Тэлмэн тэлмэн явдалтай
Тэргэн үүлэн дамжлагатай
Тэнгэрийн их гарвалууд минь
Түмэн олон сахиусууд минь
Хан дээд тэнгэрүүд минь
Хамба хилэн хэвнэгтэнгүүд минь
Халиу булган нудрагатангууд минь
Хаш цагаан олбогтонгууд минь
Аварга могой бөгсөөр зангирсан
Алмас хар тэнгэрээр учирсан
Өндөр Чачиртыг 33 эзэлсэн
Цэрэн буурал аав
Хийн тэнгэрийн оронгоос нааш
Хийсгэлэн үүлний газраас нааш
Бөөгийн онгод тэнгэрийн магтаал заллагын дараа онгодыг бөө биедээ оруулах зорилгоор онгодыг урин дууддаг.Нийтийн дуудлагаас гадна бөө бүрд өөрийн онгодоо урин дуудах дуудлага байдаг. Бөө уриа дуудлагаа дуудахдаа:
Хан тэнгэрийг харгитал
Хатан дэлхийг доргитол дуудах ёстой гэж бөөгийн бөөлөх ёс жаяганд байдаг.
Дархад бөө удган тухайн үед ямар зан хийх гэж байгаагаас хамаарч ямар онгод дуудахаа сонгодог. Жишээ нь: өвчин эмгэг засах бол өөрийн онгодуудаас домнон анагаах арга ухаан, эрдэм чадалтай онгодыг урин дуудна.
Аяр баруун зүгээс
Амлаж мэдүүлсэн
Агаар тэнгэрийн заадсаар дүүлсэн
Цахилгаан тэнгэр тийрлэгэтэй
Цэнхэр хөх тэнгэрээр хөөрсөн
Арван мөчин дамжлагатай
Дөрвөн мөчин түшлэгтэй
Долоон мөчин суудалтай
Арван хоёр салаалж аранга эврээ гүйцсэн
Алаг шувуу хувилгаантайв
Алтан гургалдай
Гурмасан улаан зангилдоог
Гурван үеийн чинь дамжсан
Алага Шишгэдээн хонхорт л
Алтан гургалдай дугараахааг л
Амьтан болгоно сонсоч дээ
Үүдэн гурван тэнгэрээс
Амлан мэдүүлэв
Дөрвөн эрээн бүргэдээр дөрвөн зүгтээ хуяглая
Арван зургаан настай
Айдар залуу гарвал дундаа
Зүйний хөндий шандантай
Баавай боролж гүйдэлтэй
Ерэн төдий настай
Цагааны их гарвал
Сандаг Жамсран найж
Урилганд минь заларч
Тэнгэр богд нутагтай
Тэмээн уулан түшлэгтэй
Тэр уулын харуултай
Тэл хар бүргэд тагшлагатай
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
| ||
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.