Уншиж байна...

Хөхөчү бол Мэнлиг эцгийн долоон хөвгүүний нэг, алдартай зайран бөө байжээ. Хөхөчү бөөг тэнгэр газартай шууд харилцан ярилцдаг аугаа хүчтэй ид шидтэй хүн гэж жирийн нүүдэлчин шүтэн биширдэг байснаар үл барам Чингис ч түүнээс ширвээдэн айдаг байжээ. Тэв тэнгэр хэмээх Хөхөчү бөөг их ид шидтэй гэж хүмүүс хүндэлдэг байжээ. Түүний бие өвлийн хүйтэнд харз усанд орж нүцгэлэн суухад уур савсдаг, цагаан морь унаж, дээд тэнгэрт очиж ярилцдаг гэж цуурхан хэлэлцдэг байжээ. Хөхөчү бөө Чингисийг тэнгэрийн тааллаар хаан болох ёстой хүн гэх зэргээр олны дунд алдаршуулан ярьж Тэмүжинг хаанд өргөмжлөгдөхөд Чингис цолыг өргөж байсан гэдэг.

МБНЭ-ийн бүрэлдэхүүн Дархан хотод ажиллах явцдаа хоёр ч удаа Улаач нартай уулзалт зохион байгуулсан билээ. Уулзалтанд Улаанбаатар хотоос зориуд зорьж ирж оролцсон хэсэг ч байлаа.
Энэхүү уулзалтаас Монгол бөөгийн байгууллагын хөгжил, дэвшил, чиг хандлагын талаар чөлөөтэй ярилцаж, хийгдэх, зохион байгуулах ажлуудаа тохиролцсон билээ.
Эхний ээлжинд улаач нарын тухай теле нэвтрүүлгийн тухай санал бодлоо солилцсон. Дархан-Уул аймгаас теле нэвтрүүлэгт удган Б.Бадамсүрэн, О.Туул, зайран Мялдорж нарын сурталчилгаа нэвтрүүлгийг хийсэн бөгөөд зураг авалт амжилттай болж өнгөрсөн.
Дараагийн чухал зорилт бол Дархан-Уул аймгийн иргэд хөдөлмөрчидтэй хийх уулзалтын бэлтгэл ажлыг хангах тухай байлаа. Зохион байгуулалтын асуудлаа ярилцаж, хийгдэх уулзалтын бэлтгэл хангах, оролцох иргэдэд мэдээлэл хүргэх ажлыг нарийн зохицууллаа.

Аливаа юм өөрийн утга агуулгатай байдаг. Бас цаг үе хэн нэгэнд ачааны хүндийг үүрүүлж, тээж явдаг. Тэр бүхнийг ухамсарлаад ойлгоод, үүрээд явна гэдэг хэн бүхэнд ногдоод байдаггүй хувь заяа бүлгээ.

Булган, Орхонд ажилласан зураг авах ажлын хэсэг энэ удаа Дархан-Уул аймагт ажиллаж билээ. Дархан уул аймгийн бөөгийн хүрээлэнг төлөөлөн улаачийнд зураг авахаар төлөвлөгдсөн бөгөөд түүний нэг нь Монгол бөөгийн зайран Д.Мялдоржийнх байлаа.
Дархан-Уул аймагт биднийг Хан тэнгэрийн Самгалдай төвийнхэн өөрсдийн өргөөгөөр оруулсан билээ. Аймгийн бөөгийн төлөөлөл цугларсаны дээр хотоос хэд хэдэн улаач нар нэмж ирсэн байсан.
Дархан Уул аймгийнхан цугларч эхний зураг авахаар Мялдоржийн зочилсон. Өнөө цагийн улаач нарын адил орон сууцанд амьдардаг бөгөөд тэндээ онгод, хуягаа залсан байсан. Монгол бөөгийн тэргүүн удган Өөдөө монгол хувцасаа өмсөж нэвтрүүлгийн зураг авалтаа эхлэв.
Нэвтрүүлгийн зураг авалт эхлэв. Онгодын тухай, бөөлөлтийн тухай, улаачийн амьдралын тухай зураг авалт өрнөв. Өмнө голдуу удган нарын зураг авалт байсан бол одоо зайрангийн тухай ярилцлага, зураг авалт байлаа. Ажил хийхийн зэрэгцээ улаачийн үйлээ авч явна гэдэг амаргүй зүйл билээ.

