Эр хүний сүнс бүсэндээ, сүлд нь малгайдаа явдаг болохоор хүний хуучин зүйл тэргүүндээ бүү хүргэ гэдэг хуучны үг байдаг. Харин эмэгтэй хүн бүс үгүй болохоор бүсгүй гэдэг байсан бөгөөд сүлд, сүнс нь 2 чихэнд нь байдаг гэнэ. Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоож эхэлдэг гэж ярьдаг.
Тийнхүү эмэгтэй хүн ээмэг зүүж чөтгөрийг хөөдөг болсон ч хамаг гай зовлон, муу муухай нь ээмгэнд нь шингэг гэж чөтгөр хараасан гэдэг. Тиймээс эмэгтэй хүний зүүсэн ээмэг, тэр тусмаа үнэт металл энерги их хадгалдаг учраас зүүж буй хүнийхээ бүх гай зовлон,сөрөг энергийг шингээдэг.
Хэрэв ээмгээ гээчихвэл зовлон ариллаа гээд араас нь харамсдаггүй, бас дахиж хос болголгүй хайлуулаад өөр зүйл хийдэг байжээ. Монголчууд хүний алтан ээмэг олбол муу муухайгаа гадагшлуулдаг, мууг нь арилах болтугай гэж домнож авдаг. Мөн балчир охиндоо өөрийнхөө зүүж байсан хуучин ээмгийг зүүлгэдэггүй. Хэрвээ их үнэтэй ээмэг бол хэлбэр дүрсийг нь өөрчилж зүүлгэдэг байсан.
Эмэгтэй хүний “эдгээр газруудад” хамаагүй хүрвэл эр хүний хийморь сүлд доройтдог. Үс – эмэгтэй хүний үс бол түүний эрч хүч, түүний хүч чадал юм. Задгай тавьсан үс нь хавь орчны хүмүүст маш хүчтэй нөлөө үзүүлдэг хэдий ч, мөн үүний зэрэгцээ эмэгтэй хүн үсээ задгай тавьсан үедээ эрч хүчээ алдаж байдаг. Туршилт болгож, нэг өдөр үсээ задгай тавиад, маргааш нь үсээ богоод яваад үзээрэй. Ер нь үсээ хайртай хүнийхээ өмнө л задгай тавьж болно, учир нь Таны хүч бүхэл хорвоо ертөнц рүү биш, харин зөвхөн хайртай хүн рүү тань чиглэсэн байх ёстой! Таны эрхэм зорилго бол эр хүний хайрын тэнгэр нь болох явдал ба харин эр хүн, Танаас урам зориг авч, бүх ертөнцийг Тандбэлэглэг! Нүд – эмэгтэй хүний оюун ухааныг илэрхийлдэг ба эмэгтэй хүний харц бусдын сэтгэлийг маш хүчтэй татдаг. Хэрэв эмэгтэй хүн нэг зүйл дээр 40-өөс илүү секунд төвлөрч харах юм бол, тэрээр энэ талаар бодож, түүнийг хүсэмжилж байдаг. Энэ нь эмэгтэй хүнд байгалиас заяагдсан аж. Тиймээс тэр тусмаа та нөхөртэй бол эрчүүлийн өмнө харцаа буулгаж байсан нь дээр. Ингэх нь таны нөхөрт хэрэгтэй юм биш, харин Таны оюуны амар амгалан байдалд хэрэгтэй юм шүү. Хүзүүний ар шил – эмэгтэй хүний хамгийн сул бүсэд тооцогддог! Түүнийг байнга халхалж байх хэрэгтэй. Таны талаар муугаар ярьж байгаа хүмүүс рүү арнуруугаа харуулж болохгүй, зөн билэгтэн нарын “ар нуруу руу хийдэг хараал” гэж нэрлэдэг хүчтэй хараалд өртөж болох юм шүү. Энэ цэг эрч хүчний хувьд маш эмзэг байдаг тул хамгаалалтын сахиусан зүүлт зүүвэл энэ бүсээ хамгаалж болно. Мөн үсээ сүлжсэн байвал маш сайн, ер нь өөрийн эрч хүчнээс илүү хүчтэй хамгаалалт байдаггүй. Мөр, бугуй – бэлгийн хүчтэй эрч хүчийг ялгаруулдаг тул олонх ард түмний зан заншилд мөрөө халхлах, гартаа бугуйвч зүүх зэргээр өөрийнхөө эрч хүчийг хамгаалж, эрчүүлийн дурыг булаахаас сэргийлдэг байна. Сонирхолтой нь, харин хөх нь эрч хүч алдах бүс болдоггүй, гэхдээ энгэр задгай хувцас өмсөхдөө хэмжээ хамжааргатай байвал зохино. Хөх бол бэлгийн харьцааны бус харин эх хүний бэлэг тэмдэг. Тиймээсзадгай даашинзыг хориглодоггүй (хэмжээ хамжааргатай байх ёстой гэдгийг дахин сануулъя). Гэдсээ ил гаргах нь тийм ч аюултай биш, учир нь гэдэс бол эмэгтэй хүний чинээлэг амьдрал, түүний амжилт, түүний чадавхын билэг тэмдэг юм – тиймээс түүнийг ил гаргаж болно. Би энд гэдэсний талаар өгүүлэхдээ цавь бус, харин аюулхайн орчмыг заасан болно.
Цавь болон гуя – энэ бол эмэгтэй хүний үр хөврөл тогтоох эрхтэнүүд байдаг газар, түүнийг халхалж байх ёстой. Энэ бол эмэгтэй хүний хамгийн чухал бүс, энд эмэгтэй хүний мөн чанарын цэцэг – умай байдаг!!! Хэрэв тийшээ хүн бүр харах юм бол уг эмэгтэй өвдөж, түүний сарын “юм” хүндрэлтэй ирж, үр тогтоох эрхтэнүүд асуудалтай болдог. Гайхалтай нь тийшээ харж байгаа эрчүүлээс илүү өөр бусад эмэгтэйчүүлийн харц маш аюултай байдаг! Гуяа тодотгон харуулж болно, харин бариун хувцас өмсөх хэрэггүй. Тэгвэл биеийн эрч хүчний хөдөлгөөн алдагдана, өөрөөр хэлбэл бие барьсан өмд өмсвөл, эрч хүч эр хүний хэв шинжээр хөдөлж эхэлдэг (ер нь, стринг бол дотуур хувцасны хамгийн хор уршигтай хувилбар билээ). Арай чөлөөтэй өмд, өгзөгөө халхалсан цамц өмсөж байх хэрэгтэй. Шагайнаас өвдөг хүртэл – удмын генийн цэгүүд байдаг. Олонх эрчүүлд эмэгтэй хүний шагай таалагддаг нь учиртай юм. Тэнд удмын болон ирээдүйд мэндлэх удам залгагч нарын эрч хүч цэнэглэгдэж байдаг. Түүнийгээ ил байлгах уу эсвэл халхлах уу гэдгээ өөрөө шийднэ биз ээ. Туршилт болгож, богино ба урт банзал өмсөөд, өөртөө төрж байгаа мэдрэмжээ харьцуулаад үзээрэй. Санамж: үүнийг хайртай хүндээ дэлгэн хэлэх албагүй, харин түүнийхээ дэргэд дур тачаал хүргэм хувцасаар гоёж, үсээ задгай тавин, нүд рүү нь эелдэг зөөлөн харцаар харж болно гэдгийг санаж яваарай.