Дайр-Үсэний охин Хулан хэдий арван наймтай ч эцгийн гэрт эрх танхи өссөн дураар омголон зантай, хол ойрыг ухан бодох чадвартай сэргэлэн бүсгүй байв.Тиймдээ ч мэргэд аймгийг нөмрөн ирэх аюулыг мэдэрч, басхүү эцэг өвгөдийн муйхар эсэргүүцлийн уршгаар алагдан үгүй болохыг хүсэхгүй байлаа. Хамгийн гол нь тэр үл танигч Тэмүжин гэгчтэй хамт тал нутагт цоо шинэ амьдрал, цоо шинэ цаг үе ирж байгааг Хулан заяaтай залуу хүний ёсоор ойлгож мэдэрсэн явдал юм. Мэргэдүүд Тэмүжинтэй сөрөн байлдах бэлтгэлээ базааж, шивээ хороо байгуулсаар байхад Хулан эцэг Дайр Үсэндээ нэгэн зүйлийг гуйж, сүүлдээ шаардах " Дайр Үсэн эхэндээ Хулангийн үгийг эм хүний хөөрүү сэтгэлийн хоосон үг гэж үл тоосон ч, дөхөн ирж буй аюул эрхгүй түүнийг элдвийг эргэцүүпэн бодоход хүргэжээ. Мэргэд хүн бүр үхэх сэхэхээ үзэх цаг болж, эр бүр нум сум, илд хутгаа бэлдэн бужигнах үед Дайр Үсэн есөн өнгийн бодолд ээрэгдэн, мухар нүхэнд орсон зурам шиг болжээ.Арван найман настай Хуланы хэлсэн үг дэндүү осолтой, хатуу шаардлага байв.Эцгийгээ боржигон аймагт буун өгч, өөрийгөө Тэмүжинд бэлэглэхийг Хулан хатуу шаарджээ.Түүний энэ шаардлагыг шүүрэн авч биелүүлэхэд осолтой хэрэг байв.Хэрэв Дайр Үсэнг юу хийх гэж буйг сэжиглэн мэдвэл аймгийнхан нь түүнийг урвагчид тооцон, шууд алах болохоор гэнэн охиныхоо хөөрүү үгэнд хамаагүй автан гэнэдвэл, хар толгойгоо алдаад зогсохгүй, хожим хойно үр удмаараа урвагчид тооцогдон жигшигдэх билээ. Мэргэд аймгийн мөхөл айсуй гэдгийг Дайр Үсэн хэрхэвч зөвшөөрөхгүй байсан тул төрөлх аймгаас урваж, Тэмүжинг дагах нь амиа аврах эцсийн арга гэж үзэхгүй байв.Тийм учраас Хулангийн шаардлагыг хүлээн авахгүй, цааргалсаар ажээ. Гэтэл Тэмүжиний их цэрэг нөмрөн ирж явааг хоёр өдрийн газраас үзэж, давхин ирсэн харуулын үгийг сонсоод байдал нэгэнт тодорхой болсныг мэдмэгц, Дайр Үсэн эргэлзэж тээнэгэлзэхийг больж, бууж өгөхөөр сэмхэн бэлтгэж эхлэв.Үхлийн өмнө хар толгойгоо аврах эцсийн замыг тэр сонгов.Ингэхдээ бусад албат иргэдээс хав нууж, Тэмүжиний цэргийг хүлээжээ. XIII зууны үеийн монголын түүхийн сурвалжид гоо үзэсгэлэн, эмэгтэй хүний эрхэм нандин чанарын бэлгэ тэмдэг болгон олонтоо тэмдэглэгдсэн нэгэн бүсгүй бол Чингис хааны бага хатан Хулан ажгуу.Хожим Чингис хаанд өргөмжлөгдсөн Тэмүжин 1204 он буюу хулгана жилийн намар Хар талын үзүүр гэдэг газар мэргэдийн Тогтоа бэхитэй байлдан цохиж, улмаар Саарь хээр гэдэг газар мэргэдийн олон аймгийг өөртөө дагуулжээ. Мэргэдийг ийнхүү эзлэгдэхэд түүний нэгэн овгийн тэргүүлэгч Дайр Үсэн байлдахгүйгээр өөрийн охин Хуланг Тэмүжинд үзүүлэхээр авч явах замд монгол цэрэг саатуулахад, тэднийг ахлаж явсан Бааридайн Наяа ноёнд Дайр Үсэн учирлан хэлсэн нь: " Би охиноо Тэмүжинд үзүүлэхээр авч явна" гэхэд Наяа ноён: "Охинтой чинь бид хамт очиж үзүүлье. Чи ганцаар явбал энэ самуун цагт тохиолдсон цэргүүд чамайг хорлож магад, басхүү охинтой самүурахболзошгүй тул хоеулаа хамт очьё.Чи намайг гурван хоног хүлээ" гээд гурван хоног хүлээлгэв.