Тал нутагт тэргүүлэхийн төлөөх тэмцэл буюу хүйтэний тулалдаан

Ирээдүйн ертөнцийг байлдан дагуулагч Чингис хаан хар бага насандаа хайрт эцгээсээ өнчрөн үлдэж, Өүлэн эх болон дүү нарын хамт гачигдаж дутагдахын зовлонг ханатал амссан ч эцгийн хуучин анд Ван хан Тоорил болон багын нөхөр Жамуха нарын дэмжлэгийг авч дэгжин дээшилсээр өөрийн зүй ёсны

байр суурийг эзэлж, Хамаг Монголын хан болж чадсан юм.Энэ замдаа тэрбээр өөрийн өстөн болон дайсагнагч олон овог аймгуудыг тус тусад нь даран мохоожээ.Гэтэл Хамаг Монголын хан Тэмүжин болон хэрэйдийн Ван хан Тоорил нарын холбооны өмнө хүлээсэн удаа дараагийн ялагдал нь монголын зүүн зүгийн аймгуудад сэрэмжлүүлэг дохио болсон учир хамтын хувь тавилан нь түр ч гэсэн нэгдэх явцыг түргэтгэв.Тэд удаа дараа хүчирхэг холбооны өмнө дан дангаараа ялагдал амссан ч бусдын буулган дор орохыг хүсэхгүй, өөр өөрийн дураар засаглаж явахыг илүүд үзэж байв.

1201 онд зүүн зүгийн бүх аймгууд Эргүнэ гол, Хан гол, Тэлмэн голын цутгалан уулзвар газар Улаан эрэг гэдэг газарт чухал чуулган хийв.Хатагин, Салжиуд, Жадран, Татар, Найман зэрэг 12 аймгийн толгойлогчид чуулж, жадран аймгийн Жамухыг Гүр ханд өргөмжлөхөөр тогтжээ.Гүр хан хэмээх нь "хануудын хан, бүгдийн хан" гэсэн утгатай юм.Хамтран байлдаж, мөхлөөс аврагдан, оршин тогтнохын тулд, цагтаа цалгиж яваа Ван хан Тэмүжин нарын эсрэг дайлаар мордох шийдвэр гаргав. Тэд нар азрага, гүүг цавчин алаад, хөлөөр эрэг өшиглөн нурааж, сэлмээр мод тасар цавчин: "Бидэнтэй найрамдсан хэн бүхэн, хэрэв энэ хуйвалдааныг задруулвал, яг ийм нурсан шороо, хяргуулсан мод шиг болно" гэж тэнгэрт сөхрөн андгайлав. Энэ нь холбооноос урваж, хөрвөхийг зүрхлэх хүн байвал ингэнэ гэсэн анхааруулга, магад тийм хүн гарвал цаашдаа сайнаа үзэхгүй гэснийг болгоомжлуулах оролдлого байв.Түүнээс хойш удсангүй баруун зүг нэгдсэн цэрэг хөдөлгөж, Тэмүжин, Ван хан хоёрыг гэнэдүүлэн довтлохоор бэлтгэв.

Энэ нь Жамуха тэргүүтэй язгууртны улс төрийн холбоо байсан хэдий ч тийм бат бэх байсангүй.Учир нь аймгуудын язгууртан нар нэгэнт олсон улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоо алдахыг хүсэхгүй байсан учраас, улс төрийн хамтын зорилго нь хангалтгүй, дутуу дулимаг байв.Тэд бас тус тусын цэргийг өөр хүнээр удирдуулж хөдөлгөх дургүй байсан учраас нэгэн зааврын дагуу байлдах нэгдмэл цэргийн хүч бүрэлдүүлж чадаагүй байна.Хамтарсан цэргийн хүч гэдэг нь "гай газар дороос, гахай модон дотроос гарсан цагт" тулгарах аюулаас аврагдахын гулд Тэмүжин Ван ханы довтолгоонд сөрөг цохилт өгөх зорилготой, түр зуур эмхлэн байгуулагдсан байлаа.

