Хайрхан, эрлэг хоёр нь дээд доод ертөнцийн төлөөлөгч баатрууд юм. Эртний домогт хайрхан, эрлэг хоёр тэмцэлдэж байгаад Хайрхан баатар Эрлэг баатрыг дийлээд газар дэлхийг тогтоосон гэдэг. Иймд Монголчууд дээр үеэс аймшиг аюул бүхнээс аврагч баатар бол хайрхан мөн гэж үзээд үргэлж “хайрхан минь” гэж залбирдаг заншил нь их эртнээс үүсчээ.
Бөө мөргөл, зан үйл
Монгол бөөгийн баатарлаг илэрхийлэл буюу хатуу чанга ёсыг эрхэмлэдэг харын бөөгийн нөгөө талд энэрэнгүй ёсын илэрхийлэл болсон цагаан зүгийн бөө нар байдаг. Цагаан зүгийн бөө нь хүмүүсийн аж амьдралыг ерөнхийд нь чиглүүлж, нийгмийн доторх хэв хуулийг сахиулах, газар уул усны эзэдтэй хэрхэн харьцах, өвөг дээдэс уул усны эздийг хэрхэн тахин номхоруулж тайлах, өвчин эмгэг хэрхэн эмчлэх, муу зуршилтай хүнийг ховсын аргаар сайжруулах үйлд гарамгай сайн байдаг.
#МөхөсНамайгИвээжХайрла
Авгалдай онгон – Авгалдай хэмээх айлын онгон. Аманд нь хонины уураг сүүл үмхүүлж хэц зэлнээс татаж, айлын хойморт байрлуулсан бөө удган нарын сахиус барьсан оннгон шүтээн. Хорь агийн буриадын бөө удгад авгалдайтай байдаг.
Бөөгийн хэрэг хийж гүйцэтгэхдээ адаг сүүлд нь авгалдайн онгод оруулж төгсгөдөг бана. Ердийн цагт авгалдайн онгодоо хэц зэлнээс цахлаж, цайны дээж өргөж залбирч байдаг. Авгалдай онгодыг дуудахдаа онгод хэмээх багыг нүүрэндээ өмсөж авгалдайн онгоны дуудлага дуудан оруулдаг байна.
Дорнодын Дашбалбарын моргоолын Дариймаа удган Авгалдай удганыхаа аманд сүүл үмхүүлээд зүүн хойд хоймортоо залж идээ цайны ээжээ өргөн шүтдэг байжээ.
Эрхт хүчин хотол төгссөн гал тэнгэрийн чуулган
Өргөсөн эдгээр тахилыг минь баясан зооглоод
Эрж хүссэн ямар хэрэгтнийг хоцроолгүйгээр
Энэрэхүй сэтгэлээр бүтээж хайрлан соёрх
Ачит язгуур үндсэн лам нарын буян хийгээд
Аврал дээд гурван эрдэнийн буян
Аугаа хүчин төгөлдөр сахиуснуудын буян лугаа
Алимад сайн буянгуудыг энд ирүүлэн соёрх хурай, хурай, хурай
Улам дээшид бадрах цог заль
Улам өрнөн дэлгэрэх сүр сүлд
Улам элбэг болон арвидах мал идээ
Улам сайжрах хишиг ирүүлэн соёрх хурай хурай хурай...
Монгол харын бөө нар гал голомтын эзэн тэнгэрийг баясгахын тулд жил, жилийн намрын сард түүнийг бөөгөөр хүндэтгэн тахиулж байв. Ийнхүү тахихдаа гал голомтоо сахисан онгодыг дуудаж бөөд оруулахад гэрийн эздийн сайн сайхныг онгодод даатгаж, галдаа өөх тос, архи сархад өргөх зан үйл үйлдэхдээ өрхийн тэргүүн, эзэгтэй нарт улаан утас бариулж, утасны нэг үзүүрийг тулганы цагирагт бэхлэн гал голомтод нь мөргүүлдэг байсан бол шарын бөө нар болон лам нар галын тахилгын судар уншдаг.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.