13 дугаар зуун буюу Чингис хааны бага залууд Дархад аймгийн Бадай, Хишлэг хоёр ирж хаандаа шадарлан үтгэдэг байжээ. “Дархад” гэдэг нь Дархан эрхтэй хүмүүс гэсэн үгнээс гаралтай гэдэг.
Дархад нутагт нутаглаж байсан иргэдийг Манжууд Сэлэнгэ нутгийн Хараа, Ерөө гол дагуу нутаг заан цөлөлж байжээ. Тэнд очсон Дархадуудын цаа, мал нь тогтож суурьшихгүй, хүн ард нь нутгаа санацгааж хэцүү байж гэнэ. Отгийн ахлагч гурын арьсыг битүү өвчин хийсэн хийсгэл дээл, гурын эвэртэй малгайгаа өмсөөд гөрөөсний годон гутлынхаа түрийнд булга түрийлэн Богд эзэн хаанд очиж гэнэ. Отгийн алагч Богдын өргөөнд ороод хагсуурган гаансаараа тамхилж, гутлынхаа түрийнээсээ булга гарган өгч хэлэхдээ:
“Унагатай хүү унагаа хаяад нутаг буцаж байна.
Хүүхэдтэй хүүхэн хүүхдээ хаяж гүйж байна” хэмээн үнэн учраа хэлсэнд, Богд хаан:
“Тэгвэл бүгд нутаг буцаж шавь болтугай” хэмээн нутаг буцах зөвшөөрөл өгсөн гэдэг.
Монголын Чингис хаан албат Ойрад буриадын гарвалтай Асуйхан удган Байгаль далайн эргээр явж байтал далайн эрэгт хөх бух цахран байхыг удган үзээд хүнтэй учрах жигт ийм юм байх ёсгүй бүлгээ. Бурхан тэнгэрийн дохио надад хувьт магад хэмээж удган эргүй агснаас бух лугаа тачаангуй үүсгэх гэж сэтгээд тэнд тачаангуй үүсгэв. Удалгүй удган жирэмсэн болж хоёр хөвгүүн төрсний их нь Буриадай, бага нь Хоридой хэмээх болсон ажээ.
Буриадай анд явж байтал уулын оройн жодоо модонд нэгэн охин явсаныг олж, гэргийгээ болгов. Түүнээс хоёр хөвгүүнтэй болсныг ахыг нь Эхирид, дүү нь Булгад гэж нэрийджээ.
Эхирид найман хөвгүүнтэй болж. Түүнээс дэлгэрсэн үндсэн олон ястан овогтой болж, байгаль далайн тэр бие Эрхүү мужид Бирхалинс, Балканск, Иди олон тасаг буриад, Байгаль нуурын орчимд олон овог ястан болсон байна.
Хоридайн үр сад нь сүүлд Монголоос дүрвэж ирсэн олон ястан овогтонтой холилдсон аж.
Эхиридийн найман хүүхэд, Булгадын зургаан хүүхдүүд одоо хүртэл “Бух ноён аав, Будан хатан эжий” хэмээн сүүгээр цацал өргөн тахиж мөргөдөг ёс үүссэн байна.
Амгалан хэмээх дөч эргэм настай эрийн ходоод хэдэн жилийн өмнөөс өвдөж эхэлжээ. Түүнд яваагүй эмнэлэг, уулзаагүй эмч оточ байхгүй. Бүгд л нэг нэг өөр онош хэлнэ. Заримынх нь онош хоорондоо таарна. Тэдний хэлсэн оношийн дагуу эмчлүүлж баахан эм тан уусан боловч өвчин нь түр намдаад дахин хөдөлж тэсэхийн аргагүй өвдөн зовооно. Энэ дашрамд хэлэхэд эмч болгон нэг онош хэлэн өөр өөр эмчилгээ хийн хүний эрүүл мэндээр тоглож “Туршилтын туулай” болгож байна.
Эрчимтэй сэргэн хөгжиж буй бөө мөргөлийн эхэн үеийн хөгжил нь алдаатай оноотой ч байгаа нь мэдээж. Саарыг өгүүлэхийн өмнө сайныг нь ч дурьдах хэрэгтэй болов уу. Бөө мөргөлийн сэргэлт нь энэ цагийн хүмүүст шинэ мэдлэг, үзэл хандлагыг бий болгож, шинэ эрин цагт амьдрах үүдийг нээж өгч байна. Энэ цагийн хүмүүс хорвоо ертөнцөд зөвхөн бид амьдардаггүй бөгөөд үл тасрах гинжин хэлхээнд үргэлжилдэг болох тухай түүнчлэн оюунлаг мөн чанарууд мөнхөд оршин эргэх холбоогоор өөрсдөөс доош хөгжилтэй оюун санаатангуудад дэмжлэг үзүүлдэг тухай, хүн бид хорвоо ертөнцийн тухай өрөөсгөл бодол, төөрөгдөл, оюун санаа, сэтгэл зүрхний төгс бус байдлаас хамаарах үйлийн үрээ эдэлдэг болох тухай олон үзлийг хүлээн зөвшөөрөх болов. Түүнчлэн олон хүн тэнгэрлэг мөн чанар, ёс суртахууныг эрхэмлэн дээд тэнгэрийн ивээлийг хүртдэг болжээ. Өөр чухам ямар ололт дэвшил ирснийг цаг хугацаа харуулах нь мэдээж.