Жамухын цэрэг хөдөлж эхэлмэгц Горлосын Хоридай амь насаа алдах аюулыг сөрж, шөнөжин давхиж хэл хүргэснээр сэжиг ажиггүй байсан Тэмүжинийг ялагдлаас зайлуулж чадав. Тэмүжин одоогийн Хэнтий амгийн Цэнхэрийн голын эхээр нутаглаж байхдаа дайсны талаас ирсэн мэдээг аваад тэр шөнөдөө Ван ханд дуулгав. Хоёр тал цэргээ яаралтай хуримтлуулж, Хэрлэнг даган уруудахдаа ашигтай газрыг эзлэн байрлаж, алжаал ядаргааг зам зуур тайлах зэргээр Жамухын удирдсан хамтарсан цэргийг тосон хүлээж байлаа. Холбоотнууд цэргийн нарийн төлөвлөгөө байршил хийж, зургаан манлай, гурван харуул тавьсан бөгөөд хиад овгийн нэр төртэй язгууртан Алтан, Хучир, Даридай, Ван ханы хөвгүүн Сэнгүм. Ван ханы дүү Жаха Хамбу болон Билгэ бэхи нараар манлай ангийг удирдуулав.Манлайд явагсадын түрүүнд 3 харуул тавьжээ. Ингээд нэгэн үдэш манлай болж явагсадын түрүүч Утхия гэдэг газар хүрэх үед Чихурхуд тавьсан харуулаас хүн давхин ирж "Дайсан айсуй гэж мэдээлжээ. Иймд холбоотнууд дайсныг угтан байлдахаар тэр даруй хүрээ бэхлэлтээ базаав.

Эхлээд Тэмүжин, Ван ханы цэрэгтэй Жамухын дөрвөн манлай цэрэг тулгарсан бөгөөд тайчуудын Агучу баатар, найманы Буйруг хан мэргэдийн Тогтоа бэхийн хөвгүүн Хуту, ойродын Худуга бэхи нар түүнийг удирдан явжээ. Тэмүжин, Ван хан нарын цэрэг бэлтгэл сайтай явсан учир Жамухын гэнэдүүлж дайрах арга тактик нуран унажээ. Тэр өдөр тэнгэр харанхуй болоход Тэмүжин Ван хан нар бүх манлай цэргээ их хуаранд цугларахыг зарлиг болгов. Бүх цэрэг нэг хуаранд нийлж хоносноор өөрийн цэргийн хүчийг дээд зэргээр бөөгнүүлээд, дайсантай маргааш байлдахаар тогтов.

Дорноос үүр гэгээрээгүй байхад Тэмүжин, Ван хан нар дайснаас өрсөн ашигтай байрлал эзлээд Жамухын хамтарсан цэрэгтэй Хүйтэн гэдэг газар тулгаран байлдав. Энэ нь одоогийн хятад монголын хил дээрх Хүйтэн уулын орчим газар байсан бөгөөд Тэмүжин Ван хан нар уул түшиж бэхлэлт барьсан тул хамгаалахад амар, довтолход хэцүүгийн дээр хүн хүчээ багцлаад ашигтай газрыг олоод авсан боловч, тэр өдөр хувьсан өөрчлөгдөж байсан "ааш нь олдохгүй тэнгэр"-ийн царайг харахад хүрчээ. Жамухын хамтарсан цэрэг ч гэсэн тэнгэр, цаг агаар яадаг бол гэж санаа зовж байв.Энэ үед найманы Буйруг хан, ойрадын Хутуга бэхи нар өөрсдийгөө задын аргийг мэдэх ид шидтэн гээд хур оруулж шуурга тавиулах буюу байгаль дэлхийтэй хамжин холбоотны цэргийг бутцохих арга сэдэв. Энэ зорилгоор тэд: "Царанд цэвэр ус авчир" гэж доод хүмүүст тушаагаад дотор нь үхэр, адууны гэдэснээс авсан гэх тахианы өндөгний чинээ хэдэн чулуу хийгээд тарнидах болжээ. Улмаар амандаа ном уншин, "Тэнгэрээс аадар бороо оруулж, дайсныг довтолход туслаач" гэж шүншиглэв.Хэлэхэд ч гайхам тохиолдол болж төдөлгүй тэнгэр харанхуйлан, шуурга тавьж, бороо орох нь тэр.

Тэгтэл гол хэрэг нь тэдний санаснаар болсонгүй буруугаар эргэж, догшин салхи, ширүүн бороог хуйлруулан Жамухын хамтарсан цэрэг дээр буулгав.Тэмүжин, Ван хан нарын цэрэг салхины уруу харвахад бүр хялбар дөхөм болж, тэнгэрийн цаг Тэмүжинд ашигтайгаар өөрчлөгдөв. Салхи, бороо сөрж, уул өөд авирах Жамухын хамтарсан цэргүүд балчигт гулган, жалганд унахад тэдний дундаас: "хөх тэнгэр биднийг таалсангүй. Бидэнд тэнгэрийн хилэн болов" гэж орь дуу тавих дуулдав.Тэнгэр бурхнаас тусламж горилсон хүмүүс шүтлэг бишрэлийнхээ гай барцадыг амсаж, удаж төдөлгүй цэргүүд нь цөм тал тал тийш бутран дутаажээ.Түр зуурын эвсэл холбоо нь нэгдсэн удирдлагаар дутагдаж, хүчээ хадгалж үлдэхийн тулд "хувиа борлуулж, довоо шарлуулах" гэгч болов.Энэ бол анхнаасаа Жамухын хамтарсан цэргийн аминд хүрэх сул тал байв.

