Орост монголчуудын байгуулсан Алтан Орд улс нь гаднаас заналхийлэх дайсангүй, Ил хааны гүрэнтэй хиллэж буй нарийхан
зурвас газрыг эс тооцвол халдан довтлохыг урин дуудах мэт сул дорой хөршүүдээр хүрээлэгдсэн, Ази тивийн өрнө талын хамгийн хүчирхэг улс байв. Гэвч XIVзууны сүүлчийн хагасаас орос дахь Алтан Ордны улс хэдэн хэсэг хуваагдан хүч чадал нь саарч эхлэв. Эзэн улсын эв нэгдэлгүй, тархай бутархай байгаад зоригжсон оросын хаадууд Бат Сарай хот руу ердийн заншсанаараа очиж, албан гувчуур барьж, хүндэтгэл үзүүлдэг байснаасаа 1371 онд татгалзаж эхлэв. Энэ үед Алтан Ордны улсад хамгийн нөлөөтэй хаан нь Мамай байсан бөгөөд тэрбээр Чингисийн удмын биш байсан ч эзэнт улсын үлэмж хэсгийг өөрийн захиргаандаа нэгэнт оруулсан байлаа. Иймд Мамай дуулгаваргүй оросын хаадыг залхаан цээрлүүлэхээр шийдэв. Оросын вангуудын арми болон Алтан Ордны улсын цэргийн хооронд болсон энэхүү тулалдаан 1380 оны 9 дүгээр сарын 8-нд Дон, Непрядва, Красивая Меча голуудын хооронд 10 орчим ам.км талбай эзлэх Куликовын талд /одоогийн ОХУ-ын Тула мужийн нутаг дэвсгэр/ болсон билээ.
1385 онд Алтан Ордны улсын хаан Тохтамыш аян дайны зорилгоор бүх нутаг дэвсгэрээс дайчилсан 90 мянган хүн бүхий арми байгуулсан. Гэтэл Мамай энэ үед Алтан Ордны зөвхөн баруун хагасыг эрхшээлдээ байлгаж байсан бөгөөд Куликовын тулалдаанд бараг бүх цэргээ алдсан юм. Түүнчлэн, түүний армид генуягийн явган цэрэг болон черкес, хасаг, армен зэрэг бусад үндэстний цэргүүд байсан байна. Тэгэхээр бусад үндэстний цэргүүдийг эс тооцоход монголын цэргийн тоо 70-75 мянгаас хэтрээгүй бололтой.
Москвагийн вангуудын цэрэг бусад вангуудын баг цэргүүдтэй Коломнад нэгдэн нийлснээр нэгдсэн хүчийг зүүн хойд оросын бараг бүх бүс нутгуудыг төлөөлсөн дайчид бүрдүүлсэн байв. Москватай байнга сөргөлдөж байдаг Тверийн цэргүүд хүртэл Коломнад хүрэлцэн иржээ. Түүнчлэн, Литвын ван Ольгердын удирдсан Псковын болон Брянскийн хороод Рязань хавиас Дмитрий вангийн цэрэгтэй нэгдсэн бөгөөд түүгээр ч барахгүй Ижил мөрний болон сибирийн татаруудын баг цэрэг Оросын цэргийн бүрэлдэхүүнд байсан мэдээ байдаг.
Цугларсан цэргийн хүчний тоог янз бүрээр гаргасан байдаг. Нэрт түүхч С.Карамзин Оросын армийн тоог 130-150 мянга хүрсэн гэж үздэг. Харин В.Татищев 60 мянга гэсэн тоог заадаг бол оросын он дарааллын зарим бичгүүдэд цэргийн тоог нилээд хэтрүүлэгтэй гэж болохоор дурьджээ. Тухайлбал, Никоновын он дарааллын бичигт оросын цэргийн тоог 400 мянга, "Мамайтай тулалдсан тухай өгүүллэгүүд" хэмээх түүхийн эх сурвалжид 253 мянга гэж тэмдэглэжээ. Гэхдээ оросын цэргийн тооны талаархи хамгийн үнэн магадтай тоог 70-100 мянга гэж судлаачид үздэг байна. Сүүлийн эх сурвалжаас үзвэл оросууд цэргээ толгойн анги, гол хүч, зүүн, баруун жигүүр, нөөц буюу отох гэсэн таван хэсэгт хуваажээ.
