Уншиж байна...

МОНГОЛ БӨӨГИЙН ТҮҮХ-2012 он  УЛАМЖЛАЛТ ТАХИЛГА ХИЙГДЛЭЭ

Өнө эртнээс уламжлагдан хийгдэж ирсэн тахилга болж өнгөрөв. Бөө хүний эрхэм үүрэгний нэг бол хээрийн онгодоо тахих тахилга билээ.

 

“Оюунлаг оршихуй” цуврал уулзалт №5-ын тэмдэглэл
МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн тэнхимийн эрхлэгч, Доктор, Профессор Д.Бум-Очир

ДӨРВӨД БӨӨ

 

Дөрвөд ястан нь эртний монгол угсаатан. Ойн иргэдийн нэгэн. Ойрадын

Цаатан гэж Хөвсгөл аймгийн Улаан-Уул. Ринченлхүмбэ, Баянзүрх, Ханх зэрэг сумнаа нутагладаг тува угсааны монголжсон ойн соёд урианхайг хэлнэ. Тэд өөрсдийгөө духалар, уйгар гэх бөгөөд тэднийг малладаг цаа бугаар нь зүйрцүүлэн монголчууд цаатан хэмээн нэрлэжээ.
Цаатан бөөгийн уламжлалыг ажиглаж үзэхэд нэгэн хурц тод ажиглагдсан зүйл бол тэдний өөрийн онгод хийгээд бөөгийн хүмүүн бие хоёрын нэгэн цогц хэмээн үл салган ухаардаг.
Үүгээрээ цаатан бөө бол "байгалийн хүн", "хүн-амьтан" юмуу "амьтан-хүн" гэж хэлж болох бөгөөд энэ нь ямар нэг уран сэтгэмжийн өртөнц бус өдөр тутмын аж төрөл, ерийн үнэн байдагт оршино.

Захчин нь Ойрад Монголын нэгэн салбар бөгөөд Зүүн гарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард байсан учир захчин хэмээх нэрийг олжээ. Баяд бөө Баядын эртний өвөг дээдэс бол ХП-ХШ зууны үед Жида Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэйх Зэд голоос урагш тал газар сууж агсан Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатай гэж шинжээчид үздэг. Баяд ястан нь монгол, түрэгийн дотор нэлээд тохиолдох бөгөөд монгол угсаатны халх, өвөрлөгч, буриад, ойрадын аль алинд оролцдог яс юм. 

Ойрад Монголын эртний сурвалжит нэгэн аймаг нь Өөлд болно. Өөлд гэдэг нэрийг ойрад (ойнард) хэмээх үг сунжирснаар үүссэн гэлцдэг, Бас Илүдэй гэдэг хүний нэрнээс гаралтай ч гэдэг. Мөн Өөлдийн дээд овог Цорос анх үүсэхдээ Цомогор аягаар цоргоноос унд ууснаар цорос болсон гэх, тэр хөвгуудийг ууль шувуу ирж саатуулснаар Уулиндай Баттайж хэмээх нэртэй болсон гэж үлгэр домогт ч гардаг. Юун боловч XVI зууны үеэс зүүн Монгол нь баруун Монголоо дуудах ерөнхий нэр нь Ойрад болон өөлд гэж байсан нь лавтай.

Баяд бөө тууль хайлах, товшуур, цуурын аялгуу татан уул усны эздийг дуудаж хөөмийн аялгүунд бөөгийн дуудлагыг оруулан эгшиглүүлж ирсэн өвөрмөц онлцогтой. Баяд хувцасны хэв загвар бөөгийн хувцсанд нь шингэж орсон.
Торгууд бөө Торгууд бол монголын их гурний эзэн хааны торгон цэрэг болж явсан отог овгоос гаралтай, хожмын Дөрвөн Ойрадын улсын нэгэн гол аймаг юм. Ойрадын мандах цагт тэдний холбоонд багтаж байсан торгууд аймгийн тэргүулэгч Хоо өрлөг XVII зууны эхээр Цорос (өөлд) зэрэг бусад аймгийн толгойлогчтой эвдрэлцэн харъяат албатаа дагуулан 1630 онд Тарвагатайгаас Ижил мөрний савд нүүдэллэн нутагласан байна.

Дархад бол монгол нутгийн умардад байсан ойн иргэдийн залгамчир болохын дээр анхмонгол, түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдэн төлөвшсөн монгол угсаатан болно. Дархад нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшсанаар XVIII зууны дунд үеэс нэгэн ястан үүсэх сурвалж бий болж XIX зууны сүүлч, XX зууны эхээр ястан бүрэлдэх явц төлөвшиж ястны өвөрмөц шинжийг олсон ажээ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/