Уншиж байна...

2013 оны 8-р сард. Говь-Алтай аймагт МБНЭ-ийн хүрээлэн байгуулагдсан билээ. Анхны удирдагч нь Монгол бөөгийн тэргүүн удган Ш.Энхбаярын шавь удган Оюунсувд болсон билээ. Их итгэл хүлээж томилогдсон ажлыг даах нэгэн байхад даахгүй нэгэн байдаг. Тийм л зүйл болсондоо.

zxc4742
zxc4742
zxc4743
zxc4743
zxc4744
zxc4744
zxc4745
zxc4745
Previous Next Play Pause
zxc4742 zxc4743 zxc4744 zxc4745

Монгол орныхоо газар газраас хүрэлцэн ирсэн улаач нар эх орон, эх нутаг, онгон сайхан байгаль, өвөг дээдэсээс уламжлан ирсэн амгалан байдлын төлөө залбирал үйлдэхээс өөр аргагүй байдал үүсч байна.
МБНЭ-ийн хамт олон энэ удаагийн Дээд цэцийн хуралдайн хуралдаанаар Монгол дахь “Шар тийрэн”-гийн эсрэг нэгдсэн тахилгын зорилгыг чиглүүлэх тухай Айлдварыг хэлэлцэв. Энэ удаагийн хуралдаанаар Нэгдсэн тахилгын тэнгэрт өргөх Айлтгалыг агуулгыг өгүүлбэр бүрээр тайлбарлан хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар гишүүд санал бодлоо илэрхийллээ.
Асуудлаа хэлэлцэнгүүт МБНЭ-ийн гишүүд тогтсон газартаа Нэгдсэн тахилга, залбиралаа хийлээ. Нгэдсэн тахилгад Монгол бөөгийн тэргүүн дээд Зайран П.Эрдэнэбаатар хуяглан босч, Монгол бөөгийн тэргүүн дээд Удган Я.Мөнгөнсувд, Монгол бөөгийн тэргүүн дээд Б.Нанжаа, Монгол бөөгийн тэргүүн дээд Удган А.Оюунтуул нар тэргүүлэн бөөлж дэмжлээ.
НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ТЭНГЭРТ ХҮРГЭХ АЙЛДВАР
НЭГДСЭН ИХ ТАХИЛГЫН ЗОРИЛТ НЬ ЭЦЭГ ӨВГӨДИЙН АРИУН ГОЛОМТ, ОНГОН БАЙГАЛИА ХАМГААЛАХАД ЧИГЛЭЖ БАЙНА.
Өндөр хөгжил бүхий дэлхийн зарим улс орнууд өөрсдийн байгалийн баялагаа ашиглаж дуусчээ. Эдгээр улсууд хөрсөн доорхи баялагаа олон жил ашигласнаар хөгжлийн өндөр тувшинд хүрсэн байдаг. Тэд одоо хөгжлийн цаашдын бодлогоо эрчимтэй хэрэгжүүлэхэд түлш, эрчим хүч, баялагийн эх үүсвэр шаардлагатай болжээ. Тэгээд буурай хөгжил бүхий улс орнуудаас эрчим хүчний түүхий эдээ авах хүсэл зорилго бүхий бодлогуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
Олон зуун жилийн явцад манай өвөг дээдсээс сургамжлан үлдээсэн том сургааль бол эх дэлхий онгон сайхан байгалиа хамгаалах зорилт байсан. Онгон байгаль руугаа бодлоггүй хандвал бид хариугаа “маш хатуу” хүртэх болно. Бидэнд оролдож болохгүй, хүртэж болохгүй зүйл гэж бий. Тэр бол газрын гүн орших “шар тийрэн” билээ. Тэр тийрэн хүний генийг хувилан өөрчлөх аугаа чадвартай. Одоо хүн төрлөхтөн түүнийг төгс эсэргүүцэх чадвар эзэмших цаг нь болоогүй байна. Тэрхүү “Шар тийрэн”-г цаг нь болоогүй байхад амилуулж огтхон ч болохгүй. Тэнгэр шүтлэгт удган, зайрангууд бид энэ сургаальдаа үнэнч байх болно.
