Уншиж байна...

Хүлэгү баруун зүг дайлаар явахын өмнө 1500 гаруй хятад дархчуудаар цэргийн галт зэвсэг хийлгэжээ. Хүлэгү цэргээ авч баруун зүг явах замдаа өнөөгийн Шинжааны нутаг дахь Цагаадайн улсын үр ач нарын угтлага хүндэтгэлийг хүлээжээ. 1255 онд Самарканд хотод хүрч тэндээсээ цаашлан явсаар Перс орныг эзлэн суусан Аргун /Ариун/

хааны дэмжлэг туслалцаа олжээ. Хүлэгүгийн цэрэг Ираныг эзлэн явсаар 1258 оны 2-р сарын 15-нд алдарт нийслэл Багдадад цөмрөн орж, алт эрдэнэсийн санг олзолж Мустасимыг алаад дайнаа үргэлжүүлж явсаар Египетийн Мамлюк эзэн Кутузын цэрэгтэй байлдаж ялагдан, Сири нутгаас хөөгдөн буцжээ.

Чухам ингэж монгол цэргийн Арабын улс орныг шатлан дайлах дайн эцэс болжээ. Ийнхүү Хүлэгү өөрийн ах Мөнх ааны зарлигийг гүйцэд биелүүлж, Иран улсын эзэн болжээ.
Мөнх хааны хоёр дахь том зорилго бол бүх хятадыг байлдан эзлэн явдал байв. Гэвч бүх хятадыг эзлэн авах гэдэг тийм ч амар ажил огт биш байжээ.
Мөнх хаан 1259 оны эхээр Сычуаны нутагт цагаан сарын баяр тэмдэглэж, цэргийн зөвлөлийн хаалттай зөвлөгөөн хийлгэж, дайны явц, цаашдын зорилготой холбогдсон тактикийн асуудал хэлэлцжээ.
Дяоюйчэн боомт хотыг бүслэн байлдах явцад Мөнх хаан өвчилжээ. Хааны өвчин хүндэрч нэгэн уйгар эмчээр тусгайлан эмчлүүлсэн боловч тус өгсөнгүй өвчин нь улам даамжирсаар байжээ. Ингээд Чунцин хотын умардад орших нэгэн халуун рашаанд очиж сувилуулахаар явж байгаад зам зуураа нас баржээ.
Мөнхийн шарилыг нутагт нь авч ирээд уй гашуудал хийж эмгэнэл гүйцэтгээд, Бурхан Халдун ууланд орших Их хориг гэдэг хаадын шарил тавих газар Чингис, Тулуй нартай зэрэгцүүлэн оршуулсан гэдэг.
Мөнх хаан нас барснаар 54 жилийн түүхтэй Их Монгол улс үгүй болж Юан гүрэн гэдэг нэртэй хятадаар төлөвлөсөн эзэнт гүрэн үүсчээ. Их Монгол улсын дөрвөн далай хааны гурав нь /Чингис, Өгэдэй, Мөнх/ гадаадад мөн ч их аян дайн хийж ертөнцийн хагасыг шахам эзэлсэн билээ.
Мөнх хааны үеэс манай үед уламжлагдаж ирсэн дурсгалын зүйлс цөөнгүй бий. Тэдгээрээс нээсэн шинэ олдворын дотроос Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Дэлгэр мөрөнд байсан гэрэлт хөшөөг дурдаж болно. Мөнх хааны гэрэлт хөшөөг хөх занар чулуугаар хийсэн байх бөгөөд зузаан боржин чулуун суурь дээрг углуурга гарган суулгажээ. Хөшөөн дээр уйгуржин монгол, хятад бичээс сийлсэн нь бараг бүрэн бүтэн байна. Уйгуржин монгол бичээсийг ажиглавал: “Мөнх хаан түмэн түмэн насалтугай хэмээж Барс Түгэ босгуулав. Ургийн ургаар хэдэн хэдэн үест хүртэл энэ дабаригту буян хүртүгэй” гэсэн үг байна. Хятад бичээсийн /монгол үсгээр Барс Түгэ/, Исицзи гүнж нар хааны ачийг санаж урт насалж, удаан жаргахыг хүсэн ерөөж босгов” гэжээ.
