Уншиж байна...

Гал голомтын тахилга. Монгол харын бөө нар гал голомтын эзэн тэнгэрийг баясгахын тулд жил, жилийн намрын сард түүнийг бөөгөөр хүндэтгэн тахиулж байв. Ийнхүү тахихдаа гал голомтоо сахисан онгодыг дуудаж бөөд оруулахад гэрийн эздийн сайн сайхныг онгодод даатгаж, галдаа өөх тос, архи сархад өргөх зан үйл үйлдэхдээ өрхийн тэргүүн, эзэгтэй нарт улаан утас бариулж, утасны нэг үзүүрийг тулганы цагирагт бэхлэн гал голомтод нь мөргүүлдэг байсан бол шарын бөө нар болон лам нар галын тахилгын судар уншдаг.

МБНЭ-ийн үйл ажиллагаанд хувь хүмүүсийн гүйцэтгэсэн түүхэн үүрэг чухал үүрэгтэй. Ажилаа мэддэг, үйлээ мэддэг улаач хүн байна гэдэг хосгүй хувь заяа, тавилан. Ийм хүн ховор мэндэлдэг. Голдуу улаач хүн бөөгийн зан үйлдээ сайн байхыг эрмэлддэг. Чадалдаа ирдээд би-ийн өвчнөөр "өвчилсөн нь элбэг таардаг.

Монголчууд бусад ард түмнийг бодвол уул ус байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцэж амьдардаг ард түмэн. Тэнгэр газар, лус савдгийг холбосон дөчин нэгэн чулууны мэргэ нь нийт монголчуудын дунд өргөн дэлгэр тархаж, уламжлагдан ирсэн оюуны өв юмаа.

Сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширч байгаа бөө нарыг хүмүүс янз янзаар л хүлээн авч, бүр сүлжээний бизнес гэж нэрлэгдэхэд хүрч, янз бүрийн маргааныг дагуулах болжээ.
Миний хувьд зөвхөн Хөвсгөл аймгийн цаатнуудад л байдаг, хараал чатга хийдэг, хамаагүй муудалцаж болдоггүй гэж сонссон болохоор жаахан жийрхэх янзтай хүлээн авсан агаад айхтар хар талын шашин хэмээх төсөөлөлтэй явдаг байлаа.

Энд бөө гэж юу болох түүний товч түүхьбөөгийн төрөл Монгол угсаатангуудын төрөлийг хураангуйлан бичлээ
Монго бөөгийн үүсэл,товч түүх
Зөвхөн бөөгийн гарал үүсэл төдийгүй бүх л шашин шүтлэгийг Ш/У бий болоогүй ,байгалийн элдэв үзэгдлийг одоогийн хэмжээнд таниж мэдэх боломжгүй байсан учраас балар эртний хүмүүс сүсэг бишрэл буюу шашинг бий болгосон гэж үздэг.Тэгвэл балар эртний хүмүүс маань одоо ч бидний бүрэн таниагүй,мөн чанарыг ойлгоогүй зүйлсийг тухайн үедээ гайхамшигт далдын ухаанаар танин мэдэж ,Хүн бол байгалийн амьтан учраас түүндээ дасан зохицохдоо од эрхэсийн нөлөө болон ан амьтны хэл, байгал дэлхийн үзэгдлийг танин мэдэж бусаддаа тайлбарлан хэлж өгч байснаас БӨӨ үүссэн гэж бодож байна.

Түшээ бол тэнгэрүүдийн хувьд маш чухал улаачаас дутуугүй хүндэтгэлтэй нэгэн юм. Нутгийн аялгаар олон янзаар байна. Буриад зон олонд тулмааш, Өвөр Монголынх хавсрагч, баруун зүгийх хөтөч хэлмэрч гэх мэт өөр, өөр хэлдэг байна. Түшээ үгүй бол тэнгэрүүдийн бууж морьдох, ангаа цангааг тайлж, хэн нартын олон үрсэд хэлцээ зугааг нь тайлж хэлэх билээ дээ. Зарим номонд түшээ хийх хүныг улаачын нэгэн адил төрөхөөсөө сонгогдсон байдаг гэдэг. Гэвч өнөөгийн нийгэмд хүмүүс хэн завтайгаа эсвэл эхнэр, нөхөрөө сонгодог болжээ.
Улаачийн "ТҮШЭЭ" гэж тухайн онгод Тэнгэрийн барьж буй талаас тохоон томилогддог хүнийг хэлдэг. Зарим онгод тэнгэрүүд хэнийг түшээ хийхийг нь өөрсдөө томилно.

Улаач нь удмын өвгөд нь тамгалаад хүмүүний амьдралд ирүүлсэн тамгат хүмүүн билээ. Улаачынхаа биед хэдэн настайд нь буух хүртэл заагдсан байдаг бөгөөд энэ хугацаа нь зөрчигдвөл өөрсдийгөө мэдэгдүүлэх гэж элдэв арга хэрэглэн улаачдаа болон удмын балчирууддаа мэдрүүлэхийг хичээнэ. Бидний монголчууд энэ ёс жаягаас олон зуун жил тасарсан тул мэдээлэлүүдийг нь мэдэхгүй анзаарахгүй тоохгүй явснаар дээдсүүд холдсоноор элдэв зүйлд өртөн орооцолдон амьдардаг. Үүнийг тэнгэрүүд оролдож байна гэж одоогоор ярьж байгаа юм. Дээдс улаачдаа буухдаа хатуу шаардлагатай буух бөгөөд манай дээдс бол архи, тамхи хэрэглэхгүй байх, буртаг болсон олны хөлтэй газраар явахгүй байх, хоол ундаа хүртэл зөв хооллохыг шаарддаг байсан.

Олон жилийн тэртээ нэгэн удган Монгол улсын ерөнхийлөгчид захидал бичиж байжээ. Түүх болгон оруулж байна.

Амар байна уу.
Ерөнхийлөгч Элбэгдоржоо 
Би болбоос чиний захирдаг Хөх Монголын эгэл нэгэн улаач, эгэл нэгэн гэрийн авгай, эгэл нэгэн иргэн чинь, энэ Монголын нэг эс байна. Өлсөж явснаа мартсан өнөөгийн та нарыг өлсөөд хэвтэж байхад чинь би орь залуу эх байлаа, ажлаа таслаад ч очдог, нялх хүүхдээ тэврээд ч очиж дэмждэг байлаа.
Бидний төлөө хөөрхий минь гээд байдаг чадлаараа л зүтгэн түүнээс хойш өдий болтол чиний нэртэнгүүдийн ард 4 жил тутам дугуйлж, итгэж явсан алдаатай. 
Өгөр хар Обама чамайг таглахад үнэн голоосоо дургүйцэн өмөөрч байлаа. Манайх цөмийн зэвсэггүй орон гээд л цовоо цолгин дуугарахад чинь мөргөх нь холгүй биширч байлаа.

Бусад мэдээ

Apr 10, 2024 415

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/