Тэндээс Наяа ноён, Дайр Үсэн хоёр Хуланг Тэмүжинд хүргэжээ. Хуланг Наяа ноён гэртээ гурван хоног хүлээлгэснийг Тэмүжин сонсоод маш хилэгнэж: "Чи энэ бүсгүйг ямар учиртай гэртээ хүлээлгэж байсан бэ" гэж чанга тулган асууж, засаглан шийтгэх гэж байтал Хулан өгүүлрүүн: "Надад Наяа ноён хэлэхдээ, би хааны их ноён билээ. Бид хамт бараалхаж очьё, зам зуур цэргүүд самуурч болзошгүй гэж ятгасан.Хэрэв Наяа ноён учирч туслаагүй бол бид завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох биш үү.Энэ Наяа ноёнтой учирсан нь сайн болов.Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс заяасан, эцэг эхээс төрүүлсэн махбодийг минь шалгаж үзтүгэй" хэмээжээ. Тэмүжин Хулангийн үгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж үзвэл Хулан хатны өчсөн үг үнэн байсан тул түүнийг хатан суудалд залж, соёрхон таалжээ. Наяа ноёны үг бас үнэн байж таарсанд: "Үнэн үгтэй, шударга хүн байна. Их үйл хэргийг тушаая" гээд өршөөж соёрхжээ. Тэрбээр энэ үед өрлөг жанжиндаа хандан: " Хар багаас сүй тавьж ханилсан хатан Бөртэ бол сайн язгуурт эцгийн минь ханилуулсан халуун журамт хань минь билээ. Дайн тулааны талбараас хатан Хуланг олсон билээ би.Одоо орон гэртээ харьж буцахын цагт хатан Бөртэтэйгээ уулзахад хүнд байна.Тиймээс есөн та нарын хэн нэг нь түрүүлэн очиж, миний өмнөөс хатан Бөртэд учир явдлыг тайлбарлана уу" хэмээн хүсээд, Мухулайг явуулсан байна. Эзнийхээ даалгаврыг биелүүлэхэд Мухулайд мөн л халуухан байсан тул Бэрсэр хаан эзнээ өчүүхэн ч хаацайлалгүйгээр: "Хаан маань ёс заншлыг ч дагалгүй, сайд жанжин нарынхаа татгалзахыг тоолгүйгээр царайны сайхан, барсын арьсан гэрийн өнгөнд автжээ. Тэгээд ёсыг ч гүйцээлгүй тэр дороо Хулан хатантай дэр нэгтгэсэн" хэмээн өгүүлж орхижээ. Гэтэл хариуд нь Бөртэ хатан: "Өчүүхэн миний хүсэл сэтгэл ч, хүн ардын зориг эрмэлзэл ч, бүгд л их эзний хүсэл соёрхолд захирагдана" хэмээн өгүүлээд: "Хаан хэнтэй нөхөрлөж, хэнтэй холбоо тогтоохыг түүний өөрийнх нь соёрхол мэдэх бизээ" хэмээгээд хэсэгхэн бодолхийлсний эцэст нь: "Эзэн харин шинэ хатандаа шинэ орд өргөө барьж өгөх болтугай" гэжээ. Тэмүжин энэ үгийг дуулаад нуруун дээрээс нь нэг их ачаа авч хаясан мэт сэтгэл даруй хөнгөрч, Хулан хатанд асар өргөө, гэр тэрэг, адуу мал тасалж, шадар хүмүүс гаргаж өгөөд тусад нь буулгаж, өөрөө Онон мөрнийг сэтгэл тэнүүн зорьсон байна.Ийнхүү Хулан хатан энэ үеэс их хатан Бөртийн удаах байрыг эзлэн суух болжээ. Хулан хатан төрөлхийн цэцэн сэргэлэн, үнэхээр үзэсгэлэн гоо, ариун нандин байсан тул төрийн их хатан Бөртэ ч түүнийг хүндэтгэн таалж: "Эрэг мөрөнд хун галуу олон гэнэм Эрхийгээ чинэтэл намнахаа Эзэн минь мэдэх буй за Энэ их улсад Эмс охид олон гэнэм Эрэн аваачихыг Эзэн минь өөрөө мэднэм зэ" хэмээсэн байдаг.Тэмүжин Хулан хатандаа маш их хайр халамжтай байжээ.Сайр хээрийн Харилду нэрт газар тусгай орд өргөө байгуулсан ба түүний эрхэлж байсан нь Хулан хатан байв.Тэмүжин хойшдоо ч олон татвар эмс түүний дотор хятад, перс газрын гүнж нарыг авч байсан ч ганц Хулан хатнаа бусдаас илүү хайрладаг байжээ.