Уншиж байна...

Монгол хаадын хувь улсууд юуны урьд өөрсдийн ойр зэргэлдээ улс оронтой харилцаа холбоотой байж хүч хүрэх нэгий нь зэр зэвсэг, дипломат арга мэхийн аль алины нь хэрэглэн эрх мэдэлдээ оруулан авах гадаад бодлого явуулсаар байжээ. Юан улс дэлхийн олон улс оронтой өргөн харилцаатай байжээ.
Хубилай хаан Европын орнуудад довтолгох элч зарлагын ажилдаа эрдэм мэдлэг бүхий гаднын хүмүүсийг хэрэглэж байжээ. Жишээ нь: Юан улсад анх удаа худалдааны хэргээр хүрэлцэн ирсэн Италийн Венец хотын ах дүү хоёр худалдаачин Николо Поло, Маффео Поло нарыг Хубилай өөрийн элч болгон зарж байжээ.


Хубилай хааны элч нар чухамхүү зорилго бол лалын шашны ариун орон Иерусалимд шашны мөргөлийн нэрээр очиж тагнах турших ба христос шашны толгой Ромын паптай харилцаа холбоо тогтоох явдал байжээ.
Тэр үед Монголын эрхшээлд орсон солонгосын ван зарим үед Юан улс ба споны хаадын хооронд зуучийн үүрэг гүйцэтгэхэд хүрдэг байжээ.
Монгол хаадын улсууд гадаад бодлогоо хэрэгжүүлэн явуулахдаа тэр цагийн дэлхийн хоёр том шашин христос, лалын шашны нэр хүндийг идэвхитэй ашиглан хэрэглэж, тэдгээр шашныг бишрэн шүтэгчдийг аль болохоор биедээ татахыг чармайн оролдож байжээ.
Ил хаадын бичиг бол цөм уйгуржин бичгээр монгол хэлээр бичигдсэн эртний монголын дипломатын үнэт дурсгалт бичгүүд мөн бөгөөд тэд нь монголын дипломат харилцааны бичиг баримтын хэлбэр маяг, хэллэг, найруулгыг нарийвчлан судлахад үлэмж ач холбогдолтой болно.
Монгол орны хөгжлийн явцад эрт балрын бөө мөргөлийн байр суурь суларч шинэ нийгмийн хэрэгцээнд тохирсон өөр маягийн шашин шүтлэг шаардагдах болов. Үүний дүнд монголчуудын ухаан санаанд бөө мөргөлийн бүрэн ноёрхол байр сууриа алдахад хүрч энэнхүү эртний шүтлэгийн нэр хүнд, нлөөний нь хүрээ аажмаар хомсдож ирэв.
Монголын их гүрэн байгуулагдах үеэр монголчуудын үндсэн гол шүтлэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Гэвч энэ үеэр монгол гүрэн өрнө, дорнын олон улс оронтой өргөн их харилцаа холбоотой болохын хамтад бөө мөргөлийн зэрэгцээгээр христос, несториан, мани, лал болон буддын шашны нөлөө монголчууд ялангуяа язгууртан, ноёлогч хэсгийн дунд хүчтэй болж байв. Монгол гүрэн байгуулагдсаны дараагаар энэнхүү гүрний бүрэлдэхүүнд орсон найман, хэрэйд, уйгур зэрэг аймгуудын дунд эртнээс аваад хүчтэй дэлгэрч байсан христос, несториан, буддын шашин нь мөн монголчуудын дунд нөлөөтэй болох нөхцөлтэй болсон ажээ. Зөвхөн монгол оронд оршин тогтнож байсан аймгуудыг нэгтгэх төдийгүй харин соёлжсон харь орнуудыг байлдан дагуулах бодлоготой байсан Чингис болон бусад хаад нь энэ төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн улс гүрнээ “төвхнүүлэх” хүртлээ эзлэн авсан улс үндэстний олон төрлийн шашин шүтлэгийн “тэгш эрх”-ийг хангах бодлогыг хатуу баримтлаж байжээ. Энэ бол янз бүрийн улс үндэстний шашин шүтлэгий нь ашиглан өөрсдийн ноёрхол дор олон улс гүрний ард түмнийг хооронд нь хямралдуулахгүй дуулгавартай захирч байх гэсэн монгол хаадын бодлоготой нягт уялдсан байлаа. Монголын их засаг хуульд хүртэл шашныг ялгаварлахгүй байх тухай заасан байжээ. Монголын хаадын энэ бодлогын тухай тэр үеийн Персийн түүхч Жувейни бичсэн нь: “...тэр нь /Чингис/ ямар нэгэн шашныг бишрэгч аль нэгэн шүтлэгийг дагагч биш байсан учир аливаа үгширмэл бишрэл, нэг шашныг нөгөөгөөс нь илүү үзэх, нэгий нь нөгөөгий нь дээр тавихаас зайлсхийж байв. Харин тэр аливаа бүлгийн шашны сэцэн мэргэд, санваартан нарыг дахин хүндэтгэж байсан ба ийм бодлогоо бурх.