Уншиж байна...
Зиа хөө, Нохой жилийн Хаврын эхэн Барс сарын шинийн 3-ны Бар цаг дор Зүүн жигүүрийн тэртээд тормолзох Бурхан Халдун хайрханаа зүглэн явсан үйлийнхээ тайланг ерөөхүү дээ. Хэсэг хүлээн хэл холбоо чагнажээ суухын дор хэлхэгдэх учир ч ундаргаа хайрлаваа, маньд.

Сайн ламын ач үзээгүй
Саарал дааганы санваа /хөхөл/ бариагүй
Өвсний шүүдэр-унд минь
Дэрсний толгой-дамжлага минь
Улаан хуулар-дуудлага минь
Дээд тэнгэр, дэвжид найман аймаг
Доод тал нь-Лусын найман аймаг
Өөрийн сүлд-Дээд их тэнгэр минь
Толь болсон Онгодыг минь

 
 Бөөгийн дуудлагад бөө өөрийн онгодын буудал, суудал, булган төрх, цол хэргэм, алдар суу, авъяас чадал зэрэг онгодод хамаатай зүйлсийг нь оруулан аялгуулан дууддаг.
 Онгодын тайлгын үед болон хэцүү бэрх үйлээ бүтээлгэхийн тулд тусгайлан магтаалын дуудлага дууддаг. Онгод нь биежсэн сүнс учир хүн адил хөөрч баярланх, хүсч байгаа хүслийг биелүүлэхэд бэлэн байдаг. Сайхан магтаал хөөрч, эрдсэн онгодууд ямар ч бэрх үйлийг бүтээхэд бүхий л байдалд бэлэн болж гавшгай шаламгай болдог хэмээн бөө нар ярьдаг.

Олон нуурын хөвөөнд байдаг
Босгот хөндий дамжлагатай
Болзаат толгой суудалтай
Зуун хорин настай
Зургаадай модон таягтай
Арван гурван алтайд
Атаархан морилон суудаг
Хорин хоёр хөхийд
Хонон өнжин залардаг

Аяар баруун урдаас
Амлаж мэдүүлсэн
Да цагаан хонхыг
Даршуулж буусан
Далан хэлтэй хуурыг
Харшуулж буусан
Тайлаг цагаан тэмээг
Таваглаж буусан
Тавтай мөнгөн буйлыг

Тухайлбал “Тожийн ээж” онгодын тамлага.
Гуна гулгадгийн даваан дээр
Гурван зарийн ачаа хаясан би
Дөрөө хангинадгийн даваан дээр
Дөрвөн зарийн ачаа хаясан би
Цантай агуйгаар гэр хийж
Цасан хунгараар хуячлага хийж
Ширэн улаа цоортол
Шингэн хөлсөө дуустал явж ирсэн .. гэж дууддаг.
Энэ тамлага дуудлагад алс холын Сахаа нутгаас цаа буга хүлэглэн их уул даваанууд давж, замдаа ачлага уналага нь эцэж муудсанаас ачаа тээшээ хаяж агуй хонгилд орогнож, цасанд даруулж, явган нүцгэн явж ирсэн байна.
Хавархсан тамлага:
Буриад Модоон удганы тамлаг:
Хаан цолд дийлдээгүй
Гомбын басган Модоон би
Эзэн хаанд дийлдээгүй
Эрх дураараа Модоон би хэмээдэг байна.
 А.Готов

Хөсрийн хэлтэй хүн чинь
Хөхөө донгодож газар гэсэхийн цагаар
Хөвчин бие нь тарчилж
Хамгаалах юмгүй тонгочиж
Хар санаа нь баглаж
Хачин тарчилхыг үзнээ хөө
Хэлсэн сансаныхаа төлөө
Хэмжээгүй муухай тарчилж

Онгодын тамлаг гэдэг бол ихэвчлэн бөөгийн онгодын магтаал, дуудлага, мэндийн үг ч юмуу элдэв амьтны дуу чимээ гаргасны эцэст тамлаг дуудлага орж ирдэг онцлогтой юм. Онгодын тамлагыг бөө удган, зайран нар доорхи байдлаар тодорхойлдог ажээ.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?