Дөнгөж өчүүхэн саадтай тулгармагц Жамухын 4 манлай цэрэг ийнхүү дайрч довтлох чадвараа алдсан байна. Найманы Буйруг хан Тэмүжиний манлай Алтаны удирдсан хамгаалалтын шугамыг сэтэлж чадалгүй, мориныхоо амыг эргүүлж, аймгийнхаа цэргийг дагуулан холдохцоо бүгдийг ерөнхийлөн захирах ёстой Гүр хан Жамухад ч хэлсэнгүй, мөр зэрэгцэн тулалдаж яваа 3 манлай дайчдаа ч хайхарсангүй, баруун тийш гэрийн зүг тэр чигтээ дутааж одов. Зориг мохсон цэрэг ялагдах тавилангаас мултарсангүй.

Түрүү манлай ниргэгдсэний уршиг тэр дороо бусдад нөлөөлж, нөгөө 3 манлай нь дайтахаас халшрав.Мэргэдийн Хуту байдал бишдсэнийг хараад өөрийн аймгийнхнаа дуудан цуглуулж, ард нь явснаа урд нь гарч, Сэлэнгэ рүү ухрав. Ойрадын Худуга бэхи бурханд -,птэл адцарч, мориныхөө дөрвөн хөл мэдтүгэй гэсэн шиг ташуурдсаар лайны талбараас зайлж, умар зүгийн ой модыг бараадахаар ум хумгүй з>ттаж, Шишгэдийг зорив. Баатар цолтой тайчуудын Агучу нэр хугарах ч яамай гэсэн шиг бусдыгаа дагуулан Онон мөрөн дэх хүрээ гэр рүүгээ =аран сандран хөдөлжээ.

Ингээд 12 аймгийн холбоо бут үсэрчээ.Хамтарсан цэргийн улирдагч Жамуха бусдаас дээрдэх юмгүй болж, түүний бүгдийн хан гэдэг Гүр ханы нэр сүрнээс шавхруу ч үлдсэнгүй.Манлай цэргийнхээ сарнилыг харсаар байж, бүх цэргийнхээ сэтгэлийг тайтгаруулан, эмх цэгцэнд оруулах ёстой байтал өөрийг нь өргөмжилсэн иргэдийг замдаа дээрэмдэн, тэдний гэр майхныг онгичин хоослоод, Эргүнэ голыг уруудан дорно зүг буцах замаа хөөжээ.

Энд харин нөхцөл байдлыг ажиглаж тулалдаанд ороогүй байсан Хонгирод аймгийнхан Жамухын тэргүүлсэн эвслийн хүчийг ялагдмагц Тэмүжинтэй даруй очиж нийлэн, улсад нь нэгдсэн байна.Хүйтэний байлдаан ийнхүү дөнгөж хагас өдөр үргэлжилсэн ба зэгсэн хүчирхэг 5аймаар Жамухын холбоо эрч нь задарсан дээс мэт нэгмөсөн задран унав.Энэ цаг мөчөөс эхлэн монголын тал нутагт анхны их эргэлт гарсан билээ.Энэ бол монголын тал нутагт эв нэгдэл дийлэх үү, эсвэл бүгдээрээ тархай бутархай хэвээр байх уу гэдгийг шийдэх гол тулалдаан байв.Хэрвээ холбоотны тал ялагдсан бол бусдыг өөртөө нэгтгэн татах төвлөрсөн хүч алга болж төв азийн нүүдэлчид урьдын бахь байдлаараа үлдэх байв.

Харин Жамухын эвслийнхэнтэй хийсэн тулалдаан нь Тэмүжин, Ван хан хоёрын ээлжит ялалтаар ийнхүү өндөрлөсөн боловч нөгөө талаар тэднийг хагацан салах явдлыг түргэтгэжээ.Учир нь Жамуха ялагдсаныхаа дараа Ван хантай сүлбэлдэх болсон бөгөөд тэр тусмаа Тэмүжинийг тууштай үзэн ядагч Сэнгүмтэй дотно харилцаатай болсон байна.

Ц.Хан-Хөхий

Бусад мэдээ

Feb 11, 2019 19

Үндэсний бөх

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/