Он жилийн уртад америк, япон, францын эрдэмтэд цөмийн бага оврын станцыг бүтээж анхны хувилбарыг монголын уудам талд байгуулах санал дэвшүүлсээр ирсэн. Чихэрийг амтыг нь мэдрээгүй, идээгүй байхад сайхан харагддаг.
1960-аад оны сүүлчээр Пенсильвани дахь Three Mile Island атомын цахилгаан станцын эргэн тойронд цацраг идэвхт хий ялгарсан. 1979 оны 3-р сарын 28-нд Чернобылийн цөмийн сүйрэл, 2011 оны 3-р сард газар хөдлөлтөөс болж Фукушимагийн цөмийн тогоонуудад дэлбэрэлт болсон.
Европын хамгийн өндөр хөгжилтэй Герман улс өөрийн нутагт байгуулсан 43 атомын цахилгаан станцуудаа хаахаар шийдвэрлэлээ. Түүний гол шалтгаан нь “шар тийрэн” хүний генийг өөрчилж байгааг зогсоож дийлсэнгүй.
Эдгээр хямрал, сүйрэл нь цөмийн өндөр технологитой хэмээн үнэлгээтэй улсуудад болсон байна. “Шар тийрэн”-г босгоод энэ мэт асуудал үүсвэл бид яах вэ, хэн хариуцах вэ, хэн туслах вэ, үүнийг даван туулах бидний эдийн засгийн чадавхи хир билээ гэсэн асуултад хариулт өгөх шаардлага урган гарна.
Эх оронч бус эдийн шуналаар хөллөгсөд энэ тийрэнг босгохыг эрмэлзэж байна. Тиймээс Монголын тэнгэр шүтлэгт зайран, удганууд эх дэлхий, онгон байгалиа хамгаалах зорилгоор энэ удаагийн Нэгдсэн тахилгаа их говийн хойд хаалга болсон Их газрын чулуун дээрээс Эх болсон гучин гурван говио холбон сүлбэж тахилгаа хийж, газрын гүнд амилахыг хүсч буй “Шар тийрэн”-гийн эсрэг зориулж байна.
Монголын минь уул, усны Лус, савдагийн эзэд минь СОНСОХТҮН:
Хүчирхэг их савдаг, хүний амьдралын эх болсон Лус минь хуйлран хөдлөх болтугай. Хүний, эдийн шуналаар хөдлөгчдийг хүслийг хязгаарлах болготугай.
Энэ мэдээ танд хүрсэн бол гурав хоногийн дотор байгалийн содон үзэгдэл эсвэл хур бороо буулган хариугаа илэрхийлнэ үү.
Их эзэн Чингис хаан, Эх дэлхий, онгон байгаль, өвөг дээдсийн минь ариун сүнс биднийг ивээх болтугай.
МОНГОЛЫН МӨНХ ХӨХ ТЭНГЭР ШҮТЛЭГТ УЛААЧ НАР
Хутганы ир, Хар бар өдөр буюу 2023.06.13-нд
Ийнхүү Монголын Мөнх хөх тэнгэрээ шүтдэг улаач нар Өвөг дээдсээс уламжлан үлдээсэн онгон байгалиа хамгаалах тэмцэлд Лус савдагаа эрчлэн босголоо. Хэрхэхийг тэнгэр мэднэ.