Чононд мэхлүүлэхгүй самбаатай, чөтгөрт ч гүйцэгдэмгүй шидтэй хүн гэж өөрийгөө өргөмжилж, хол ойроос адуу мал дэлсч явсан Чоёнбуу гэгч ярьсан нь:
Томоогүй л явлаа. Тэр чинээгээрээ тэнэг ч байж. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд алдартай хурдан халиун морь байна гэж нутгийн уяачдын амнаас сонсоод “Ногт” хочтой Жамбаа дээр очсон юм. Жамбаа яахав, жаахан ойворгон. Гэхдээ морины бурхан Хаянхирвын ивээлд багтсан адууны тэнгэртэй сайн уяач. Газар болгоны том, жижиг ямар ч наадамд очихдоо “Миний морь түрүүлнэ” гээд ногт ганзагалж очдогоос “Ногт” хэмээх хоч хүртсэн. Би хэллээ. Хөвсгөлийн Цэцэрлэгийн хурдан халиуны хондлойг илбэж үзмээр байна уу гэхэд мань эр ч хорхой нь хөдөлж, адуунд алдсан аазгай нь босч байх шиг. Овоо ч өндөр үнээр авна гэхээр нэг өдөр гараад Хөвсгөлийн Цэцэрлэг рүү давхичихлаа. Морийг өмнө нь үзээгүй болохоор судалж таних гэсээр хоёр ч хоногийг айраг цагаа эргүүлсэн хүний байдалтай өнгөрүүлж билээ.

УИХ-ын анхны бөө зайран ....

Сүүлийн үед зайран, удган болж буй хүмүүсийн тоо нэн хурдацтай олширч байна. Зарим нь 1000 бөө төрнө, энэ бол сайн цагийн эхлэл гэхэд тийрэн сүнс хүний биед оруулж, мөнгө авч буй бусармаг үйлдэл гэх нэгэн ч бий.Олны танил урлаг, соёлынхон олноороо бөө болж байгааг та бүхэн мэдэх байх . МАСК продакшины Ганзориг нтр гээд их олон бий. .Тэгвэл УИХ-ын гишүүд дундаас анхны бөө төржээ.Энэ бол Нямжавын Батбаяр.УИХ-ын гишүүн асан Д.Мөнхөөгийн хүү тэрээр бөө болсноос хойш өөрийг нь “Фортуна Батбаяр” гэж дуудсан нэгнийг загнан, мөнх тэнгэрийн тухай лекц уншчихдаг болсон гэнэ.Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан 99 тэнгэрийг тахих тухай хүсэлт тавьж байсан бөгөөд тэнгэр шүтлэгийг Монголын төрийн шашин болгох санал УИХ-д оруулахаар төслийг нь бэлдэж байгаа аж. 13-р зууны үед Их Монгол улсын төрийн шашин гэж явдаг байсан бөө тэнгэр шүттлэг нь .Мөн Тив Тэнгэр Хөхчү зайрин гэж Их Монгол улсын зайран гэж Нууц товчоон дээр гардагыг та бүхэн бас мэднэ байх. Тэхдээ манай одоогийн Монгол улсын төрийн зайран гэж хүн байдагыг та бүхэн мэдэх нэг нь мэдэх биздээ....

Нэг.
Хулгана жилийн цагаан сарын эхний өдөр Монголын минь тасархай болсон халимагийн зүтгэлтэн, Монгол туургатны нэт туульч Цагаанзам Монгол туургатны 100 эрхэм нэвтрүүлэгт оролцов. Халимагын түүх, соёлын өнөөгийн төлөөлөл болсон нэртэй зүтгэлтэний хэлсэн ярьсан бүхэн сонирхолтой байв.
Халимагт МБНЭ-ийн төлөөлөл анх очиж, Элстэй хотод нэг их хайлгүүгээр МБНЭ-ийн гишүүн, улаачаа олов. Тэгээд хоёул олны шүтээн болсон Ганц модны булагт очсон билээ. Тэгээд ганц модоо нар гурвантай тойрч, булгийн ширгэсэн нүхний зураг авав. Тэнгэр цэлмэг, намуухан дулаахан өдөр байж билээ.
Монголоос авчирсан аргал, арцаа уугуулж, хуураа татаж эхэлмэгц үүл хурж бороо орж, солонго татсан. Сонирхолтой үйл болоод өнгөрсөн. Одоо түүнийг зураг л гэрч болон үлджээ.


Монгол бөөгийн орон зайд намайг анх угтаж авсан хүн бол Энхзаяа зайран билээ. Бөө хүнд тохиодог амьдралын хүнд хэцүүг бэрхшээлийг туулан өнөөг хүрч ирсэн зайраны замналыг тэр болгон хүн мэдэхгүй. Өөрөө тэрхүү замналаа хүнд ч яриад байдаггүй. Анх уулзаж байхдаа өвөрмөц ургуулсан гэзэг, “халуун” гэж болохоор эх оронч сэтгэлгээгээр тэрээр бусдаар ялгагдана.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/