Уншиж байна...

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Баяд бөө Баядын эртний өвөг дээдэс бол ХП-ХШ зууны үед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд голоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид үздэг. Баяд ястан нь монгол, түрэгийн дотор нэлээд тохиолдох бөгөөд монгол угсаатны халх, өвөрлөгч, буриад, ойрадын аль алинд оролцдог яс юм. 

Ойрад Монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Өөлд болно. Өөлд гэдэг нэрийг ойрад (ойнард) хэмээх үг сунжирснаар үүссэн гэлцдэг, Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг. Мөн Өөлдийн дээд овог Цорос анх үүсэхдээ Цомогор аягаар цоргоноос унд ууснаар цорос болсон гэх, тэр хөвгуудийг ууль шувуу ирж саатуулснаар Уулиндай Баттайж хэмээх нэртэй болсон гэж үлгэр домогт ч гардаг. Юун боловч XVI зууны үеэс зүүн Монгол нь баруун Монголоо дуудах ерөнхий нэр нь Ойрад болон өөлд гэж байсан нь лавтай.

Баяд бөө тууль хайлах, товшуур, цуурын аялгуу татан уул усны эздийг дуудаж хөөмийн аялгүунд бөөгийн дуудлагыг оруулан эгшиглүүлж ирсэн өвөрмөц онлцогтой. Баяд хувцасны хэв загвар бөөгийн хувцсанд нь шингэж орсон.
Торгууд бөө Торгууд бол монголын их гурний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн Ойрадын улсын нэгэн гол аймаг юм. Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүулэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос (өөлд) зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна.

Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анхмонгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно. Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий болж XIX зууны сүүлч, XX зууны эхээр ястан бүрэлдэх явц төлөвшиж ястны өвөрмөц шинжийг олсон ажээ.

Эрт цагт өнөөгийн Хөвсгөл аймгийн нутаг Найдан ноён гэж сайн хүн байжээ. Найдан ноён их эрдэмтэй ухаалаг ноён хэмээдэг учир ард олон маш хүндэлдэг гэнэ. Найдангийн уугуул нутаг нь Арбулаг сум юмсанж. Харин Найдан гуай Эрдэнэбулган суманд амьдарч байсан суугуул хүн байжээ. Тус сумын ард түмэн түүнийг анх өөрийн сумын ноён болгон өргөмжилжээ.

Арбулаг сумынхан Найдан ноёныг “манай унаган хүн тул өгөхгүй” гэж маргалджээ. Хоёр сум хоорондоо булаалцалдсаар сүүлдээ бүр бөө удгануудаар юм хийлцгээх дээ тулсан аж.

Эхнэр нөхөр хоёр бөө амьдран суудаг бөгөөд ганц нуган хүүтэй байжээ. Нэг өдөр эхнэр удага нь айлд залагдаад явсан хойгуур нөхөр зайрангийн тамхи дууссан тул ганц нуган хүүгээ гэртээ ганцаар үлдээн өөрөө туулайн баас түүхээр ууланд яваад ирхэд нь ганц хүү нь усанд унан нас барсан байжээ. Эхнэр нь иргэн ирж болсон явдалыг мэдээд харамсахын ихээр харамсан нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн бие цогцосыг нь хөсөр хаян үүнээс хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн цааз өгөн тангараг тавьсан учиртай. Энэ хүү домгоос үндэслэн авгалдайнд тамхи татуулдаг болжээ. 

Сархийн Чами бөө нь XIX зууны сүүл үед амьдарч байсан бөгөөд Хайсны өвөр Хужиртад нутагладаг байжээ.
Нэгэн зун Норжимын Нямгаа хэмээх омог бардам залуу бэлчээр булаацалдан уурлаж, омогдон Чами бөөгийн гэрийх нь тооныг унианы голоор хага цохин, гэрийг нь нураажээ. Чами бөө энэнд тун их уурлаж “Чамайг сарьстай нь хатаана даа” хонзогнон жатга хийжээ.
Намар орой Нямгаа хэрмэнд явж байхдаа Чамийн намаржааны урдуур хөтөлгөө морьтой өнгөрч явтал хоёр чонотой тааралджээ. Нэгийг нь буудаж унагаад, нөгөөхийг нь буудаж чадалгүй алдав. Унасан чоноо авах гэтэл морь нь үргээд дөхөж өгөхгүй байхаар нь тэнд нь орхиж гэнэ. Гэртээ хариад эргэж ирээд чоноо авах гэтэл буудсан чоно нь олдсонгүй. Хайхсандаа ойр хавьд нь мөр хайтал шинэ хяруун дээр мөр ч гараагүй байв. Энэ тухай эхнэртээ очиж хэлбэл:
Чамийн хар жатга биз ээ? гэхэд
- Сархийн хүүг дор нь буудаад хаячихна гэж бардамхан байжээ. Төдөлгүй шөнө хонь нь үргэхэд яаран гарч харвал хонь хашааныхаа буланд бөөгнөрч хурсан байв. Чимээ чагнавал баруун хавирганы (талын) пүнзэн дотор чоно мал идэж байгаа чимээ сонсогдов гэнэ. Эхнэртээ “хутга, дэн хоёр аваад ир!” гэж хэлээд пүнзний амыг онгойлгон. Дотор нь байсан гарч хонио цувуулан гаргав.
Хонио гаргаж дуусгаад харвал юу ч байсангүй. Учрыг үл ойлгон гайхаж ядан гэр лүүгээ орох гэж явтал үүдэн дээр нь нэгэн том чоно зогсож байв. Түүнийг буудах гэтэл
чоно гэр тойроод хар хурдаараа харанхуйд уусан алга болов.
Нямгаа гэртээ оронгуут орноосоо босж чадалгүй бие нь хүндрэн толгой нь эргэж гар хөл нь сулран хэвтэв. Энэ өдрөөс хойш Нямгаагийн бие өөдлөхөө больж олон сараар хэвтэрт орон өвчилжээ.
Нэгэн өдөр Сархийн Чами Нямгаагийнд ирж цай уугаад гэртээ харив. Чами эхнэртээ: “Норжимын хүү яс арьс болсон байна. Өнөө шөнө бодийг нь хөтлөхөөс биш” гэж хэлээд бөөлсөн юм гэдэг. Үнэхээр маргааш нь Нямгаа өөд болсон байна.

Дашдаваа удганы өргөмөл ах Шарав-Осор гэж байгаад хожим эсэргүү энэ тэр болоод хэлмэгдсэн лам хүн байж.

Бусад мэдээ

Apr 10, 2024 117

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/