Уншиж байна...

Сайн ламын ач үзээгүй
Саарал дааганы санаваа (хөхөл) бариагүй
Өвсний шүүдэр-унд минь
Дэрсний толгой-дамжлага минь
Улаан хуулар-дуудлага минь
Пээп тэнгэр-дэвжил найман аймаг
Доод тэл нь-лусын найман аймаг
Өөрийн сүлд-дээд их тэнгэр минь
Толь болсон Онгодын минь

Манжлага
Эрдэнийн зүйл болон эд бөс зэргээр хийсэн унжуулан зүүх чимэглэлийн зүйл. Бөөгийн шүтлэгт гартаа барьдаг сахиусыг манжлага, манжиг гэж нэрлэдэг.

Манжиг:
Монгол бөөгийн шүтлэгтэнүүд могойг лус савдгаас онгод тэнгэрт нөхцүүлэхээр илгээсэн элч төлөөлөгч хэмээн үздэг. Энэ нь алсан, үхсэн хонины ноос биш, амьд яваа хониноос хяргаж авсан ноос буюу сүүлийн үед хөвөн зэргийг томж, гадуур нь өнгө өнгийн даавуугаар бүрж, могойнууд дүрслэн, бөөгийн өмсгөлийн үндсэн хэрэглэгдэхүүн болгодог явдлаар илэрдэг. Монгол овгууд эдгээр могойн дүрсүүдийг өөр өөрөөр дүрсэлдэг.

Зүхэл-Дээдсийн онгодын тахилга. Зүхэл зүхэж, тамлага тамлах зэрэг нь бөөгийн ёсоор дээдсийн онгон шүтээнд тайллага, тахилга өргөх зан үйл. Сүүлдээ хувираад хараал жатгын нэгэн зүйл болжээ.

Зүхэл тайллага-Уул ус /лус савдаг/-ыг хол зайнаас тахиж тайхыг зүхэаж тайх ёс буюу зүхэл тайллага гэдэг. Хэнтий ханы нэгэн оргилд морьтой хүн авирч гарахад бэрх учир Үүд мод гэгчээс түүнийг зүхэж тахидаг байсан бол зарим лус савдгийг их догшин гэж дэргэд нь очиж тахидаггүй, айж болгоомжлон хол зайнаас, бүр далдаас зүхэж тахидаг явдал ч буй. Чингис хааны дээд язгууртан Бодончар мунхагийн татвар эмээс төрсөн Жуарьдайг зүхэл тайллагад орох эрхтэй болгосон бол Бодончарыг үгүй болсноос хойш Жаурьдайг Аданхан Урианхайдай овгийн хүн гэж гадуурхан зүхэл тайллагаас хөөн гаргажээ.

№1

Дом бол нэн эрт балар үеэс үүсэлтэй дохио тэмдгийн шинж чанартай, занга хориг тавих агуулгатай урьдчилан домнох өнгөрсний дараа домнох аргатай. Хүн ахун хүрээлэлд буй юмс үзэгдлийг хооронд нь холбон ухаарахдаа байгаль, амьтан, ургамал зэргийн шидэт хүчин нөлөөлж байна гэж үзэж ирсэн хэлбэр. Ид шидэд биширч түүнийг танин мэдэж, мөн ид шидийн хүч нөлөөгөөр хариулах оролдлого эмчлэн эдгээр арга болж иржээ. Дотроо хар дом, цагаан дом гэсэн хоёр төрөлтэй. Дом шившлэгийн шүтлэгийн зан үйл бол монголчуудын шүтлэг доторх маш сонин хэлбэр зүйл бөгөөд бөөгийн шүтлэг дотор онцгой байр эзэлдэг.

Монголчууд бусад ард түмнийг бодвол уул ус байгаль дэлхийтэйгээ харилцан шүтэлцэж амьдардаг ард түмэн. Тэнгэр газар, лус савдгийг холбосон дөчин нэгэн чулууны мэргэ нь нийт монголчуудын дунд өргөн дэлгэр тархаж, уламжлагдан ирсэн оюуны өв юмаа. Хорголын чинээ /цөмдөг самрын дайтай/ чулууг өндөр уул нурууны хяр, хээр тал, гол мөрний уснаас авсан 41 чулуугаар төлгө тавина. Мэргэлэх чулууг цэвэр газар, голоос түүж бэлтгэхийг эрхэмлэнэ. Түүсэн чулууг сүүнд эсвэл цэвэр усаар угааж арц буюу агь гангаар утаж хэрэглэнэ. Чулуу эзэмшигч нь чулуугаа цэвэр байлгаж зөөлөн даавуу чулууны ууттай болох нь зүйтэй.

