатай танилцлаа. Шавь нар отог, отгоор байрлажээ.
Тахилгын эхэнд Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл толгойлж эхэлж, дараа нь шавь нар нь дараалан бөөлөв. Түүний шавь нарын бөөлөлт, үйл ажиллагаа зохион байгуулалтын өндөр түвшинд болж өнгөрлөө.