ны оронд орох зам гэж үзэж байв. Лалын шашинтыг хүндэтгэн таалдгийнхаа адил христос, буддын шашинтнуудыг ч их хүндэтгэн болгооно. Түүний хүүхэд, ач нарын хувьд ярихад зарим хэсэг өөрийн дур санаагаар шашныг сонгон авчээ. Нэг хэсэг нь лалын шашныг даган, нөгөө нь христос шашинд оржээ. Бас нэг хэсэг нь буддын шашныг сонгон авчээ. Бас нөгөө хэсэг нь эцэг өвгөдийн эртний шүтлэг бишрэлийг хэвээр даган баримталж өөр зүйл рүү үл хэлтийх боловч хүмүүс нь одоо цөөнх болжээ. Тэд зарим талаар шашинтай болсон ч ихэнхдээ шхширмэл бишрэлийн бүх илрэлээс зайлсхийдэг хэвээрээ байгаа бөгөөд Чингис хааны засаг хуульд шашны бүх бүлгийг эрх тэгш үзэж, нэгий нь нөгөөгөөс ялгаварлахгүй байх тухай заасан зүйлийг гажуудуулдаггүй ажээ”.1 Монголын хаад шашны талаар иймэрхүү бодлого явуулж байсан учир их гүрний үед өрнө дорнын гол том шашинуудын нөлөө монголд мэдэгдэхүйц хүчтэй болж байв. Нийслл Хархорумд янз бүрийн орноос христос, несториан, лал, буддын шашны төлөөлөгчид олон тоотой оршин суж монголчуудын дунд тус тусын шашин шүтлэгийг дэлгэрүүлэхийн төлөө идэвхитэй ажиллаж байсан нь сурвалж бичгүүдээс тодорхой. Хархорумд янз бүрийн улс үндэстний 12 хийд, лалын шашны 2 сүм, хотын зах дахь христос шашны 1 сүм болон буддын сүм хийд ажиллаж байсан тухай Г.Рубрук бичсэн байна.2 Эдгээр шашныг номлогчид нь Монголын хаадыг тус тусын шашиндаа оруулж эрх мэдлээ ихэсгэхийн төлөө шаргуу чармайн ажилладаг байв. Г.Рубрукийн бичсэнээр, тэд Мөнх хааны хойноос баланд шавсан батгана шиг хөөцөлдөн хаадыг дор дорынхоо шашинд ятган оруулахыг элдвээр чармайж байсан гэнэ.3 Хархорумд байсан олон шашны төлөөлөгчид тус тусын шашны давуу талыг нотлох гэж бие биетэйгээ их өрсөлдөн тэмцэлдэж байв. Монголын хаад ч энэ талаар өөрсдийн ордонд чөлөөт маргаан зохион явуулж христос, лал, буддын шашны номлогчдын хооронд ном хаялцуулж байжээ. Үүний нэг жишээний тухай Мөнх хааны ордонд болсон маргаанд христос шашныг хамгаалан оролцож ном хаяцлсан Г.Рубрук өөрийн номд тодорхой бичсэн байна.4 Монголын язгууртан ангийн төлөөлөгчид нь байлдан дагуулсан орнуудынхаа соёл шашны нөлөөд гүнгий автагдан христос, лал болон буддын шашинд орох явдал үлэмжхэн болж байв. Тэдний дунд эртний бөө мөргөлийн нэр хүнд нөлөө нь эрс буурч ирэхийн хамтад их эрх мэдэлтэй болсон монголын язгууртнуудын ашиг сонирхолд энэхүү эрт балрын шүтлэг нийцэхээ больжээ.
Монголын хаадын шашны чөлөөт бодлого удтал үргэлжилж чадаагүй юм. Хубилай сэцэн хаан монголын эзэнт гүрний нийслэлийг Бээжинд /Хаанбалгас/ нүүлгэж хятадад монголын хаадын Юан төрийг байгуулсны дараагаар буддын шашин нь их эзэнт улсын гол шашин болж хувирав.
Монгол орны хувьд авч үзэхэд энд буддын шашин нэвтрэн дэлгэрч эхэлсэн нь нэлээд эртний үед хамаарна. Монгол нутагт оршин сууж байсан Түрэг, Уйгур, Хятан зэрэг эртний аймгуудад буддын шашин багагүй дэлгэрч байжээ.
1 Ala ad-Din.Ata-Malik Juvvaini.The History of the World Congueror. 2 vol.Manchester.1958.Vol.1. p.26.
2 Г.Рубрук.Путешествие в восточные страны. СПб, 1911. Стр.165.3 Г.Рубрук.Мөн тэнд.146-р тал.
4 Г.Рубрук. Мөн тэнд. 168, 173-р тал
Монголын их гүрний анхны хаад Хархорумд төвлөрч байхдаа бурхны шашныг зарим талаар тэтгэж байсан тухай мэдээ бий.
Монголчууд, өөрийн нутагт буддын шашинтай түрэг, уйгар, хятан нараар дамжуулан ойртож танилцсанаас гадна энэхүү шашны түвэд дэх хэлбэрий нь эхлээд тангудаар дамжуулан мэдэж улмаар түүнийг шууд түвэдээс зээлдэн авчээ.
