Уншиж байна...
Монгол ардын мэдлэгийн бичмэл уламжлал маш эртний уламжлалтай бөгөөд Архангай аймгийн Чулуутын хөндийн хадан дээрх тэнгэрийн эрхэсүүдийн зураг 5 мянган жилийн өмнө дүрэслэгдсэн байдаг.Монголын ард түмэн өвөг дээдэс, удмаасаа ухаантан мэргэд олныг төрүүлжээ.Агуу их эрдэмтэн Авиценна угтаа хүннү удмын хүн, сод математикч Улугбек доголон Төмөр хааны ач байсан, алдарт математикч, гарамгай усан техникч М.И.Сердюков буюу Эмгэний Борной нар нь жинхэнэ монгол хүн байв.

Монголын казакууд нь Түрэг угсааны үндэстэн юм. Казак гэдэг нэрийн хувьд Казах, Хасаг гэх мэтээр олон дуудагддаг.
Казакууд одоогоос 120 гаруй жилийн тэртээ Алтайн нурууг даван нүүдлэн ирсэн гэж өөрсдөө ярьж бичих нь олон. XIX зууны эхэн хагаст одоогийн Баян-Өлгий аймаг байсан газарт нэг ч казак айл байгаагүй бөгөөд дан ганц Урианхайн нутаг байжээ.

Өнөөдрийн Монголчууд бидэнд сэргэн мандах бололцоо бүрэн бий. Бид үүнээс ч илүү хүнд буурай нөхцөлөөс дэлхийн супер гүрэн болон мандан бадарч чадсан юм шүү дээ.
НЭГ ДЭХ НЬ: XII зууны төгсгөлд Монгол овог аймгууд дотоодын хямралд гүн нэрвэгдсэн, "Орондоо унтах завгүй олзлолдон булаалдсан, хөнжилдөө хэвтэх завгүй хөнөөлдөн тэмцэлдсэн" эв нэгдэлгүй, тархай бутархай, хүчин сул дорой үедээ Их Хааныхаа тугийн дор нэгдэн нягтарч хүчлэн өндийгөөд зогсоогүй, дэлхий дахинаа Монголын энх амгалан хэмээх ёсыг гал цахилгааны хүчээр тулган хүлээлгэсэн төдийгүй XIII-XIV зууны турш улс үндэстнүүдийг засан тохинуулагч, манлайлагч хэт үндэстэн болсон билээ.

Язгууртан ноёд манж чинь улсад найр тавьж нутаг усаа худалах нь ихсэв. Манжийн бодлого маш их алсыг харсан удаан хугацааны бодлого байсан
нь одоо хархад илт байдаг. Маш олон хий хоосон хэргэм зэрэг, дэв бий болгож түүгээрээ монгол ноёдыг ихээр шагнаж түүнийгээ дагалдуулан их хэмжээний торго дурдан, богино бүстнүүдийг явуулдаг байв. Үүнд нь бялуурсан ноёд Манжийн хаанд тал засах нь ихсэж сэм хувилдах нь ч ихссэн. Ноёны суудлаа хамгаалж үлдэхийн тулд, элбэг дэлбэг эд мөнгөнд хөлбөрөхийн тулд юу ч хийхээс буцахаа байсан байлаа. Ингээд олон ноёд түшмэдийг маань өөрийн болгосон Манж хаан монголд шарын шашины тэргүүнээр Ишээ хэмээх хүүг тодруулж Занабазар нэрээр өргөмжлөв. Энэ нь үнэндээ бол нялх балчир хүүгээр халхавч хийж төрийг барих гэсэн санаа байсан юм.

Монголын Нууц Товчооны 154-р хэсэгт нэгэн үйл явдлын тухай өгүүлэх. Юув гэвэл
Чингис хаан Татаар иргэдийг номхотгоод, дагаж, бууж өгөгсөдийг нь хэрхэн тухай
их эеэр зөвлөлдөв.
"...Татаар иргэд
Өвгөд эцгэсийг барсан бүлгээ
Өвгөс эцгэсийн
Өшил өшиж
Хясал хясаж
Цүүнд үлиж

1880 оны 2 сард Манжийн хааны зарлигаар Халх дөрвөн аймгаас тус тус 2000 цэргийг уналга хэрэглэлийн  хамт дайчилж, Түшээт хан, Сэцэн хан аймгийн цэргийг Улиастайд, Засагт хан аймгийн цэргийг Ховдод суулган цэргийн хэрэгт боловсруулан, зах хязгаарыг сэргийлэн сахиулахаар болжээ.
1900 онд Манжийн засгийн эрх баригчид хятадад гарсан Ихэтуаны бослогыг дарахад зориулан Ар Монголоос 20 000 монгол цэрэг татан гэтэл дөнгөж 2000 монгол цэрэг цуглаад, тэд нь тус тусын хошууны ноёдоос Улиастай дахь манж жанжны мэдэлд шилжмэгц, Энхтайваны удирдлагаар бослого гаргаж, Улиастайн манж цэргийг хядаж, хятад пүүсийг талж сүйтгээд гэр гэртээ тарцгаасан байна.

Мөнх тэнгэрийн зан үйл хийснийг дурсан тунхаглав.

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 101 жилийн ойг тохиолдуулан Төрийн тулганы галыг бадраах ёслолыг үйлдлээ. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөгэрт Монгол төрийн тулганы гал бадраах ёслолын ажиллагаа амжилттай болж өндөрлөв. Энэхүүёслолд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, болон УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байжээ.

Түүхийн ухралт хийхгүй урагшилж байж улс хөгждөг бичигдээгүй хуультай , одоо МОНГОЛ улс 20-р зууны эх үед байсан харанхуй мухар сүсэг рүү ухрах биш харин урагшлах ёстой . одоо бол Монголд ШИНЖЛЭХ УХААНЧ МЭДЛЭГ ДЭЭР СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ МОНГОЛЧУУДЫН ОЮУН САНААНЫ НЭГДЭЛ болох ёстой , харин шашин бол биш .

Бусад мэдээ

Apr 04, 2024 1677

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1576

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 523

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 768

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?