Явган бөөлөх нь чухамдаа онгод тэнгэрийн эрч эрчмийг өөртөө нэгтгэн хүний энгийн бодол санаагаар биш, онгод тэнгэрийнхээ нөлөөгөөр орчлон ертөнцийн нууц чанадад нэвтрэн, үзэж мэдэрсэнээ бусдад дуулгаж, үйл засал дом хийхийг хэлдэг. Улаач онгодоо биедээ хагас оруулж, өөрийн сүнсээ харанхуйн оронд аялуулан энгийн хүний мэдэрч чадахгүйг мэдэрч тайлахыг хэлнэ гэж тайлбарласан ч байдаг. Угтаа явган бөөлөх нь бясалгалын дээд хэлбэр бөгөөд хүний амьдралын ээдрээ үйлийн үр, сайн мууг гэгээрлийн дээд өнцгөөс мэдэрсэнийхээ үр дүнд ухаан санаа нь тэлэгдэн дэлгэрч байдаг. Голдуу лус хөлөглөсөн бөө хуураар уналга болгож явган бөөлдөг бол хэнгэрэг хэц хэрэглэж явган бөөлөх ч явдал байна.
Эрт цагт нэгэн цагт нэг хааны хоёр түшмэлийн нэг нь хааныгаа шударга бус гэж зэмлэсэн хэрэгт буруудаад цөлөгдөх болжээ. Тэгээд цөлөгдөхөд нь хоёулаа нэг хааны хоёр албанд байсан учраас өлсөж цангавал хэрэглээрэй гэж нэгнийгээ явахад нэг аяга бор гурил, нэг аяга устай өгч явуулжээ.
Тэгээд нөгөө нь цөлөгдсөн хойноо говь цөл нутагт явж байгаад цааш явж чадахгүй тамир нь тасарсанд “гурилаа идсэн ч үхнэ, идэхгүй ч үхэх юм чинь идээд яахав” гээд идэхгүй яваад байж.
Өнөөгийн Иран улс буюу 13-р зууны Хүлэгү хааны үеийн Монголын эзэнт улс, Ил хааны нуьаг дэвсгэрээс олдсон Монгол бөөгийн булшны талаар “Tehran times” мэдээлжээ. Уг булш нь түүхийн нэн ховор олдвор учир Ираны холбогдох байгууллагаас НҮБ-ын соёлын өвд албан ёсоор бүртгүүлсэн.
Булшийг илрүүлж, судалж, малтлага хийсэн эрдэмтэд “13-р зууны Хүлэгү хааны үеийн Монголын бөөгийн булш мөн” гэж үзэж байгаа ажээ.
Лалын шашинтны оршуулгаас ялгарах онцлогтой тухайн үеийн дээдсийн оршуулга болох олон шинж тэмдэг нь ингэж дүгнэхэд хүргэж байна.
Гадны орнуудад Монгол тэнгэр үзэл, бөө мөргөлийн ганц зүйл олдоход ингэж нандигнан хандаж байхад эх нутагтаа байгаа монголын өнөөгийн төр засгийнхан өөр зүйлийг эрхэмлэн дээдэлсэн шийдвэр гаргаж байгаа “тун ичгэвтэр” хэрэг юм. Түүхээ мэдэхгүй хүн бол ойд төөрсөн сармагчин мэт ажгуу.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.