Монголын ноёд, жанжин нар, ялангуяа хааны ордны дотоод амьдрал ихээхэн тансаг, хээнцэр болж байсан нь бас ард түмний аж байдалд нөлөөлж байжээ.”...жил бүр буюу хэдэн жил болоод тэр /хаан Н.И/ татарын бүх хязгаараас эмс, охидыг татан цуглуулж, санаандаа таарагсдыг дэргэдээ үлдээж бусдыг хувийн үзэмжээр өөрийн хүмүүст хуваан өгдөг байв”4 гэж сурвалжийн дотор тэмдэглэжээ. 4 Плано Карпини.45-р тал
Гүюг хааны нас бардаг жил 1248 оны зун монгол нутагт сүрхий ган болж, хүн ардын аж амьдрал тун хүнд болжээ. “Юан улсын судар”-т өгүүлсэн нь: “Энэ жил их гантай тул голын ус бүрнээ ширгэж, амь зууж чадахгүй болжээ”2 гэсэн байна. 2 “Юан улсын судар” 2-р дэвтэр
Эзлэгдсэн орнуудын ард түмний аж байдал, эсэргүүцэл тэмцэл
Монголын байлдан дагуулагчдын нөгөө нэг чигийг баримтлагчид бол Чингисийн “Алтан ураг”, Их гүрний хааны засаг төртэй холбоотой монгол язгууртан ноёд болон тэдэнд дагаар орсон Хятад, Перс орны сайд түшмэд байсан ажээ. Тэд монгол, түрэг угсааны нүүдэлчин язгууртан, цэргийн эрхтэн дархтануудын төвөөс хөндийрч хоолдох гэсэн эрмэлзлэлийг хязгаарлан барьж, нийт гүрнийг захирч байх зорилгоор хүчирхэг хааны засаг бүхий нэгдсэн улсыг эмхлэн цэгцлэх бодлого баримтлан явуулж байжээ. Энэ бодлого монголын хааны засаг төрийг эзлэгдсэн орнуудын амьдрал, худалдааг тэтгэж дэмжих, эзлэгдсэн орнуудын дайны хөлд сүйдсэн үйлдвэрлэхүй хүчнийг сэргээх, тэдгээр орны ард олноос авах алба гувчуурыг нарийн чанд болгох зэрэг арга хэмжээ авахад хүргэсэн байна. Иймэрхүү арга хэмжээ авахгүйгээр эзлэн авсан орнуудыг удтал ноёрхон захирах нөхцөлгүй болохыг тэд ойлгож байжээ.
Дээрхи хоёр чиглэлийг баримтлагчид монгол гүрэн анх байгуулагдсан цагаас эхлэн харилцан маргаж тэмцэлдсээр ирсэн түүхтэй.
Монголын эрх баригчдаас Бээжин хотод томилон суулгасан даргач хятан угсааны нэгэн ноёны төрөл садан нар тэргүүтэй хэсэг хүмүүс нийлж, тус хотод аллага, таллага хийж их төвөг гаргахад Тулуй ноён, хааны бие төлөөлөгчийг Елюй-Чу-цайн хамтаар яаарлтай довтолгрож, хотын дотор дэглэм журам тогтоохыг тушааж байжээ. Хааны бие төлөөлөгч аллага таллаганд оролцогсод нь монгол эрх баригчдын үр хүүхдүүд байсан учир тэдгээрийг цээрлүүлэн шийтгэхээс түдгэлзэн хаанд энэ тухай тусгайлан айлтгах гэж байжээ. Гэтэл Елюй-Чу-цай өөрөөр хандаж хэрэв шийтгэн цээрлүүлэх арга хэмжээ авахгүй бол тохиолдож болох “зовлон буяныг ухуулсанд дотоод түшмэл айж, түүний үгийг дагаж”1 уул хэрэгтнүүдийг цээрлүүлэн шийтгэж хотод дэглэм тогтоож байсан гэнэ. 1 “Юан улсын судар” 146-р дэвтэр.

Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан

Бусад мэдээ

Apr 04, 2024 1583

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1530

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 479

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 756

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/