Завхан аймгийн сартуулын нутаг усандаа нэрд гаран хүндлэгдсэн Раднаа хэмээх бөө нь хүүхдэд их ээлтэй хүн байжээ.1952 оны хавар яруу сумын нутгаар гэдэсний хижиг өвчин гарч хэд хэдэн хүний амийг авч одход нэлээд хэдэн хүүхдийг өөрийн увдис чадлаараа эдгээсэн бдаг.
Саадаг хайрхан хэмээх догшин савдагтай уулын арын ойд ганц ч сүхний иш хүрээгүй гэдэг. Нэг удаа хэдэн хятадууд уугуул нутгийхан онгон догшин хэмээн айгаад ойртож чаддаггүй Саадаг уулын ар хормойн модонд халдаж хоёр тэрэг дүүрэн зулзган шургааг бэлдэж сүйдлэсэн гэдэг билээ.
Алдарт Торгоны замын тэргүүн зайран буюу Засагт Хан аймгийн дайчин Вангийн хошуу буюу одоогийн Говь-Алтай аймгийн Төгрөг сумын харъяат Буяндайн Очир гэгч 13н үе дамжсан олонд алдартай зайран юм.
Манж гүрний үед амьдарч байсан нэг хошууны ноён манжын хааны чуулганд явхаар болж өөрийн шадар төрийн зайрангаа дагуулан явж. Манжийн хааны чуулганд товолсон өдөрөө ирсэн байж.
Дархад нутагт ид шидээ гайхуулсан олон бөө байдгийн түүх домогт Ниссэн 7 бөө гэдгээрээ алдаршин мөнхөрч үлдсэн бөө, удгад нар:
1. Арилдий бүргэд зайран: Түүний жинхэнэ нэр нь Хүрэлдэй гэдэг.
Ноё бөө 99 нас хүрээд , хоёр хөлт хүн 100 хүрнэ гэдэг муу ёр болой. Эртхэн явъя гэж шийдээд нэг шөнө бөөлж гэнэ . Тэрээр бөөлөхийнхөө өмнө би бөөлж байгаад тоононоосоо гарах болно. Намайг тооноор гархад нэг ч хүн миний биед хүрч болохгүй.
Үймээн самуунтай байсан 1930- аад оны үеэр Завханы НАХЯ-ны ногоон малгайтнууд Награнз бөөг барихаар Тэс суманд иржээ. “Ногоон” Санжаа хэмээх цуутай яргачингаар толгойлуулсан хүмүүс машинтай бөөгийнд очсон гэнэ. Тэрхүү Санжаа гэгч ингэж самууны гучаад оны үед алс баруун Завханы хязгаарт тоо томшгүй олон лам хуврага, ард иргэдийг хилсээр буудан алж, эрүүдэн байцааж байсан зард гарсан алуурчин яргачин нэгэн байсан гэдэг.
Дархадын цагаан хуулар Надмид удган 13 насандаа шөнө адуу манаж байгаад хий юм чимээ сонсож маш их айж 3 жил эмчилгээ авалгүй хэвтэж аав нь нутгийн нэг бөөд үзүүлтэл Мэргэн дэрсэгийн онгодын хорлол болсон байна энэ нутгийн нэртэй зайран Гүнг, Тагна тувагаас олзолж авсан юм одоо хүү Балжинням зайранд бий би янзалж чадахгүй гэж хэлээд явуулжээ. Балжинням зайран ааваасаа авсан тэр онгодоороо янзалж бөө болгож дархадын алдарт удган Надмид 1945 онд 16 насандаа бөө болсон гэдэг .
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.