Богд хааны зарлигаар 1913 оны намрын дунд сарын 12, бичин өдрийн луу цагт овооны тахилгыг анх хийхдээ Засгийн газрын ерөнхийлөн захирах яамны төлөөлөгч, дэс түшмэл, хонин сүргийн дарга Доржийн Магсаржав Богд хааны зарлигийг уншиж сонсгон, овоонд сумыг өргөн залж, хүж торгыг шатааж тэнгэрт илгээн, залагдаж ирсэн Орлой мэргэн хутагт Овоон сүмийн лам нарын хамтаар тахилгын ном уншсан байна.
Дарьгангачууд үе удмаараа олон зууны турш шүтэж ирсэн ДТД 1354 метр өндөрт орших унтарсан галт уулыг эрт цагт Захын хар өндөр гэж нэрлэдэг байжээ. Харин 17-р зуунаас Хааны зарлигаар тайж тахиж Дарь Овоо, Алтан Овоо, Богд Алтан Дарь Овоо хэмээн нэрлэж иржээ. 1990-ээд оны дундуур Алтан дарь овоог анх тайж тахих үед оройд нь алтан ганжиртай гэр хэлбэртэй Батцагаан хэмээх дугуй цагаан суварга барьсан нь хаа холоос шижиртэн туяарч харагддаг босноос Алтан дарь овоо гэх болжээ.
Батцагаан нь гэр хэлбэртэй шаталсан гурван давхар бөгөөд нийтдээ таван метр өндөр, түүний дээр модон иш дээр уран нарийн хийцтэй алтан шаргал өнгөтэй ганжир байрлуулсан байдаг.
Алтан дарь овоо нь өөрийн ариун сан, тахилгатай хүндэтгэл, магтаалын ном судартай, уул усаараа нэрлэсэн өвөрмөц ур хийцтэй эзэд бурхдын хөрөг дүртэй, шүтэх бишрэх, хайрлаж хамгаалах уламжлалт нарийн дэг журамтай, тогтсон зарлиг шийдвэрээр тайж тахидаг монголын төрийн хамгаалалт тахилгатай уулын нэг юм. Алтан овоог тахиж байсан он цагийг харвал: 1990 оны их тахилга /Батцагааныг сэргээн босгосон нь/ 1994 оны их тахилга 1999 оны их тахилга 2004 оны төрийн тахилга 2008 оны төрийн тахилга 2012 оны төрийн тахилга 2013 оны Богд хааны зарлигаар тахисны 100 жилийн ой 2018 оны төрийн тахилга хэмээн хийж байснаас үзвэл Алтан овоо нь 2004 оноос төрийн тахилгат болжээ.
Өдгөө 2023 оны 8 дугаар сарын 5, 6-нд Богд хааны зарлигаар тахисны 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Алтан овооны их тахилгын үеэр эрийн гурван наадмыг бэсрэг хэлбэрээр хийдэг уламжлал тогтжээ.

Завхан аймгийн Сонгино суманд Бөөгийн зөвлөл байгуулагдав. Монголын үндэсний шашин бол Тэнгэр шүтлэг билээ. Их эзэн Чингис хааны үзэл санааг эргээд дэлгэрүүлэхэд Тэнгэрийн улаач нар чухал үүрэгтэй. Бид нэгдэж ажиллахад сумдын зөвлөл чухал үүрэг хүлээнэ.

zxc4719
zxc4719
zxc4720
zxc4720
zxc4721
zxc4721
Previous Next Play Pause
zxc4719 zxc4720 zxc4721

Ийнхүү МБНЭ-ээс санаачилан зохион байгуулсан Жаргалант хан Их хайрханы тахилга нутгийн олон түмний дэмжлэгтэйгээр амжилттай хийгдэж өнгөрлөө. Наадам дуусангуут тэнгэр үүлшиж, бороо орж улмаар цас малгайлан хаялж эхлэв. Монголчуудын бэлэгшээлж хэлдэгээр хавар орж буй цасыг “шар тос” гэдэг. Энэ “гар тос” хоёр өдөр үргэлжлэн орж газар дэрхийд хур өгөөжөө хайрласан билээ.
МБНЭ-ээс зохион байгуулсан Их тахилгад хувь нэмрээ оруулсон зүтгэлтнүүдийг үнэлж МБНЭ-ийн “Мөнх тэнгэрийн төлөө” медалийн “Хүрэл шонхор”-оор Буянт сумын засаг дарга Т.Мэндсүрэн, Эрдэм шинжилгээний ажилтан Н.Эрдэнэбаяр, иргэн Ц.Болд, Т.Батсүх, “Алтан шонхор”-оор Ардын жүжигчин Р.Санжид нарыг шагнаж урамшуулав. Мөн Монгол туулсийг хөгжүүлэхэд оруулж буй хувь нэмрийг үнэлж Буянт сумын Туульч Б.Болдыг “Хүрэл шонхор”-оор шагнасныг Их тахилгын үеэр МБНЭ-ийн удирдлага гардуулсан билээ.
Олон зуун жил тасарсан Их хайрханд хүндэтгэл үзүүлэх Их тахилгад урианхайн олон түмэн баярлан хөөрч бөө нартаа талархал илэрхийлж байлаа. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Т.Нансалмаа, түүний нөхөр Алтанцоож нар хувиасаа таван зуун мянган төгрөг, нутгийн иргэд Т.Батсүх, Ц.Болд нар дөрвөн зуун тавин мянган төгрөгийг МБНЭ-д хандивласан. Нутгийн зон олны сайхан сэтгэлд талархаж байгаагаа МБНЭ-ийн удирдлага илэрхийлсэн билээ.