Ийнхүү Гунгаажалцан Годан хоёрын уулзалтын дүнд түвэд нь монголын их эзэнт гүрний албат муж болж, монголчууд нь түвэдийн буддын шашныг хүндэтгэн тахих болж энэ шашны толгойлогчоор Саж хийдийн хамба ламыг өргөмжилжээ. Түвэд дэх буддын шашны нөлөө монголын язгууртан ангийн дунд цаашид улам бүр хүчтэй болох нөхцөл бүрдэв.
Түвэд дэх буддын шашин Хубилай н үндэслэн байгуулан Юан төрийн үед монголын их эзэнт улсын гол шашин болж хувирав. Хубилай 1260 онд хаан болохоосоо аль өмнө, Хойд хятадыг захиран суухдаа урьд Годан ноёны бодлогыг үргэлжлүүлэн түвэдийн Саж хийдтэй холбоо тогтоов. 1253 оны орчим Хубилай нь Годан ноёны ордон руу элч зарж Сажийн хамба Гунгаажалцаныг залж байв. Гэтэл Гунгаажалцан, 1251 онд Лань-чжоу хотод байхдаа нас барсан учир Годан ноён үүнийг Хубилайд мэдэгдэж харин Гунгаажалцаны ач, пагва Лодойжалцан /1235-1280/ Годаны дэргэд сууж Пагва Лодойжалцан 9 настай байхад нь түүний дүү Чагнаадоржийн хамтаар дагуулан авчирсан юм. Годван ноён Гунгаажалцангийн хоёр ачыг ихээхэн анаарах үзэж ирэдүйдтүвэдийг захирах өөрсдийн нөлөөний хүмүүсийг бэлтгэх ажлыг зохион явуулав. Годан ноёны зарлигт Пагвыг бурханы номд сургах ба Чагнаадоржид монгол хэл бичиг заах болжээ.
Ийнхүү Саж хийдийн энэ хоёр хүүхэд монголыних ноёны ордны дэргэд хүмүүжих болов. Хубилай 1253 онд Пагвыг 18 настай байхад нь Дээд нийслэл /Шанду/ дэх ордондоо залж өөрийн тахилын лам болгов. Хубилай, Пагва лам нарын анхны уулзалтын дүнгийн тухай 1254 онд Пагва ламаас Түвэдийн банди нарт илгээсэн бичигт тодорхой өгүүлсэн байна.1 Энэ бичгийн агуулгаас үзэхэд Хубилай Пагва ламыг өөрийн тахилын ламд өргөмжилж, буддын шашны нэр хүндийг ашиглан Түвэдийг өөрийн эрх мэдэлд оруулжээ. Уул бичгийн дотор ямар ч үг яриа эсэргүүцэл гаргахгүйгээр монголын хаанд захирагдах гагцхүү бурхны шашны үйл хэргээ эрхэмлэн ном бясалгаж сауухыг түвэдийн бүх лам нарт уриалжээ. 1 Энэ зарлигийн тухай... Саж-дун-раб гэдэг номд бий. 95-96-р тал.
Хубилай эзэнт гүрний хэмжээгээр нэг шашин бий болгох бодлогынхоо зэрэгцээгээр нйт гүрний хэрэглэх нэг бичиг үсэг зохиох талаар арга эмжэ авав. Хубилай хааны зарлигаар Пагва лам, түвэд үсгийн загвараар монголын дөрвөлжин үсэг гэдгийг зохиож 1269 онд энэхүү бичгйн нийт гүрний албан ёсны бичиг болгосон тухай хааны тусгай зарлиг гарчээ.
Монголын Юан төрийн үед бурхны шашин эзэнт улсын гол шашин боловч энэхүү шашин нь ихэвчлэн хятад нутагт оршин сууж байсан монголын язгууртан нарын дунд тархаж байжээ. Харин бурхны шашин жинхэнэ монгол оронд хүчтэй дэлгэрч нийт монголчуудын шашин болж чадаагүй юм. Монгол нутагт нийт монголчуудын гол шүтдэг нь бөө мөргөл хэвээр байлаа. Буддын шашин нь нийт гүрний хэмжээгээр ч төдий л тарж түгээгүй ажээ. Монголын их эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан олон улс үндэстний дунд оршин сууж байсан цөөн тооны монголчууд нь тухайн орныхоо гол шашны нөлөөнд автагдаж байлаа. Жишээ нь: Алтан ордны улст монголчууд, христос, католик шашин, Цагаадайн улсын монголчууд буддын ба лалын шашинд тус тус орсон байв.
Хятадад Юан төр мөхөж монголын байлдан дагуулагчид эх нутагтаа буцаж ирсний дараагаар буддийн шашны нөлөө нь мөн бусад шашнуудын нэгэн адил багасаж бөө мөргөл урьдын адил монголчуудын дунд ноёрхох байр сууриа дахин эзлэв.

 

Бусад мэдээ

Apr 04, 2024 1475

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1419

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/