Дархад ёсонд бөөгийн зам заах ёсыг үйлдэх өдрийн нар шингэх үед бөө дээл, гутал, малгай, хэнгэрэг, орбо хуур болон онгодын хэрэгсэл цөм бэлэн болсны дараа багш бөө шавийнхаа өмсгөл, хэрэгсэл, онгодын хөргүүдийг “амилах ажил”-д орно.
Монгол бөөгийн шүтлэгтэнүүд эрт цагаас нааш эрхэмлэн шүтдэг юм бүхнийхээ сүнсийг хийсвэрлэн дүрсэлж, түүнийгээ байгалийн бэлэн материал болон малын болон ан амьтны үс ноос, аж үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дүрсэлж бүтээж ирсэн түүхтэй. Хүрэл зэвсгийн үеийн хүмүүс чулуун дээр буга зэрэг овог аймгийнхаа тотемийг сийлбэрлэн зурж монгол нутагт нэлээд тохиолддог бугын чулуун хөшөөнүүд хийгээд элдэв зураг дүрсүүдийг бүтээсэн нь тухайн үеийн бөөгийн шүтлэгийн нэгэн төрөл онгод-тэнгэрийн хөрөг дүрсүүд юм.
Хөсрийн хэлтэй хүн чинь
Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
Хөвчин бие нь тарчилж
Хамгаалах юмгүй тонгочиж
Хар санаа нь баглаж
Хачин тарчлахыг үзнэ хө
Хэлсэн санасныхаа төлөө
Хэмжээлшгүй муухай тарчилж
Үхэл зовлонд унаж үйлээ эдэлж тарчилна тэр
Хааяа намайг дуудаж хашгираарай
Хэл амаа таслахын тулд саадгүй 49 өдөр
Сайн зангаж хяргаарай (хутгаарай)
Хар санаатныг хааж чадна
Хатуу хэлийг тасалж чадна
Бардам аюулыг зайлуулж чадна
Баруун талдаа хадгаа авч яв
Алт мөнгө дууд ! Хадгаараа
Ангайх хэлийг тасал ! Хутгаараа
Халзан цагаан мөринд сайн мөргүүл
Гэрийн хэрүүлээр муугийн үүдийг бүү нээ !
Бөөгийн дуудлагад бөө өөрийн онгодын буудал суудал, булган төрх, цол хэргэм, алдар суу, авъяас чадал зэрэг онгодод хамаатай зүйлсийг нь оруулан аялгуулан дууддаг. Онгоды тайлгын үед болон хэцүү бэрх үйлээ бүтээлгэхий тулд тусгайлан магтаалын дуудлага дууддаг.
Онгод нь биежсэн сүнс учир хүн адил хөөрч баярлан, хүсч байгаа хүслийг биелүүлэхэд бэлэн байдэг. Сайхан магтаалд хөөрч, эрдсэн оэнгодууд ямар ч бэрх үйлийг бүтэээхэд бүхий л байдалд бэлэн болж гавшгай шаламгай болдог хэмээн бөө нар ярьдаг.
Сонгино хайрхан уулын оргил 1663 метр өндөр. Уг хайрхан нь арслан савдагтай байсан учир Арсланхайрхан хэмээн нэрлэдэг байсан байна. Чингис хаан нэгэнтээ 8 өрлөг, 13 баатрын хамт өнөөгийн Улаанбаатар хот орших газар буюу үзэсгэлэнт сайхан Алтан тэвшийн хөндийд саатан тухалсан аж. Чингээд Арслан хайрханы бэлээр явж байтал арслан хүрхрэх мэт дуу гарч, хад асга нурав гэнэ. Харин нэг сонгино өнхрөн өнхөрсөөр хааны өлмийд тулж тогтсон тул ихэд бэлгэшээн Сонгино уул хэмээн нэрлэсэн домогтой. Галт хар үнэг нутаглах тул цасгүйхар өвөлждөг гэх
Бөөгийн онгод тэнгэрийн магтаал заллагын дараа онгодын бөө биедээ оруулах зорилгоор онгодыг урин дууддаг. Нийтийн дуудлагаас гадна бөө бүрд өөрийн онгодоо урин дуудах дуудлага байдаг. Бөө уриа дуудлагаа дуудахдаа:
Хан тэнгэрийг харгитал
Хатан дэлхийг доргитол дуудах ёстой гэж бөөгийн бөөлөх ёс жаяганд байдаг.