zxc4679 (1)
zxc4679 (1)
zxc4679 (3)
zxc4679 (3)
zxc4679 (11)
zxc4679 (11)
zxc4679 (12)
zxc4679 (12)
zxc4679 (14)
zxc4679 (14)
zxc4679 (15)
zxc4679 (15)
zxc4679 1
zxc4679 1
zxc4696
zxc4696
Previous Next Play Pause
zxc4679 (1) zxc4679 (3) zxc4679 (11) zxc4679 (12) zxc4679 (14) zxc4679 (15) zxc4679 1 zxc4696

Баян өлгий аймгийн төв өлгий хотод МБНЭ-ийн удирдлагууд төр захиргаа, олон нийтийн төлөөлөлтэй уулзаж ярилцсан билээ. МБНЭ-ийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхан аймгийн ИТХ-ийн төлөөлөгч Нансалмаа нар аймгийн засаг дарга, прокурор, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, цагдаа болон хүчний байгууллагын удирдлагуудтай уулзсан. Мөн МАН-ын хороон даргатай уулзсан билээ.
Цаст хайрханы тахилгад өндөр ач холбогдол өгч, зохион байгуулалт дэг журмаараа бусдад үлгэрлэн оролцсон Хөвсгөл аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч, Монгол бөөгийн их зайран П.Ганболд тэргүүтэй аймгийн төлөөллийг тусгайлан хүлээн авч баяр хүргэж оролцогчидод шагнал гардуулсан байна.
Биднийг Өлгий хотод байх хугацаанд уулын оройгоор цас хаялж хур хайрласан билээ. Өлгий хотод байх хугацаандаа МБНЭ-ийн бүрэлдэхүүн Казак үндэстний түүх дурсгалын газруудаар орж үзлээ.
Тахилгад оролцогсод Баян өлгийн хотгорын нүүрсний уурхайг дайран Увсын нутгийн зүг зорисон юм.

zxc4678 (8)
zxc4678 (8)
zxc4678
zxc4678
zxc4678 (7)
zxc4678 (7)
zxc4678 (5)
zxc4678 (5)
zxc4678 (6)
zxc4678 (6)
zxc4678 (1)
zxc4678 (1)
zxc4678 (2)
zxc4678 (2)
Previous Next Play Pause
zxc4678 (8) zxc4678 zxc4678 (7) zxc4678 (5) zxc4678 (6) zxc4678 (1) zxc4678 (2)

Аян зам сонирхолтой зүйлээр арвин байдаг. Баян-Өлгий аймгийн Турк сургуулиар зочилох үеэр сонин тохиолдол үзэж билээ. Тэр нь сургуулийн эргэн тойрон хашаан дээр шувууд цугларсан байсан. Нэг эгнээнд жагссан мэт харагдаж байж билээ.
Олон сайхан онгодтой улс явж байсан нь сонгодог төрхийг харуулахад нөлөөлсөн болов уу.