Аяар /алс/ баруун, зүүн хойноос
Сүр хадны дотроос
Хүрэн зандан хондолготой
Хөвчийн цэнхэр бутыг
Арц гангын цоргиор уугиулсан
Хүрэн шарга ямаагаа

Бөөгийн унлага энэ нь тухайн улаачид буух онго тэнгэр газар нийлүүлэх үед унаж ирэх унлагын тухай ойлголт юм.
Онгын унлага олон төрлийн ан амьтан, араатан жигүүртэн, түүгээр үл барам хүний гавлын яс , сүнсээр хөлөглөн улаачидаа ирдэг байх юм.
Жигүүртэн шувуудын дунд онгын унлага болсон түгээмэл шувуудаас мэдхээ бичий. Тас шувуу, Бор илээ , Хар илээ , Шонхор , Бүргэд , Сар , Шар шувуу, Шаазгай, Тогруу шувууд байх нь түгээмэл . Тас , Бүргэд , Шонхор , Сар , Тогруу унлага нь эрэмбэ дараа өндөр тэргүүн зэргийн онгын унлага унаа болон явдаг байна. Хар илээн унлага хэр баргын онго ундаггүй бололтой харын зүгийн зайрд нарын унлага байх нь элбэг. Бор илээ , Хар илээ нь ихэнхдээ дагвар унлага болон явна. Хүрэн тас , Хар тас , Цагаан тас , Цагаан толгойтой хар тас ,Хар шонхор , Цагаан шонхор гэх мэт содон өнгө зүстэй жигүүртэн шувууд нь мөн л тэргүүн онгуудын унлага болдог байна.
Ан амьтадын дунд онгын унлага болох нь Чоно , Баавгай , Буга , Зээр , Цаа буга, Гахай , Үнэг , Могой, Морь байх нь ихэндээ байх юм. Чоно бол мөнх тэнгэрийн хамгын түгээмэл унлага бөгөөд хурдан шалмагаараа нэн түрүүнд тооцогддог байна. Морь нь бөөгийн хамгын их хэргэлдэг унлага .Эдгээр амьтадын арьсаар бөөгийн хэцийг бүрэн онгын унлага юуг нь улаач нь бэлддэг ёстой. Эдгээр олон унлага нь бөөгийн унлаг болхын зэрэгцээ онго зөвхөн нэг унлагтай байдаггүй. Энэ олон унлагыг хэд хэдээр нь нэгтгэн унлагаа хийнэ. Жишээ нь: 9 хар тасын унлагт 99 гавлын ясан хөлөгт 99 тогруун унлагт гэж өөрийн унлага юугаа хэлэх нь байна. Мөн сэр сэр салхиар явагч сүнсэн хөлөгт сэвээ удага гэх мэт онго бүр өөр өөрийн унлага юугаа хэлнэ.
Онго нь унлагаараа дамжуулан өөрийн дүр төрхөө илэрхийлэн бөөлөх нь бас ойлгон таньж мэдхэд төвөгтэй зүйлсийн нэг юм. Тасын дуудлага хийхэд тухайн бөө тасын дүр төрхийг илэрхийлэн цам хариан бүжих нь нэн сонирхолтой. Чоно болон улих , хэрээ болон гууаглах , тогруу болон дууграх нь өөрийн унлагын дүр төрхөд хувираад ч байх шиг байдаг байна. Бөөгийн цам бүжгийн илэрхийлэлд унлага юугаа магтан бүжих нь түгээмэл байхын зэрэгцээ мөнх тэнгэр байгал дэлхийгээ магтан байдаг.

Хайрхан, эрлэг хоёр нь дээд доод ертөнцийн төлөөлөгч баатрууд юм. Эртний домогт хайрхан, эрлэг хоёр тэмцэлдэж байгаад Хайрхан баатар Эрлэг баатрыг дийлээд газар дэлхийг тогтоосон гэдэг. Иймд Монголчууд дээр үеэс аймшиг аюул бүхнээс аврагч баатар бол хайрхан мөн гэж үзээд үргэлж “хайрхан минь” гэж залбирдаг заншил нь их эртнээс үүсчээ.

Бусад мэдээ

Apr 10, 2024 415

ӨЛГИЙ ХОТОД

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/