Хөрөнгө мөнгөөр гачигдаагүй ч атаархалаас болж бөө удгануудад хандах нь их болсон:
Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл жилийнхээ ойг хэдхэн хоногийн өмнө тэмдэглэж, төрийн ордонд ёслоод гарсан. Эзэн Чингисийн үеэс тахин шүтэж ирсэн бөөгийн шашны нэр хүндийг хамгаалан, онгод тэнгэрийнхээ эрдэм чадлаараа үнэлэгдсэн их удган Д.Энхжаргалтай энэ үеэр ярилцсанаа хүргэж байна. Хөвсгөл нутгийн унаган иргэн тэрбээр бөөгийн “Голомт” төвийн дэд тэргүүн бөгөөд удам дамжсан сүр хүчээрээ гайхагдсан нэгэн. Олон шавь нар дагуулан, энэ шашны шинэ цагийн хөгжилд үлэмж нөлөө үзүүлж ирсэн их удган шинэхэн эвлэлийнхээ ойн мэндгийг манай сониноор дамжуулан ард олон, нийт гишүүддээ хүргэсэн юм.
Монгол бөөгийн товч түүх, төрөл
Энд бөө гэж юу болох түүний товч түүхьбөөгийн төрөл Монгол угсаатангуудын төрөлийг хураангуйлан бичлээ
Монго бөөгийн үүсэл,товч түүх
Зөвхөн бөөгийн гарал үүсэл төдийгүй бүх л шашин шүтлэгийг Ш/У бий болоогүй ,байгалийн элдэв үзэгдлийг одоогийн хэмжээнд таниж мэдэх боломжгүй байсан учраас балар эртний хүмүүс сүсэг бишрэл буюу шашинг бий болгосон гэж үздэг.Тэгвэл балар эртний хүмүүс маань одоо ч бидний бүрэн таниагүй,мөн чанарыг ойлгоогүй зүйлсийг тухайн үедээ гайхамшигт далдын ухаанаар танин мэдэж ,Хүн бол байгалийн амьтан учраас түүндээ дасан зохицохдоо од эрхэсийн нөлөө болон ан амьтны хэл, байгал дэлхийн үзэгдлийг танин мэдэж бусаддаа тайлбарлан хэлж өгч байснаас БӨӨ үүссэн гэж бодож байна.
Давилуухан биетэй С.Энхмаа удган өмнийн алтан говийн нэгдсэн их тахилгыг зохион байгуулах хүнд хариуцлагатай үйл түүнд ногдсон билээ. Хамтарч хий гэж байсан нөхөд сэтгэл бууруулж одоход, С.Энхмаа маань хийх ёстой, хийж чадна гэсэн хатуу байр суурьтай бидэнтэй санаа нэгдсэн.
Цаг нь тулсан, хийх үйлийг хариуцсан эзэн нь зугатсан энэ үед МБНЭ-аас зохион байгуулах нэгдсэн тахилгыг удирдах хүнд хэцүү үүрэг чухамхүү удган С.Энхмаад ногдож билээ. Тэр энэ их итгэл найдварыг хариуцлагатай, найдвартай хийж чадсан билээ. Өмнөх тахилгуудыг бодвол говийн нэгдсэн тахилгыг ганцаар удирдан зохион байгуулах үүрэг ногдсон. Цаг хугацаа нь тулсан их ажлыг нэг нэгээр нь амжуулсаар Энхмаа удган нэгдсэн их тахилгын хүнд давааг амжилттай давсан билээ.
Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн ажил уламжлалт ёсоор сайн байна. Монгол бөөгийн Буриадын их удган, Дорнод аймгийн бөөгийн хүрээлэнгийн тэргүүн Х.Гэрэлтуяагийнд очиж, “Хун хатан ижий” бөөгийн төвөөр орж, түүний онгодын өргөөнд хүндэтгэл үзүүллээ. Бид ирэх онд болох Монгол Улсын тулгуур уул Хөх уулын Нэгдсэн их тахилгын бэлтгэл ажлын хүрээнд сумдын бөөгийн байгууллагыг бэхжүүлэх зорилт тавьж цөөнгүй сумдаар орж ажилласан юм.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.