Эрдэнэ Шанзудба Гончигжалцангийн Бадамдорж 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалд гар бие оролцож тусгаар тогтнолоо сэргээн мандуулахад гавьяа байгуулсан нэгэн. Монголын үндэсний архивт 1919 онд Нийслэл хүрээнд сууж байсан Бүрэн эрх төлөөлөгч Чэн-И ба Богд хаант Монголын улсын удирдлагатай хийсэн хэлэлцээний үеийн тэмдэглэлийн хэсэг хадгалагдаж байна.
Эзэн Чингис хааны алтан ураг шууд угсаа Хиад Боржигод цагаан яст үр Халхын сүүлчийн Сэцэн хан Цэрэндондовын Навааннэрэнгийн байшин (Tsetsen khan's house) , Өргөө хот дахь гэр нь ийм байжээ. 1918 оны 02 сарын 02 -ны өдөр энэхүү ховор түүхэн зургийг Норвегийн алдарт аялагч Оскар Мамен авчээ.
Навааннэрэн 1887 онд төржээ. Түүний эцэг тайж Цэрэндондов Сэцэн-ханы хан ширээний төлөө өөрийн үеэл ах Дэмчигдоржтой тэмцээд амжилт олоогүй бөгөөд хүүгээ төрсний дараагаар таалал төгссөн.
50 оны үед Хятадад сурч байсан нэгэн оюутан охин “Хятадын цагаан будаатай аяга хийх нууцыг мэдсэн” хэмээн ярьж байгаад учир битүүлэгээр нас барсан гэх ба түүний найз хархүү 20 гаруй жил хятадын шоронд суугаад гарч ирсэн гэсэн яриа нэг хэсэг тарж байсан билээ. Оюутан охин нь доорх нийтлэлд гарч буй Болд гэдэг хүний Болдмаа хэмээх охин нь мөн гэж надад хууч хөөрч байсанг саналаа.
Хубилай хаан 1215 оны 9-р сарын 23 - 1294 оны 2-р сарын 18) нь 1260-1294 онд Монголын эзэнт гүрний 5 дахь хаан байсан бөгөөд дорнод Ази дахь Юань гүрнийг үндэслэгч юм. Хубилай хаан нь Чингис хааны отгон хүү Тулуй, Хэрэйдийн Сорхагтани Бэхи нарын хүү байжээ. Хамгийн том ах Мөнх хааныг нас барсны дараа 1260 онд Их Монгол Улсын хаан ширээг эзлэхээр Хархорумд ирж, өөрийн дүү Аригбөхтэй тэмцэлдсэн.
ХИАД-БОРЖИГОН. Халхын хаад ноёд “Хиад яст Боржгин овогт” хэмээн угаа хөтөлдөг нь дээд өвөг Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз (1513-1549) Чингисийн 16 дахь үеийн ач учраас улбаалсан ажээ. Хиад-Боржгин нь эртний монгол аймгуудийн нэг 8-р зууны үед Эргүнэ Хунгаас Бурхан-Халдунд ирсэн Хиад аймгийн тэргүүлэгч Бөртү-Чину бөгөөд түүний 11 дэх үеийн Бутанцар нь Боржигон овогтны удам болно.
Өвөр Монголын Өөртөө Засах Орны Шилийн гол аймгийн Цахарын шулуун хөх хошууны уугуул Ри.Сэцэнцогтын шүлгүүдийг өргөн баръя.
ХӨХ ШАНДЫН БУУЦАН ДЭЭР
Хөх шандын бууцан дээр
Хөх бороо шивэрнэ
Хөх бороо шиврэхээр
Хөх ногоо сугарна
Хөх шандын бууцан дээр
ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс Туул голын эрэг дэх Сонгинын хэсэгт байрлах Хэрэйдийн Ван ханы ордон буюу Түргэний балгас-Туулын “Хар Түнэ Орд” дурсгалт газарт археологийн малтлага хийж, гүнзгийрүүлэн судалж байна. Өнгөрсөн оноос Улаанбаатар хотыг тойрсон гол археологийн төслүүдэд түшиглэн гадаадын жуулчдыг татах үзвэрийн газар болгохоор анхны судалгааны ажлыг эхлүүлж байсан юм.
Чингис хаан мандаад түүнээс хууль дүрэм ёс бүхүй болж, ард иргэний байгуулалтыг арван, зуун, мянган ,түмэн болгон зохион байгуулж бас ч элдэв мэргэн аргаар удирдан засаж, ёс журамтай болгосон бөгөөд түүнээс хойш Чингисийн 85 онд Монгол газраар явсан Европын жуулчин Монголын тухай өгүүлсэн нь:
Монголын дотор хэрүүл тэмцэл ба хүний амийг хорлох явдал огт үгүй, харилцан эелдэг найрамдуу, хэрэг зарга ховор, хулгай дэрэмчингүй учир аливаа юм ба авдар зэргийг цоожгүй гадна тавина.
Mon | Tue | Wed | Thu | Fri | Sat | Sun |
---|---|---|---|---|---|---|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
| |
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
19
|
20
|
21
|
22
|
23
|
24
|
25
|
26
|
27
|
28
|
29
|
30
|
31
|
© 2018 Монголын бөөгийн нэгдсэн эвлэл. Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.