9 дүгээр сарын 7-ны орой оросууд цэргээ байлдааны журамд нь оруулж эмхэлсэн байна. Москвагийн вангуудын цэргээс зонхилон бүрдсэн гол хүч нь Москвагийн бояр Тимофей Вельяминовын удирдлага дор төвд*нь жагсчээ. Баруун жигүүрийг Литвын ван Ольгерд, зүүн жигүүрийг ван Василий Ярославич болон Феодор Моложский нар удирдсан бол толгойн сэргийлэх ангийг ван Симеон Оболенский, Иоанн Тарусский нар манлайлан тулалдаанд оржээ. Харин зүүн жигүүрийн цэргээс холгүй, Дон мөрний дээхнэ талын царсан ойд нөөц цэргийн хүчин байрласан байв. Оросын арми монголын зүүн жигүүрийг довтлохоор эртнээс зэхсэн бөгөөд тийм ч учраас хэрэгтэй үед гарч ирэх отооны цэргийг үлдээсэн нь тэр ажээ. 9 дүгээр сарын 6-аас 7-нд шилжих шөнө Дмитрий ван бүх цэргээ тойрон үзлэг хийсэн бөгөөд дараагийн шөнө нь нөөц цэргийн захирагч Боброк Волынскийтэй цуг туршуулд явж татар-монголын болон өөрийнхөө армийн байршлыг тодорхойлон тэмдэглэж авсан байна.
Тулалдаан явагдсан 9 дүгээр сарьга 8-ны өглөө битүү манантай байсан бөгөөд 11 цагийн үед манан арилж, тэнгэр цэлмэж эхэлмэгц оросын цэрэг хөндийн тэг дунд байрлах толгодоос давшиж эхэлсэн бөгөөд мөн энэ үед дундаа явган цэрэгтэй, хоёр жигүүртээ морин цэрэг бүхий татар-монголын цэрэг шуурхайлан давшиж эхэлжээ. Тэдний цэргийн байлдааны журам нь эмх цэгцтэй, нягт бөгөөд хөдөлгөөнтэй, маневрлах чадвараараа оросын армид багагүй төвөг удсан байна.
Татар-монголын цэргийг ойртон ирсний дараа энэ үе хүртэл толгойн сэргийлэхийн эгнээнд явсан Дмитрий ван уг ангиа орхин, их вангийн тутийн дор үлдэж байлдахаар болсон Михаил Андреевич Бренктэй морь, хувцсаа солиод гол хүч рүүгээ буцсан байна. Тэрээр армиа гардан зохион байгуулж, жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцсон бөгөөд нэр нь үл мэдэгдэх нэгэн жанжинд удирдлагаа хэлбэрийн төдий шилжүүлэв. Их ван Дмитрий ийнхүү жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцсоныг тайлбарлах нэг шалтгаан байдаг нь тулалдааны явцад тушаалгүйгээр ухрагсадыг шууд цаазлаж, дэг журмыг сахиулах явдал байсан гэж үздэг. Түүнчлэн их ван цэргүүдийнхээ өмно жагсаалын цэргийн хувиар тулалдаанд оролцож, тэдний дайснаа дарах итгэлийг нэмэгдүүлэх нь нэн чухал байжээ.
Непрядва голын баруун эргээр байрлалаа эзэлсэн оросын арми их үдийн үед Куликовын талд татар-монголын цэргүүдтэй тулгарчээ. Хэрвээ түүхэн домогт итгэх юм бол байлдааны өмнө Татарын баатар Челубей, Оросын баатар Александр Пересвет нар халз тулаан хийсэн аж. Уг халз тулааны талаар "Мамайтай тулалдсан тухай өгүүллэгүүд"- ээс өөр ямар ч түүхийн эх сурвалжид дурьдаагүй байдаг бөгөөд хоёр баатар халз тулалдаад хоёулаа үхсэн гэсэн домог байдаг. Дмитрий вангийн цэрэг тулалдааныг эхлүүлжээ. Мамайн хөнгөн морин цэрэг оросын цэрэг рүү уулгалан дайрч хариуд нь оросын явган цэрэг сөрөг дайралтад ороход татар-монголын нум сумчид суман мөндрөөр угтав.
Мамайн цэрэг Куликовын талын дагуу давшилтад орж оросын цэргийн харуулын хороог тэргүүний хороод хүртэл нь ухрааж энэ үед Мамай нөөцийн морин цэргээ тулалдаанд оруулсан нь оросын цэргийн зүүн жигүүрийг сэтэлж, Дон мөрөн болон байлдаж байгаа оросын цэргийн ар талд гарснаар тэдний баруун жигүүрээс бусад хэсэг нь ухарлаа. Ихээхэн хүч гаргасны эцэст оросууд татар-монголчуудын Донын Дмитрий довтолгоог тогтоож, фронт болон жигүүрээс хориглон байлдаж эхлэв. Татар-монголчууд тулалдаанаа үргэлжлүүлж, толгойн сэргийлэх ангийг нийтэд нь шахсаар гол хүч рүү цөмрөн оров. Энд нилээн удаан, сунжирсан тулалдаан болжээ. Нүдээр үзсэн гэрчүүд болон он дарааллын бичээчдийн тэмдэглэснээр татар-монголын морин цэргүүдтэй оросын манлай ангийнхан давчуухан зайд аймшиггүигээр зууралдан тулалдсан богөөд морьд хүний хүүрэн дээгүүр явж чадахгүй болж, цэвэрхэн, сул газар гэж үгүй болжээ.
