Уншиж байна...

Таван жилийн хугацааны эхний гурван жилд 2012-2015 онд Бага хуралдайг есөн удаа хийжээ. МБНЭ-ийн дүрэмд зааснаар жилдээ нэг удаа бага хурал хийхэд гишүүдийн мэдээлэлийн хомсдлоос шалтгаалан, элдэв хэрүүл маргааны талбар болчихдог байлаа. Нөгөө талдаа бага хуралдай нь санхүүгийн чадамжтай байхыг шаардсан. Хуулиар бол шашины хурал цуглаан төрийн байгууллагын байр ашиглан хийх нь хориотой учир, бусад газарт 150 орчим хүн оролцсон хуралдаан хийхэд цагийн 300,0-1.0 сая төгрөг шаардагдах болсон. Тиймээс зуны улиралд байгаль орчинд бага хуралдай болох Нэгдсэн тахилгаа хийдэг болгон өөрчилж, улаач нар нэгдэж, өөрсдийн үзэл бодлогоо дээд тэнгэрт уламжлах хэлбэрт шилжсэн.

Мэнэнгийн талаар анх хүүхэд насандаа тээвэр хийгээд Халх гол сум руу явж билээ. Тэгэхэд тал дунд огт хүнгүй иж бүрэн баригдсан сумын төвөөр дайраад өнгөрч билээ. Түүнийг Халх гол сумыг нутгийн гүнд шилжүүлэх гэж барьсан гэж тайлбарлаж байж билээ. Түүнээс хойш олон арван удаа Мэнэнгийн талаар аялсан. Ширээ шиг тэгшхэн, тэмдэгт авах юу ч үгүй уудам талд нефьтийн цамхагаар дүүрсэн байж билээ.

Орчин цаг үе залуучууд, хүүхдүүдийн компьютр, ухаалаг утас, сургалтын техник хэрэгсэл маш чухал үүрэг гүйцэтгэх болсон билээ. Манай ирээдүй болсон үр хүүхдүүдийн сургалтын чанарт бага ч болсон тус болохоор зорилгоор ахлах ангийн сургагчдын сургалтад зориулан телевиз хандивлалаа.
Энэ хорвоогийн хамгийн азтай төрсөн хөөрхөн хүүхдүүддээ сурлага хөдөлмөртөө амжилттай явааг нь үнэлж урамшуулах зорилгоор энэхүү хандивыг МБНЭ-ийн Манлайлалын зөвлөлийн удирдагч, Монгол бөөгийн удган С.Батзул Налайх дүүргийн сургуулийн ахлах ангийн сурагчдад гардуулсан байна.

Саяхан хэдэн жилийн өмнө яармагийн дэнж хоосон шахуу газар байлаа. Зурган дээр тодорхой харагдана. Монгол бөөгийн тэргүүн удган П.Нарангэрэл шавь нарын хамт тахилга хийж билээ. Хөвсгөлийн Монгол бөөгийн дархан зайран Ж.Чулуунбаатарын шавь нарын нэг юм. Эхлээд МБНЭ-ийн үйл хэрэгт идэвхитэй оролцдог байв. Шинээр байгуулагдсан бөөгийн бүлгэм, Өөдөө удганы үйл ажиллагаанд оролцох болсон. Тэгээд бие даах болсон, Монгол бөөд өөрийн мөрөө үлдээсэн улаач нарын нэг билээ. Ганц нэгээр, бие даан үйл хийгээд явдаг бөө нарын тод жишээ юм уу даа. Зурганд 2012 оны намар цагт болсон бөөлөө билээ.

Бөөгийн байгууллагад гишүүнээр элсэнэ гэдэг, хувиа бодож явдаг улаач хүн нийгмийн өмнө үүрэг хүлээж, би гэж бус бид гэж ярьж, нэгдсэн зорилгын төлөө зүтгэнэ гэсэн үг. Олонхи тохиолдолд нэр төр олоод эхлэнгүүд тасраад бие даахыг боддог нь ихэнх улаач нарт тохиолддог зүйл. Цаг хугацаа өнгөрөх тусам хамтарч ажиллахын мөн чанарыг мэдрэх болно.
Бөө нар нэгддэггүй гэж ярьдаг мөртлөө гадаад улсад ганцаараа очоод монгол бөөг сурталчлах, хэдүүлээ нийлээд ажиллах өөр байгаа болов уу. Энэ анхдагч мэдрэмж.

Монгол бөөгийнхөө төлөө санаа тавьж яваа олон мянган улаач нар МБНЭ-д элсэж байлаа. Нэгдэж ажиллах хүмүүн ёсоор нь зайлшгүй алхам юм. Нөгөө талдаа их цаг хугацаа шаардах зүйл.
Ганцаар зүтгээд хэдэн байгууллага, хүн л сонирхоно. Гадаад харилцаа хамтын ажиллагаа олон хүний зүтгэл цаг хугацаа зарцуулж байж үр дүн гардаг. Бидэнд үзэл бодол, үйл ажиллагаанд ялгаа, зөрөө бий. Бөөгийнхөө том эрх ашийн төлөө, өөрийн жижиг амбицаас ухрах шаардлага тулгарна. Тэр л бидний “зовлон” юм.

МБНЭ-ийг байгуулсаны дараа анхны гадаад уулзалт БНХАУ-ын ЭСЯ-д зөвлөхтэй нь уулзаж билээ.. Дархан удган ямагт зав гарган арга хэмжээнд оролцдог нь ажилд их тус болж байлаа.
Бөөгийн албан ёсны байгуулагыг сурталчилж нийтэд ир болгоно гэдэг урт хугацааны зүтгэлийн үр шим билээ.

МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдаанд бүгд л идэвхитэй оролцож байлаа. Түүхийн зургийг сайн хараарай, Д.Бямбадорж, Ш.Сүхбат, Д.Энхжаргал, Д.Батчулуун, М.Энхзаяа, Чинбат, Х.Гомбобаатар, Д.Бадарч, Б.Батсайхан, Отгонсүрэн, Хишигжаргал, Амгаланням, Б.Түмэнбаяр, Д.Хоролдамба, Д.Жаргалсайхан гээд бүгд л оролцож байлаа. Энэ хамт олон дотроос гэр бүл болсон тохиолдол бий. Монгол бөөгийн байгууллагын түүх одоо эргээд харахад сонирхолтой харагдана. Монгол бөөгийн ёс зүй тэдний хувьд сорил нь байж чадсан. Цаг цагийн аясад сорилтын даван хэн, хэн үлдсэн бэ гэдэгт амьдрал хариултыг нь өгч байгаа. Заримтай нь тааралдахад МБНЭ гэж ямар байгууллага байдаг билээ гэж өмнөөс асуудаг л юм. Хүн өөрөө сонирхолтой “амьтан” шүү, аравхан жилийн дотор зан ааш нь хэд, хэд өөрчлөгдөнө.

Бусад мэдээ

Apr 10, 2024 116

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/