Хятадын хаадын уламжлалт заншлыг даган оны цолыг хэрэглэж, Хубилай хаан төр барьсан 1260 оноосоо эхлэн “Чжун-тун” хэмээн тоолж, 1265 он буюу Аригбөхийн тэмцэл эцэс болсноос оныхоо цолыг “Чжи-юан” хэмээн тус тус тогтоожээ. Тэр үеэс Хубилай өөрийн биеийг зөвхөн монголын хаан төдийгүй мөн хятадын хаан ширээг зүй ёсоор залгамжлагч мөн гэж үзсэн байна.


Хубилай хаан 1271 оны 1-р сараас “Их Монгол Улс”-ын нэрийг “Их Юан Улс” болгон өөрчлөв.
Ер нь “Юан” гэдэг үг “эх үүсвэр”, “уг удам”, “язгуур үндэс” гэх мэт утга хадгалагдсан хятад үг юм. Юан гүрнийг монголчууд үндэслэн байгуулсан болохоор нэрийг бас монгол хүмүүс тогтоосон байж болох үндэстэй.
Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдал нь нийт монголчуудын хүчтэй эсэргүүцэлтэй удаа дараа тулгарч байв. Энэ эсэргүүцэл тэмцлийг Аригбөхийн бодлогыг тууштай баримталсан нөлөө бүхий Хашийн хүү Хайду /1235-1301/ ноён толгойлжээ. Хайду бол Өгэдэйн үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнхийн үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдан алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. 1 БНМАУ-ын түүх. Тэргүүн боть.286-287-р тал.
Ер нь Хайду Их Монгол улсын нийслэлийг хятадад нүүлгэж, хятадаар төвлөсөн Юан гүрэнг байгуулахыг эрс шийдэмгий эсэргүүцэгчдийн нэг байв. Тэрээр гүрний төв монгол газар байж монголоос л эзлэгдсэн улс орныг захиран баримтлах ёстой гэж үздэг байж.
Нэгэн зэрэг Номхоныг үндсэн монгол орны хэргийг тохинуулан шийдэх хаан хөвгүүнээр томилж, Хархорумд төвлөн сууж, Монголын зах хязгаар нутгийг тайван болгож, Хайдугийн цэргийн довтлох хүчийг бут цохиход аливаа хэргийг бие даан шийтгэж байх эрх олгожээ.
Хайду нэг удаа бусад монгол ноёдод элч зарж бичсэн захидалдаа дурьдсан нь: “Чингис хаан ба бидний өвөг дээдэс та биднийг хаан ширээ залгамжлах ёсыг нарийн чанд сахигтун хэмээн гэрээсэлсэн биш бил үү. Гэтэл одоо эрхэм ах дүү ноёд та бид эцэг дээдсийн гэрээсийг хайхрахгүй, хөсөрдүүлэн зөрчиж, тэрсээлсэн этгээдэд хаан ширээг алдаж байна. Миний бие хаан ширээг залгамжлах зүй ёсны хүн биш бил үү. Хубилай хятад оронд урваж, монгол улсын тогтсон ёсыг огоорон эцэг өвгөдийн гэрээсийг хөсөрдүүлэн зөрчжээ. Гэтэл та бүхэн тийм хүнийг түшин дэмжих чинь эцэг өвгөдөөс тэрсээлсэн хэрэг бус буу? Сайтар тунгаан бодож, шийдвэрлэтүгэй” гэжээ. Мөн Хубилайд захиа илгээж дурьдсан нь: “Манай төр улсын ёс суурин байгуулж, ёс заншилд нь автаж, хууль дүрмийг нь дагадаггүй учир юу билээ” гэжээ.2
1277 онд Хайду, Мөнхтөмөр нарын ятгалгаар Жирх ноён урваж, Номхон, Хантун нарыг барьж өгчээ. Хубилай хаан өөрийнх нь хамгийн найдвартай түшиг болж байсан хаан хөвгүүн Номхоныг баривчлагдсан мэдээ сонсмогц байдаг хүчээрээ Хайду, Мөнхтөмөр нартай тэмцэх ажил хийжээ. Гэтэл яг энэ үед Ляо-дуныг захирч байсан ван Наян их цэрэгтэйгээ урван, Хайдугийн талд орсноос Хубилайг бүр ч хүнд байдалд оруулжээ. Иймээс Хубилай юуны урьд Наяны цэргийн хүчийг Хайдутай нийлүүлэхгүй байхыг хичээж, Амабухаар удирдуулсан их цэргийн хүчийг Наян, Хайдугийн хоорондын замыг таслан хаахаар илгээжээ. Баян жанжинд Хархорум хотын орчны газрын хамт Хайдугаас сахин хамгаалах үүрэг өгч, жанжин Гамалаар удирдуулсан цэргийг Хайдугийн эсрэг хөдөлгөжээ. Түүнээс гадна солонгосын ван цэргээ авч зүүн талаас Гамалд туслахаар болжээ.3