Хуяг хувцас онгод хэрэгслийг амилах зан үйл-Дархад ёсонд бөөгийн зам заах ёсыг үйлдэх өдрийн нар шингэх үед бөө дээл, гутал, малгай, хэнгэрэг, орбо хуур болон онгодын хэрэгсэл цөм бэлэн болсны дараа багш бөө шавийнхаа өмсгөл, хэрэгсэл, онгодын хөргүүдийг “амилах ажил”-д орно. Энэ ажлын бэлтгэл болгож тэр өдрийн үдээс өмнө хонины хонго, шаант чөмөг, уураг сүүл гурван өндөр хавиргыг чанаж хус бодон шоронд шорлоод онгодын өмнө аягатай сүү, хадгийн дэргэд тавьсан байна. Тэгээд өмсгөл хэрэгслийг амилахдаа шавийнхаа бөө гутлыг зөрүүлэн тавиад дээр нь хэнгэрэгийн толио талыг нааш харуулан тавьж, бүрээсгүй талаас нь дээлийг нөмөргөж баруун ханцуйг урагш бөгтөргөн, аманд нь орбыг нь тавиад, хэнгэрийн дээд тал дээлийн захны тус газар малгайг нь нааш харуулан тавьж өмнүүр нь сая хөрөглөсөн онгодын шинэ хөргүүдийг бөгтөргөн, хэнгэрэг дотор хуурыг нь тавьж, хэнгэрэгийн цулбуураас багш бөө зүүн гартаа барьж хуяг хувцасгүйгээр хоёр гурван онгод дуудаж бөөлнө. Энэ үед амилж буй өмсгөл хэрэгсэл онгодын хөргийн дор болон багшийн дор цагаан эсгий юмуу ам даавуу дэвссэн байна. Багш бөө ийнхүү бөөлж байхдаа урьд бэлтгэсэн шортой махаараа шинэхэн хэнгэрэг хуяг хувцас, орбо, онгод тэргүүтнийг арчиж мялаах үйл үйлдэнэ. Энэ нь өмсгөл хэрэгслүүдийг тухай тухайд нь эзэн онгодтой болгож буй хэрэг болно.
Онгод-Хүний оюун ухаан, сэтгэл оюун санааны дээд нарийн чадварыг онгод гэдэг. Онгодыг мэдэрье гэвэл үл ойлгогдох дүр төрх нь бөөгнөрсөн будан манан лугаа адил төстэй зүйл ажиглагдана. Үл ойлгогдох тэр дүр төрх, маш эелдэг бас маш хатуу харгисаар харьцаж байдаг. Эелдэг инээмсэглэл, элбэрэнгүй амьсгалаар илбэн таалж байгаа нь совин зөнгөөр мэдрэгдэнэ. Тэрхүү үл үзэгдэх дүр төрх нь хүсэл-хясал мөрөөдөл-мөшгилт нөмрөн ирэх мэт болдог. Нэн эртний уг гарвалаас дүр төрхөө олсон /тэмдэг төрхтэй тамгаар шилэгдсэн/ тамгалагдан тэр хүч амьд мэт оршсоор байдаг. Энэ бол амьд оршинол бөлгөө. Энэ хорвоод онгодын оршин буй зорилго нь хүн төрөлхтний өмнө аливаа нууцлаг далд орших мөн чанарыг нээх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхийн тулд түмэн бэрх, /өлсөх, даарах, цангах, уйтгарлах зэрэг/ зовлон бүхнийг туулж өөр бусад /амьд биет/-ийн дургүйцлийг төрүүлж байдаг. Онгод бол ертөнцийн амьд оршинолын уг сурвалжийн гинжин холбоонд хамаарч нялх балчир үеэсээ тэмдэгт тамгат шинж чанараа сахиусан тэнгэр, нар сар, уул усны эздээр хүрээлэн хожим хойно хийх үйлийнхээ өөд далдаас бэлтгэгдэж оршиж байдаг.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.