zxc4677 (1)
zxc4677 (1)
zxc4677 (2)
zxc4677 (2)
zxc4677 (3)
zxc4677 (3)
zxc4677
zxc4677
Previous Next Play Pause
zxc4677 (1) zxc4677 (2) zxc4677 (3) zxc4677

Монголын тэнгэр шүтлэгтэнгүүд, Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга хийсний дараа Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиар зочилсон юм.
МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан, Турк Сургуулийг Монголд анх санаачлан байгуулж байсан анхны захирал Атлитай танилцсан юм. Тэр Монголд Турк боловсролын тогтолцоотой анхны сургуулийг байгуулж хөгжүүлэн их амжилтад хүргэсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Б.Багабанди энэ сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм. Түүний дараа Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цайдамын хөндийд хийгдсэн Монгол-Туркын засгийн газар хоорондын байгуулсан гэрээгээр хамтарсан архелиогийн судалгааны явцад хийгдсэн “Түрэгийн гэрэлт хөшөө”-ний цогцолборыг нээх ажиллагаанд оролцож дараа нь Турк Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын айлчлалын үед бидний харилцаа улам дотносон билээ.
Биднийг Турк Улсын боловсролын тогтолцоо, түүний хөгжлийн явцтай танилцуулахад их тус хүргэсэн билээ. Энэ нь Монгол Улсын боловролын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бодлого боловсруулахад боломж олгосон.
Миний хувьд Монголын нутагтаа ажиллаж явахдаа хаана ч Турк сургуулийн орон нутгийн салбараар орж ажил үйлстэй нь танилцах нь ердийн хэвшил болсон билээ. Энэ удаа ч Баян-Өлгий аймаг дахь Турк сургуулиар орж сургалтын материалаг бааз, үйл ажиллагаатай танилцсан. Тэгэхдээ Монгол Улсын толгой уул “Цэнгэл” хайрхан буюу “Цаст хайрхан”-ы нэгдсэн их тахилга хийсэн МБНЭ-ийн гишүүд, дэмжигчидтэй хамт тус сургуулиар орсон юм.
Сургуулийн захирал өөрийн биеэр биднийг дагуулан Сургуулийн танхимууд, орчин үеийн технологоор тохижуулсан ангиуд, лабориториуд, компьютерийн танхим, номын сан, спорт ба хуралдааны заал, тохижуулалт зэрэгтэй танилцуулсан билээ. Ялангуяа улаалгын хэмнэлттэй гормиор ажилладаг халаалтын зуухыг Туркээс авчирч байрлуулсанаа танилцуулна билээ. Хамгийн өндөр бүс, хамгийн алслагдсан нутагт энэ сургууль боловсролын байгууллага хэрхэн ажиллахыг зааж, чиг хандлагыг тодорхойлж буй “луужин” болж байгаа билээ. Энэ сургуулийн олон сурагч Турк хэлний дэлхийн олимпиадад түрүүлж байсныг МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан бахархан дурсана билээ. Захирал ч гэсэн энэ удаа Монголд энэхүү Дэлхийн олимпиад зохион байгуулагдаж, Ази, Африк, Европ тивээс ирсэн олон хүүхдүүд монгол орны онгон байгальтай танилцаж, эргэж дахин ирэх чин хүсэлтэй буцсаныг хэлнэ билээ.
Төгсгөлд нь бид сурагчдын хоолны зааланд зочилж, сурагчдын хоолноос зооглож, сурагч ахуй цагаа дурсан хөөрөлдсөн билээ.

zxc4676
zxc4676
zxc4676 (4)
zxc4676 (4)
zxc4676 (8)
zxc4676 (8)
zxc4676 (11)
zxc4676 (11)
zxc4676 (9)
zxc4676 (9)
zxc4676 (2)
zxc4676 (2)
zxc4676 (4)
zxc4676 (4)
Previous Next Play Pause
zxc4676 zxc4676 (4) zxc4676 (8) zxc4676 (11) zxc4676 (9) zxc4676 (2) zxc4676 (4)

Бусад мэдээ

Apr 10, 2024 118

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/