Хубилай өөрийн биеэр их цэргийн гол хүчийг удирдан, Наяныг угтан байлдахаар мордсон байна.4 Хубилай хааны цэрэг Ляо голын орчим очиж Наяны цэргийг бүслэн хоёр өдрийн турш байлдаж их хохирол үзсэний эцэст ялж, Наяныг баривчлан цаазаар авчээ. Баян, Гамала нар Хайдугийн хүчийг бүрмөсөн бут цохиж чадсангүй, довтолгооныг нь түр няцааж, дотогш нэвтрүүлэлгүй зогсоожээ. Хайду үүнээс хойш олон удаа том, жижиг довтолгоон явуулж албат иргэнээ захирсаар байжээ. Хубилай амьд байхдаа Хайдугийн довтолгооныг эцэс болгож чадаагүй юм. Хайдугийн тэмцэл өмөр хааны үед дарагдсан бөгөөд түүний тэмцлийг дарах хэрэгт Номхон, Гамала, Баян жанжин нар их үүрэг гүйцэтгэжээ.
1 Д.Оссон. “Монголын түүх” I боть. 334-р тал.2 Д.Оссон... 335-р тал.”Юан улсын судар” 10-р бүлэг.
3 “Юан улсын судар” 127-р бүлэг.4 Мөн тэнд. 127-р бүлэг.
Гэвч Юан гүрэн байгуулагдсан нь монголын түүхийн хөгжлийн хувьд нэг ч их сайн үйлс болсонгүй.
Нийслэл Хархорум нь эл хуль захын нэгэн хот болов. Их Монгол улсын хаад хүртэл хятадын хааны цол гуншин олов. Монголын түүх хятадын түүхийн хэсэг болон бичигдэв.
Хубилай Өмнөд Хятадыг эзэлж бусад оронд довтолсон нь
Хубилай хаан ширээнд суусан анхины жилүүдээс эхлэн, япон зэрэг бусад улс орныг эрхэндээ оруулан авахын тул олон зүйлийн арга сийлж, аян дайн хийсэн билээ.
1274 оны 10-р сард Юан гүрний том жижиг 900 онгоц хөлөглөсөн 25000 цэрэг японд довтолсон боловч далайн шуурганд цохиулж олонхи нь амь үрэгдэн, цөөн хэсэг нь нутаг буцжээ. 1281 онд Хубилай хаан монгол, солонгос, хятад их цэргийн хүчээр японыг хоёр дахь удаагаа довтлов. Төв замын цэргийг монгол жанжин Атаахай, хятан жанжин Фан Вэньху нар удирдаж, солонгос нутгаас гарсан зүүн замын цэргийг монгол жанжин Шинду, солонгос жанжин Хон Тагу нар тус тус удирджээ. Их цэрэг японы өрнө хязгаарын Пинхү аралд бууж, Таван луут ууланд байрлажээ. Гэтэл бас далайн шуурга хөдөлж, цэргийн ихэнх нь хөлөг онгоцны хамт далайд живжээ. Таван луут ууланд үлдсэн түм гаруй цэргийг японы цэрэг хүйс тэмтрэн хядсан ажээ.
Хубилай хаан 1288 онд 90 мянган цэргийг мөн Тогоонд өгч дахин Вьетнамыг байлдуулахад Вьетнамын ард түмэн Монголын цэргийг газар бүр цохиж байжээ. Монгол цэрэг удаан хугацаагаар Вьетнамын нутагт байхдаа хоол хүнсээр гачигдан дутагдаж бас халуун орны бөгчим уур амьсгалд тэсэхгүй өдий төдийгөөр өвчлөн үхэж, үргэлжлэн байлдах нөхцөлгүй болжээ. Тогоон жанжны хэдэн удаагийн аян дайн тийнхүү амжилтгүй өнгөрсөн атал удалгүй Хубилай хааны үед Вьетнам Монголын хараат улс болж, жил бүр алба хураалгаж байсан бөгөөд Монголын дарагч сайд Вьетнамд очиж захиран суужээ.
Хубилай хаан 1280 онд Бирмийг довтолжээ. Бирмийн ард түмэн мөн л сүрхий эсэргүүцэн тэмцсэн боловч 1287 онд Бирмийн ван Юан гүрний хараат болж алба барьж байхаар тогтжээ. Юан гүрэн 1288 онд Аннамыг байлдан эзэлж, 1292 онд Явын арлуудаар цэрэг оруулан, далайн арал хойгийн улс орнуудад удаа дараа ноёрхлоо тогтоожээ.
Ийнхүү XIII зууны 90-ээд оны үед монголын байлдан дагуулагчид бүх Хятад болон Зүүн Өмнөд Азийн олонхи орныг эрхшээлдээ оруулжээ.

Бусад мэдээ

Sep 18, 2018 81

Бэр гуйх ёс

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/