Оросууд хэд хэдэн удаа байлдааны эмх цэгцээ алдахын даваан дээр Владимирийн болон Суздалийн цэргүүдийн сахилга бат, хатуужлын ачаар дайсныхаа довтолгоог няцааж байв. Оросын зүүн жигүүрийн цэрэг нилээд цохигдож, Непрядва гол хүртэл татар-монголчуудад шахагдаж эхлэхэд боломжтой цагийг хүлээн байсан жанжин Боброк Волынский отооны цэргээ тулалдаанд оруулах тушаал өгчээ. Нөөц хүчний энэхүү морин цэргүүд Алтан Ордны армийн гол хүчинд ар талаас нь гэнэтийн, хүчтэй цохилт өгснөөр оросын армийн баруун жигүүр болон гол хүч давшилтад орж, ширүүн тулалдаан болжээ. Татар- монголчууд эмх цэгцээ алдаж, ухарснаар тулалдааны явцад үндсэн эргэлт гарав. Тулалдааны явцыг ажиглаж байсан Мамай багахан хүчээ аван ухарсан бөгөөд хүчээ дахин эмхэлж, тулалдааныг үргэлжлүүлэх гэсэн боловч нэгэнт оройтсон байжээ. Оросын нөөц хүчний цэрэг татаруудыг Красивая Меча гол хүртэл 50 мод газар нэхэн тулалдаж, оросын түүхчдийн бахархан бичсэнээр тэднээс "тоймгүй олныг" хядан устгажээ. Тулалдаан өндөрлөхөд татарууд бараг бүх цэргээ алдаж, оросын армиас дөнгөж 40 мянга хүрэхтэй үгүйтэй хүн үлдсэн байна. Маш олон хүн шархадсаны дотор, их ван Дмитрий өөрөө хүнд шархдаж, тулалдааны талбараас ухаангүй байдалтай олдсон гэдэг.
Сүүлийн зуун жилд оросууд монголын армийн бүрэлдэхүүнд байлдаж явахдаа тулалдааных нь урлаг, арга барилыг нэгэнт таньж мэдсэн учир монголчуудын хүчийг саармагжуулж цохих аргаа нэгэнт олсон байсан ажээ. Куликовын талд энэхүү тулалдаан оросын түүхэнд маш том байр суурь эзэлж, үндэсний бахархлын хэмжээнд үнэлэгддэг бөгөөд 1848 онд үүнд зориулсан хөшөөг хүртэл босгосон байна. Түүгээр ч барахгүй оросын үнэн алдартны сүм хийд жил бүрийн 9 дүгээр сарын 21-ний өдрийг Куликовын тулалдааны ялалтын өдөр болгон тэмдэглэдэг юм. Энэхүү ялалтыг орос орон даяар баяр хөөр болон тэмдэглэж, Дмитрий ванг жинхэнэ ялагч гэж үзэн Олег Рязанский зэрэг олон өрсөлдөгч нь түүнийг хүлээн зөвшөөрч, Москвагийн вангуудын нэр хүнд тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Ихэнх хүмүүс уг ялалт татар- монголын дарлалаас ангижрууллаа хэмээн итгэж байв.
Гэвч тун удалгүй татар-монголчууд бүр илүү хүчирхэг болж, хүсэн хүлээсэн ялалт нь тун хэврэг болохыг мэдэрсэн юм. Куликовын тулалдааны дараахнаас оросуудын өмнө гэгээрсэн эрх чөлөөний үзэл бодол Тохтамышийн шамдуу үйл ажиллагаагаар тэр даруйдаа унтарчээ. Тэрбээр оросын вангуудыг үг дуугүй бууж өгөхийг 1381 онд шаардав. Вангууд зоригтойгоор эсэргүүцсэн тул тэрбээр цэрэг армиа орос руу цутган оруулж 140 жилийн өмнөх Бат хааны довтолгооны аюулыг дахин үйлдсэн юм. Мамайн ялагдал нь ийнхүү хуваагдаад байсан Алтан Ордны улсыг Тохтамыш хааны нэгдсэн захиргаанд оруулсан бөгөөд Тохтамыш оросууудын эсэргүүцпийг нухчин дарж, орос орныг тэр чигт нь айдаст автуулсан билээ. Энэ удаа Куликовын тулалдааныг оройлон ялалт байгуулж, Д онын хэмээн алдаршсан Д митрий ван онцын эсэргүүцэл үзүүлж чадаагүй бөгөөд цэрэг цуглуулахаар Москвагаас дутаан гарч явсан байдаг.