Хан хурмаст тэнгэр
Эзэн хурмаст эсэгэ тэнгэр
Буурал цагаан буранууд
Бум хаях тэнгэр нэр
Диваа дүншүүр бурхангууд
Дээд тивийн тэнгэр нэр
Мөнхүү өвгөн хэлж өгөв.
Хан Хэнтий уулын эзний дуудлага
... Минжийн сайхан согоогоо
Мэхэлзүүлэнхэн ирдэг
Мэгж сайхан гайхайгаа
Мэлтэгнүүлэнхэн ирдэг
Ууль шувуун угталгаан
Урвалзуулхан ирдэг
Наран эхтэй нагацтай
Саран эцэгтэй гарвалтай
Халдун модон шошигтой
Хан хэнтийн сахиус
Өвөр наран биендээн
Өвгөдийн Алтан өлгийтэй
Ар хөвчийн биендээн
Албат олон омогтой
Хамаг Монголын шүтээн
Хан Хэнтийн эзэн сахиус
Шүтээн минь хайрхан
Ариун ума хумм гээд бөө арцаар ариулмуй...гэж дуудна