Уншиж байна...

Чингис хааны эхний аян дайнаар ихэд доройтон цохигдсон Алтан улсын эзэн хаан түр найрамдлын гэрээ байгуулмагцаа, нийслэлийнхээ иоулгүй байдалд цаашид итгэлтэй байх аргагүй гэж үзээд, Яньзинийг орхин, хааны ордныг Шар мөрний цаана Хэнань мужийн нутаг Кайфын хотод шилжүүлэхээр шийджээ.

МЭӨ 221 онд умард хятадын Цин улсын хаан Цинь Ши хуанди бусад зургаан улсыг байлдан дагуулж, өөрийн улсад нэгггэж, эргний хятадын анхны хүчирхэг эзэнт улсыг байгуулсан нь умрын нүүдэлчин аймаг, улсууд болох хүннү, сиху, дүнхү нарт нэн ноцтой аюул занал учруулах болжээ.

Нэгэн үе Монголчууд бидэнд харийн л бол юм бүхэн сайн сайхан хэмээх хийрхэл давамгайлж асан бол сүүлийн үеэс уламжлалт ёс заншил, өв уламжлалаа Монгол газар шороон дээр соёолоогүй харь зүйлсээс хол илүү гэдгийг ухаж, эрдэмтэн судлаач хийгээд эгэл ард, лам хуврагагүй ярьж бичиж байгаа нь сайшаалтай боловч аль нь өөрийнх, аль нь хариас ирсэн билээ гэдгээн ялгаж чадахаа болитлоо самуурч мунхраад байгаа нь үнэхээр харамсалтай.

14 дүгээр зууны хоёрдугаар хагасаас Юань улсад гарсан "Улаан алчууртны бослого"-ыг дарах гол хэрэгт Тогоонтөмөр хааны хамгийн итгэлтэй жанжны нэг Цагаантөмөр нэн их үүрэг гүйцэтгэж хаан төрдөө үнэнч зүггэж байжээ. 1352-1362 он хүртэл бүтэн арван жил тэрхүү бослогын гол гол хүчийг бут цохиж, тэдний умардад давших замыг хаасан юм.

Их Монгол Улсын удирдагч 1227 онд 72 насандаа өвчний улмаас таалал төгссөний дараа түүнийг хаана оршуулсан нь өнөө болтол тодорхойгүй байгаа билээ. Тэгвэл сайн дурын археологичдийн тусламжтайгаар Монголын анхны эзэн хааны бунхныг олоход тун ойрхон байна гэж эрдэмтэд үзэж байна.

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор түүхч, судлаач О.Сүхбаатарыг урилаа.

-Монголчууд түүхэндээ төрт ёсны баяр наадмыг тэмдэглэхгүй өнжсөн, алгассан тохиолдол байдаг уу. Байдаг хэдэн онд ийм зүйл тохиож байв?

Хуучин Сэцэн хан аймгийн Сүжигт бэйсийн хошуунд Н.Зундуйваанчиг гэж их хурдан гүйдэг хүн амьдарч байжээ. Тэр хүүхэд насандаа үеийн багачуудтай уралдаж тоглохдоо хэнд ч гүйцэгддэггүй байжээ. Бас хурга, тугалыг ухасхийн гүйгээд л дор нь гүйцээд барьчихдаг байсан гэнэ.
Тиймээс ч Зундуйваанчигийг нутгийнхан нь “Чийчаан” жаал гэж өхөөрдөн нэрлээд хол ойрд гүйлгэн хөлийн хурдыг нь хөхүүлэн шагнаж домбон чихэр, еэвэн, танзуур, боорцгоор шагнадаг байсан гэдэг. Зундуйваанчиг идэр залуудаа үеийн найз Гэндэнгийн Гомбоог морьтой зугтаахад явганаар хэдэн километр газарт хөөгөөд гүйцэж байжээ.

(2012 он 4-р сард Хоёрдугаар хэсэг)
Нүүдэлчин овог, аймгуудын дунд төр улс, бичиг үсэг үзээгүй байхад эртний Хятадын түүх судар дээр дурдсан өвөг монгол угсааны гол овог аймгуудын нэрсийг бүрэн зөв биш ч гэсэн ойролцоо төстэй дуудлагаар нь тэмдэглэн үлдээсэн байдаг. Түрэг, Энэтхэг, АНУ болон Европын олонх улс оронд Хүннү нарын нэрийг гол төлөв “Хүн” хэмээсээр ирсэн нь үнэн байдалд илүү нийцэж байгаа юм.
Дайчин нүүдэлч Хүн аймаг овгууд ч гэсэн өөрийн зүгээс суурьшмал хятад улсад удаа дараалан довтолж хот суурин, газар тариалан, хүн амыг нь сүйтгэдэг байсны учир Хятадын төрийн эрх баригчид тэдэнд тийнхүү хэрцгий боол хэмээх хоч нэр өгснөөр хүн нар хятадын түүхэнд Хүннү, Сүннү гэж алдаршжээ

Бусад мэдээ

Apr 04, 2024 1636

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1558

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 505

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 765

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/