Хэдийгээр Хулан хатны удам угсааныхан өөрөөс нь урваж одсон ч, мэргэдүүдийг толгой дараалан хядсан ч гэлээ Тэмүжин Хулангийн ахын амийг өршөөгөөд зогсохгүй, бие хамгаалах торгон цэргийнхээ нэг ангийг итгэл удирдуулжээ.Хулан хатан Чингис хаанаас Хөлгөн нэртэй хүү, Хөлүгэ нэрт гүнж төрүүлэн хааны дэргэд байж баруун зүг сартуул иргэнд дайлаар мордоход мөн дагалдан явж харь гүрэн, улсуудыг үзэж танилцжээ.Хулан хатны эзэмшил нутаг нь Бурхан Хаддун уулыг тойрсон Хэнтийн нуруу буюу монголчуудын өлгий нутгийг эрхшээж байжээ. ............... Мэргэдийн хүрээ аймшигт сандралд автан, эх толгой эрүүл ухаанаа алдан, ундуй сундуй зугтаж эхлэв.Дайр Үсэн түгшүүр дүүрэн суухад харин Хулан Тэмүжингийн цэргийг мөч тоолон баярлан хүлээжээ.Тэмүжиний тухай үнэн худал нь үл мэдэгдэх чимээ сураг үл тасарна.Татар аймгийг сөнөөж олон сайхан охид, эмсийг авсан гэж ярина.Бас найманаас олон хатад эмс олзолжээ.Гэрийн гадна гурван их хатантай мөртлөө гадуур бас олон арван татвар эмстэй гэлцэнэ.Ийнхүү өдий 18 нас хүртлээ Хулан Тэмүжиний тухай үлгэр домог шиг яриа олон сонсож, тэр баатар эрийн хий дүрд дурласан байв.Эхээс өнчрөн хоцорсон Хулан охиндоо Дайр Үсэн туйлын хайртай ч өөрийн амь нас, хар толгойдоо түүнээс илүү хайртай учир Тэмүжинд бууж өгөхөөр шийдсэнийг Хулан гадарлахгүй өнгөрчээ.Хэрэв эцэг нь түүний хүслийг эс дагавал Тэмүжинг ирэхэд шууд өөрөө очно гэж тэр шийдсэн байв.Энэ их осолтой хэрэг юм. Гоо үзэмжит бүсгүй ганцаар дэл сул явах нь Тэмүжинд очихын өмнө өөр эрийн хүчинд автах аюултай тул эцгийн өндөр нэрийн хамгаалал дор очих замыг сонгосон нь зөв байв. Удалгүй Хулангийн бүтэн зунжин хүлээсэн өдөр болж намрын дунд сарын дундуур Тэмүжиний цэрэг довтлон ирэхэд, мэргэдүүд эсэргүүцсэн ч төдсөнгүй дарагдаж, уван цуван зугтаав.Дайр Үсэн аймгийнхнаасаа улайм цайм хоцорч үл чадах тул хамт зугатааж, хэд хоногийн дараа Тэмүжиний цэрэгт Саарь хээрт гүйцэгдэв. Энэ үед Тогтао бэх, Худу, Чулуун хөвүүдийнхээ хамт эмс эхнэрээ ч орхин зайлж, бусад нь бүгдээр олзлогджээ. Хулан дайсны цэрэг довтлон ирсэн өдрөөс хойш хэд хоногийн турш Тэмүжинг олж харах гээд чадсангүй. Хэрэв Тэмүжин үзэгдвэл даруй гүйж очиход бэлэн байв.Гэтэл дайсны зэрлэг цэрэг довтлон ирсэн ийм үед Хулан мэтийн цэвэр охид ил задгай явах нь ерөөс үхсэнтэй адил тул Дайр Үсэн охиноо тас нуужээ.Тэмүжин хан хүн тул жирийн цэргүүдтэй хутгалдан байлдадгүйг Хулан мэдээгүй билээ.Толгойд нөмөрсөн алчуур дороос хаа холд бие хаа өндөр сүрлэг эр харагдвал энэ Тэмүжин биз гэж бодох авч бас л биш байх ажээ. Харин Дайр Үсэн хашир хүн тул арга эвийг олж байгаад түүний албатыг олзлон авсан Тэмүжиний цэргийн ноён Наяа гэгчтэй уулзаж амжжээ.Саарь хээрийн талын хойморт гадна нь их хар сүлд мандуулсан хөнгөн асрыг тойроод хэдэн давхар цэрэг бүслэн хамгаалсан нь үзсэн хүний зүрхийг үхүүлж эрхгүй айж сүрдэм ажээ.Хулан сүрдэж бишрэх хийгээд хүсэн хүлээх сэтгэлд автахдаа ихээр догдлон чичрэв. Мэдээ оруулсан: Ц.Хан-Хөхий

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/