Уншиж байна...

Монголын нар өглөө мандаж үдэш нь жаргадагын адилаар улсад минь бөө төрөн гарсаар бас үгүйдсээр л. Өв соёлын чухам гайхамшигт уламжлал боловч тариан үр зооглох гандангын тагтаа нар шиг зовлонтны сэтгэлийн өргөлөөр гэдсээ цататгах адилаар өмхий санаа, үйрсэн биеэ эх өвөөр далдлан сүржигнэн орилж, сүр бараа болсон хуяг дуулга өмсөн эрлэгийн элч мэт аашилах юм. Орчилон ертөнцөд үнэн худлын туйл хэзээд байдгыг хорхой идсэн шүд шигээ санахгүй байгаа нь эмгэнэлтэй. Уучилаарай нөхдөө энэ та нарын оролдох тоглоом бишээ.!!!

Онгод-Хүний оюун ухаан, сэтгэл оюун санааны дээд нарийн чадварыг онгод гэдэг. Онгодыг мэдэрье гэвэл үл ойлгогдох дүр төрх нь бөөгнөрсөн будан манан лугаа адил төстэй зүйл ажиглагдана. Үл ойлгогдох тэр дүр төрх, маш эелдэг бас маш хатуу харгисаар харьцаж байдаг. Эелдэг инээмсэглэл, элбэрэнгүй амьсгалаар илбэн таалж байгаа нь совин зөнгөөр мэдрэгдэнэ.

Homo sapiens хэмээх ухаант хүмүүн нь үүссэн цагаасаа хойш эргэн тойрныхоо юмс, үзэгдлийг дүрсээр илэрхийлж, үл ойлгогдох учир битүүлэг үзэгдлийг тэмдгээр дүрсэлж, учир утгыг тийнхүү дүрсээр тайлах гэж оролдож байжээ гэлтэй.

Монгол бөөгийн их удган Жавзансүрэн бол Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат удам дамжсан бөөгийн нэгэн билээ. Бөөлөлтийн үед олон сонин учралтай таардаг билээ. Монгол бөөгийн их удган Жавзансүрэнгийн нэгэн бөөлөлт дээр шувууд жигд хэмтэй жагсан нисч ирсэн юмдаг. Харин самбаачлан зурагт буулгаж чадсан нь аз гэж хэлж болох байх аа.

 

Балчир Тэмүжинийг эцгийн буурин дээр хаягдахад түшиг болж үлдсэн Мэнлиг эцгийн долоон хөвүүний дундах нь Хөхөчү тэв тэнгэр гэх бөө байжээ. Эцгийн гавьяанд эрэмшсэн Мэнлигийн долоон хөвүүн Хасарыг элбэж занчив гэнэ. Хасар хаан ахдаа уйлан хайлан гомдол мэдүүлэхэд нь Чингис “Амьтанд дийлддэггүй хүн гэдэг биш бил үү, чи? Яагаад дийлдэв?” хэмээн дүүгийнхээ амыг асуугаад буцаасан байдаг.

Хоридай нь Байгал далай доторх Ойхоны аралд явж байтал огторгуйгаас гурван хун нисэн бууж ирээд далайн захад үзэсгэлэнт бүсгүй болон хувилж, хувцас чимгээ тайлан орхиод далайд орж шумбан цэнгэж явав. Хоридай тэр охидын хувцас чимгээс нэгний хувцас чимгийг нууж аван тэнд ойрхон нуугдан суув. Охидууд шумбан цэнгэж дуусаад хувцас чимгээ өмсөн хун болон дэгдэж, огторгуйгаар халин одов. Нэг охин нь хувцас чимгээ ололгүй нүцгэн байтал Хоридай сахиус шүтээн болсон Асуйхан эхийгээ дуудан залбирахад нь маш хүйтэн салхи дэгдэж, охин даарч аргагүй эрхэнд Хоридайд баригдав. Түүнээс хойш тэр хоёр эхнэр нөхөр бололцож, арван нэгэн хөвгүүн төрөв.

Бөө дээлийг бөөд ирдэг онгодын хий-бие буюу өөрөөр хэлбэл хүн хийгээд бор гөрөөс, ямаа зэрэг амьтны сүнсний хувилбар хэмээн бөө нар үздэг. Эртний ба дундад зууны үед бөө дээлийг бор гөрөөс, зээр,г ямааны элдсэн арьсаар үйлддэг байсан бол XIX зууны сүүлч XX зууны эхэн үеэс монгол харын бөө нар бор шар, номгүй бөө нар угсаа гаралаа бодож хөх, хүрэн улаан, лус савдагаа бодож ногоон, хар зүгийн догшин сахиусаа бодож хар өнгийн даавуугаар үйлддэг ч гэсэн дээлийн нурууны тус газар өвөг дээдсийн уламжлалыг хүндэтгэн бор гөрөөс, зээр, ямааны арьсыг дөрвөлжин хадаж бэхэлдэг байсан.

1.Тэнгэрийн дуудлагын тухай

Монгол газар дээр хүн буй болсон нь сая жилээр, нийгмээрээ амьдрах болсон нь V-VII зуу мянган жилээрх тоологдож байдаг. Эрт галбын хүмүүс үнэнийг гагцхүү тэнгэрээс хайж, тэнгэр шүтэж “Тэнгэр бол бүхний эхлэл үүсгэл, бүтээгч заяагч, шийтгэгч аврагч” гэж үзэж иржээ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/