Хөвсгөл, Завхан аймгуудын нутгаар нутаглаж байсан Награнз хэмээх бөөгийн тухай элдэв сонин яриа өдгөө ч тэр нутгийн ард иргэдийн амнаас ам дамжин үе удам улиран яригдсаар байдаг. Награнз бөөг Тува, Урианхайгаас орж ирсэн хэмээн зарим нэг хүмүүс үздэг ч Хөвсгөлийн хүн юм гэнэлээ хэмээх яриа ч бий.
Дамбийжанцан хэмээх Баруун Монголчуудыи с.үсэг бишрэлийг далимдуулан түйвзэж явсаи Халимаг улеын оргодол нөхөр Завхан аймагт ирж гэнэ. "Жа лам морилох юм гэнэ” гэсэн чимээнээр Завхан аймгийн Яруу сумын Хөх хошууы Өвөр хавийн айлууд дүрвэн нүүж гэнэ. Харин нутгийн заарин Чүлтэм ганц гэрээрээ буйран дээрээ үлдсэн байна. Чүлтэм заарин тун чадалтай бөө байсан гэдэг.
Говь -Алтай аймгийн Тогрэг сумын глдарт заарин Даш том гэртэй байсан бөгөөд бөөлөх үедээ үүдэндээ цагаан эсгий дэвсэж бөөлөхөд хөх борлог онгон азрага нь унгалдаж давхиж ирээд зогсоход нуруун дээр нь босоо зогсож байгаад бөөлөхөд азарганы дөрвөн хөл чичрэн хөлс нь дуслан байдаг байжээ
Завхан аймгийн Сартуулын нутаг усандаа цууд гаран хүндлэгдсэн Раднаа заарин хэмээх бөө нь хүүхдэд их ээлтэй нэгэн байжээ. Тэрбээр 1952 оны хавар Яруу сумын нутагт гэдэсний хижиг халдварт өвчин гарч хэд хэдэн хүний амийг авч одоход нилээд олон хүүхдийг Раднаа заарин өөрийн эрдэм чадлаараа эдгээсэн гэдэг.
- Чи муу эсэргүүний үлдэгдэл.Хашин хээрээр чинь хэдэн Герман хөөнө гэж бодоов.Чи ингэж нарийндаа хатаж байхаар хөвчид гарч ан хий.Эс тэгвээс чамайг Дотоодыг хамгаалахад мэдэгдэж байгаад эцгийн чинь хойноос явуулчихна шүү гэж хэлээд хөөжээ. Ингээд оготны хамраас ч цус гаргаж үзээгүй Лагсаг гэртээ байсан цахиур буугаа үүрээд хөвчид гарав.
Шашингүйн үзэлд хэт автсан социализмын он жилүүдэд бурхан тахил эвдэж сүйтгэн, эс бөгөөс далдын хүчтэй хутагт хувилгаадаар оролдсоныхоо хариуг дэндүү чанга хүртэгсэд олон байсан нь ойлгомжтой.Харамсалтай нь эдгээр хүмүүсийн дийлэнх нь уг хэргийнхээ учир шалтгааныг бүрэн дүүрэн мэдэрч амжаагүй нь гачлантай.Иймээс иймэрхүү явдлын тухай бичиглэвэл өнөөгийн бидэнд ч гэсэн зарим талаараа сургамж болох буй заа.
Сартуул нутаг даяар нэртэй энэ хүн Завхан аймгийн Завханмандал сумын Буурал уул, Хүйтэн чулуун, Гашууны худаг хавиар нутагладаг байжээ. Энэ хүн 1950-иад он хүртэл байсан гэдэг. Дүгэр бөөгийн дотны нөхөр болох хув хэмээх хочит Цэрэндорж ч өөрөө бас элдэвтэй, хоосонгүй нэгэн байсан бөгөөд тэднийх голдуу Буурлын их уулсын ар “Гадсан цохио” хэмээх газраар өвөлдөө нутагладаг, харин зун намартаа Хүйтэн уул, Гашуун, Хүнгийн гол орно.
Сартуулын угсаатны доторх цөөхөр отгын удган тэрээр өнөөгийн Завхан аймгийн Завханмандал сумын Мандал багийн нутаг Буурал уулын ар, Гашууны худаг, Баруун Сэрвэн, хойшоо Гүнсэн, Анигарын хонхор зэрэг газруудаар нутагладаг байв. Түүний хүү “Гаа” хэмээх авгайлгат Маналжав юм. Гаа Маналжавынх Гашууны худагаар зун, намартаа их байдаг малчин айл.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
| |||||
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.