Уншиж байна...

Тувагийн хил дагуу амьдарч байсан малчин Дорлигжав урт гартай нэгэн аж. Нэг удаа олуул нийлж Тува руу гараад бөөгийн малаас хөөжээ. Тэр бөөг эмэгтэй xvн мөртлөө сахал устэй алмас шиг амьтан байдаг гэж ярилцана. ТУУНИЙ талаарх ёозгуй МЭДЭЭЛЛУУДИЙГ социализмын УЗЭЛ сурталд согтсон ойворгон эрчууд эс тоожээ. Хөхчин бөөгийн адуу малыг хөөж ирсэнээс хойш бүлэг хулгайчдын амьдрал өөд гарсангуй. "

Налайх  дүүргээс 20 гаруй км-ын алсад орших Элстэй амны эхэнд бөө мөргөлийн зан үйл болж байгааг  зорин очиж, завшаанаар  удган Туяатай ярилцсанаа ба бүхэнд сонордуулья. Хамгийн сонирхолтой нь Удган Туяа өөрийн биед буудаг онго сахиусуудтайгаа ярилцах боломжийг зөвшөөрч, түүний биед буусан Жамьяан  онгодтой  нэлээд удаан ярилцсанаа мөн  та бүхэндээ   хүргэе.

 

- Бөө удам дагадаг гэдэг. Ингэхэд таны удамд....
-Би залуудаа бөө, ламд дургүй, тэднийгээ аальтай элэглэж явсан юм билээ. Хорин наймтайдаа гэнэт элийрээд бие муудаж эхэллээ. Хэвтэрт орж, яр шаваад эдгэдэггүй. Бөөлвөл эдгэнэ гэхээр нь муухай юмыг би бөөлөхгүй хэвтэж байх. Гэтэл ах дүү нар маань намайг ухаангүй хэвтэж байхад барж аваачаад хүчээр бөөлүүлсэн. Тэгээд гурав хоногийн дотор эдгэчихсэн юм. 30 насан дээрээ анх энгэж бөөлсөн.Үүнээс хойш 60 жил онгод, тэнгэрийг тахилаа.
-Тэр цагт таныг бөөлөхийг хориглож байв уу?

 

Шар тугчийн дүү удган Буриадын Бух бөөгийнд очоод сууж байгаад таталдаж унахад нь Бух бөө энэ муу охин бөөрхүү ухааны юм уу гэж басамжилжээ.

Хөвсгөл, Завхан аймгуудын нутгаар нутаглаж байсан Награнз хэмээх бөөгийн тухай элдэв сонин яриа өдгөө ч тэр нутгийн ард иргэдийн амнаас ам дамжин үе удам улиран яригдсаар байдаг. Награнз бөөг Тува, Урианхайгаас орж ирсэн хэмээн зарим нэг хүмүүс үздэг ч Хөвсгөлийн хүн юм гэнэлээ хэмээх яриа ч бий.

Дамбийжанцан хэмээх Баруун Монголчуудыи с.үсэг бишрэлийг далимдуулан түйвзэж явсаи Халимаг улеын оргодол нөхөр Завхан аймагт ирж гэнэ. "Жа лам морилох юм гэнэ” гэсэн чимээнээр Завхан аймгийн Яруу сумын Хөх хошууы Өвөр хавийн айлууд дүрвэн нүүж гэнэ. Харин нутгийн заарин Чүлтэм ганц гэрээрээ буйран дээрээ үлдсэн байна. Чүлтэм заарин тун чадалтай бөө байсан гэдэг.

Говь -Алтай аймгийн Тогрэг сумын глдарт заарин Даш том гэртэй байсан бөгөөд бөөлөх үедээ үүдэндээ цагаан эсгий дэвсэж бөөлөхөд хөх борлог онгон азрага нь унгалдаж давхиж ирээд зогсоход нуруун дээр нь босоо зогсож байгаад бөөлөхөд азарганы дөрвөн хөл чичрэн хөлс нь дуслан байдаг байжээ

Завхан аймгийн Сартуулын нутаг усандаа цууд гаран хүндлэгдсэн Раднаа заарин хэмээх бөө нь хүүхдэд их ээлтэй нэгэн байжээ. Тэрбээр 1952 оны хавар Яруу сумын нутагт гэдэсний хижиг халдварт өвчин гарч хэд хэдэн хүний амийг авч одоход нилээд олон хүүхдийг Раднаа заарин өөрийн эрдэм чадлаараа эдгээсэн гэдэг.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/