2012 он. МБНЭ-ийг зорьж олон эрдэмтэн, судлаач нар ирж уулзаж байлаа. Энэ удаа ОХУ-ын Москва хотоос бөө судлалын чиглэлээр ирж уулзав. Энэхүү уулзалтад Монгол бөөгийн их удган Ц.Отгонсүрэн, Монгол бөөгийн удган П.Энхтуяа нар оролцож билээ. Бидэнд дэлхийн 60 орчим улсаас хандаж холбогдсон байдаг. Гадаад харилцаа зохих тувшинд хүрсэн билээ.
2012 он. МБНЭ-ийн ДЦХ нь маш ажил хэрэгч болдог байлаа. Тэр үед Баян-Өлгий аймгийн Буянт, Цэнгэл, Алтай сумын нутагт хамаардаг Цэнгэл хайрхан буюу Үзмийн цагаан уулын тахилгыг хийх бэлтгэлажлын хүрээнд нутгийн зөвлөл, зон олонтой уулзалтууд хийсэн байдаг.
2024 онд Өвөрмонголын нутагт Үзмийн цагаан уулыг тойрон амьдарч байсан олон зуун айлын төлөөлөлтэй уулзах завшаан тохиож билээ. Тэнгэр минь, энэ бол маш сайхан тохиолдол мөн билээ.
Эцэст нь нэг л удаа уулзаад өнгөрсөн учралыг дурьдаж байна.
МБНЭ-ийн хамт олон Өмнөд солонголст болох ЮНЕСКО-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцохоор авч явах хэрэгслэлээ Яамны дэргэдэх Комисст шалгуулж албан ёсны зөвшөөрөл авч билээ.
ЮНЕСКО-ийн арга хэмжээнд бөөгийн хуяг дуулга, гал тахих ёс жаншилаар зан үйл хийж оролцож билээ. Олон улсын арга хэмжээнд оролцохоор оролцох замд авч яваа хуяг, хэрэгслээс болоод саад учирч цаг алдахаас болгоомжилж, албан ёсны зөвшөөрлийг хуулинд заасны дагуу авч байсан юм.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын Улаанбаатар дахь нутгийн зөвлөлтэй уулзаж, Цаст хайрхан буюу Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгын талаар мэдээлэл хийж байжээ. Нэгдсэн тахилгыг нутгийн зон олон талархан дэмжиж, тахилга сайхан болж өнгөрсөн.
2012 ОН. МБНЭ-ийн зохион байгуулсан тахилгад хүрэлцэн ирж оролцсон Өмнөд солонгсын бөө нарт зоог барьж, санал бодлоо солилцсон билээ. Зөвхөн зочидтойгоо нилээд сйан танилцах бодолтой байсан ч манай бөө нар хүрэлцэн ирсэнээр нилээд өргөн бүрэлдэхүүн цугларсан юм даг. Тэгээд уулзалт маань ажил төрлөө ярилцаж чадалгүй, өргөн хэмжээний уулзалт болоод өнгөрсөн билээ.
2012 ОН. Монгол бөөгийн төлөө өөрийн бүхий амьдралаа зориулсан, энэ их эрдмийн хүний тавьсан суурьгүйгээр монголын бөө мөргөлийг төсөөлөхийн аргагүй юм. Монголын соёлын үнэт өв болсон бөө мөргөлийн төлөө амьдралаа зориулна гэдэг бол маш их эр зориг, тэвчээр, хатуужил, сэтгэлийн хат шаардсан ажил билээ. Монголын бөө мөргөлийн судалгаа, түүний төлөө зориулсан амьдрал, цаг хугацаа нь хувь хүнд өгөөж муутай, харин хүний хөдөлмөрийн асар их хүч, боломжийг шингээсэн ажил байлаа.
2012 он. Монгол бөөгийн төлөө сэтгэл зүрхээрээ зүтгэгчид МБНЭ-ийн төв байраар бүгд орсон байдаг. Хамтарч зүтгэх цаг үе ирсэний дохио байсанд хэн ч эргэлзэхгүй. Гэхдээ бөө хүнд байдаг “би” гэдэг өвчин, миний онгод бүхнээс илүү гэх үзэл цаг үеийн шалгуурыг туулах ёстойг зааж байлаа. Олон улаач бие дааж үйл эрхлэх хүсэл, араасаа олон түмнийг дагуулах эрмэлзэл итгэл зүтгэлээр ажиллах хүсэлтэй байлаа. Цаг үеийн зорилгод энэ алхамууд олон зүйлд суралцах шаардлагатай харуулсан. Би дааж зүтгэж үзэв.
2012 он. МБНЭ нь байгуулагдсаны дараахан ОХУ-ын “Хаан тэнгэр” бөөгийн байгууллагын тэргүүн, Буриад Улсын Ерөнхийлөгчийн зөвлөлийн бөөгийн асуудал эрхэлсэн гишүүн, зайран, сэтгэл зүйн ШУ-ны дэд доктор Цэрэндоржаев Баяр Жамбалович Монголд ирэхдээ манай байгууллагаар орж МБНЭ-ийн Ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай уулзсан билээ. Энэ уулзалтаас хойш олон хамтарсан ажиллагаанд оролцсон билээ
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.