Болгоомжлоорой! Хуурамч бөөгийн шашин! гэж оросын бөөгийн шашны төлөөлөгчид анхааруулав.
Бөөгийн шашинд ноцтой аюул учрасан гэж тэд ярьцгааж байна. Уламжлалт шашин мөнгө олохыг л оролдож байгаа янз бүрийн луйварчдын анхаарлыг татаж байна. Бөөгийн шашны хүрээлэн ийнхүү оролдлогыг няцаахад туслана. Энэ эрдэм шинжилгээний төвийг нэг жилийн өмнө Эрхүү мужид байгуулжээ. Луйварчид бөөгийн шашинд итгэх итгэлийг эвдэж байна гэж Бөөгийн шашны хүрээлэнгийн професоор Пётр Ажунов хэлээд «Харамсалтай нь соёл иргэншил бөөгийн шашинд тэр болгон нааштай нөлөөлөхгүй байна. Луйварчид ид хувилгааны хүчний тусламж хүмүүст шаардагдсан үеэр завшиж байна. Жинхэнэ бөөгийг луйварчнаас яаж ялгах вэ? Бөө сурч болдоггүйг санах хэрэгтэй. Бөөгийн шашин бол үеэс үед өвлүүлж буй авьяас билиг юм.
Монголд хамгийн их байгаа зүйл юу гэж хүнээс асуувал приус машин болон бөө гэж хариулах байх. Хэн ч билээ нэг хүн 33 мянган бөөтэй болж байж ханаж, цадна гэж ярьж байсан. Тэр үнэн бол манай улсын бөөгийн тоо тэр хэмжээнд бараг хүрчихсэн байх. Гэр хорооллын нэг гудамжинд гэхэд гурван бөө байх жишээтэй. Шөнө орой болохоор л хэнгэргээ балбаад, хавь ойрын хүн унтуулахгүй ядаргаа болно доо, харин ч нэг. Зарим айл бөөгөөс зугтаж, хашаа байшингаа хүртэл зараад нүүж байгаа гэнэ, цаана чинь.
Мухар сүсгийн номлогчид хуулийн ямар ч хариуцлага хүлээхгүй яваад л байх уу?
Монгол улсын эрүүгийн хуулийн 148-р зүйлд "бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах" тухай, залилангийн хэргийн тодорхойлолтыг зааж өгчээ. Тус зүйлийн 1-т “өмчлөх эрх” гэдэгт Иргэний хуулийн 101
Өнөөгийн Монгол орны нүүр царай болсон сэхээтнүүд СЭХЭЭТЭН шиг байж чадахгүй байна. Хэдий их дээд сургуульд он жилээр сурч, боловсорсон, янз бүрийн алтан, мөнгөн сайхан диплом, ромбо, зэрэг цолтой ч харамсалтай нь тэдний цээжинд хувиа бодохоос өөр ямар ч үзэл санаа алга. Үзэл санаагүй нийгэм өөрөө аяндаа өмхөрдөг бол эх оронч үзэл санаагүй хувь хүн хар аяндаа нэг л мэдэхэд өтөл бэртэгчин болж дуусдаг юм байна.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.