Уншиж байна...

Мөнх их хаан ор суусан даруйдаа 1252 оны долоон сард одоогийн БНХАУ-ын Юннань муж болон Сычуань мужийн баруун өмнөд хэсэгт 937 оноос оршин тогтнож байсан Хятадын Дали улсыг түвшитгэх, улмаар Өмнөд Сүн улсыг байлдан дагуулах үүргийг дүү Хубилайдаа даалгав. Дали улс нь хүчирхэг Өмнөд Сүн улстай хийх дайны чухал түшиц газар болох учиртай байж.

Дөрвөн Ойрадад алаан болоход Торгуудын тайш нь Хо өрлөг нь "Тэр мэтийн нэг нь нэгнээ алж, албатаа барснаас хол газар одож, харь яст улсын ойр сууж, тэдэнтэй алалдан олз авч явбаас дээр болой” хэмээн 1628 он өөрийн албат Торгууд ба Хошууд, Дөрвөд таван түмэн өрхөө авч, зургаан хүүгээ дагуулан наран шингэх зүгт морджээ. Одоогийн Халимагууд байгаа газар буюу Ижил мөрөн л дөө.

1241 он. Европ дахин айдас түгшүүрт нэлэнхүйдээ автлаа. Энэ үеийг хүртэл хүчирхэг, чадалтайдаа эрдэж явсан Герман хийгээд Франц, Бургунд, Испаничууд байгалийн аргалашгүй гамшиг, хөнөөлт сүйрэл мэт нөмрөн ирж буй айдас хүйдсийн өмнө яах ч аргагүйдэн барьц алдлаа.

Монгол хүн бүр сэрэмжтэй байх цаг ирлээ. Хятадууд Монголын эдийн засгийг 90% хараат болгосноор манай эдийн засгийг бараг тэр чигт нь гартаа оруулаад байна. Хятадын дараагийн алхам нь монгол үндэстнийг уусгаж, газар нутагт нь бүрэн эзэн суух юм. Үүний тулд олон мянган хятадын эрлийзүүдийг "монгол үндэстэн" болгох, цаашилбал иргэншил олгож Монголд суурьшуулах санаархал, энэ тухай ил далд ухуулга газар авч эхэлж байна. 

(баримтат үгүүлэл)
1911 оны XII сарын 29...
Өнөөгийн БНХАУ_ын түүх, чухамдаа энэл өдөрөөс эхэлсэн билээ. “Хань үндэстэний нийтлэг” гэдэг утгаар нь биш, “Бүгд Найрамдах Засаглалын эхлэл” гэдэг үүднээс нь би бээр ийнхүү, энэхүү 1911 оны XII сарын 29_ний өдөрөөс: өнөөгийн БНХАУ_ын түүх эхэлсэн хэмээн хэлж байгаа хэрэг. Хятадын өмнөт болоод төв газарын хувьсгалт “...мужуудын төлөөлөгчдийн бага хурал Нанжин хотод хуралдаж 1911 оны 12 дугаар сарын 29-нд Сун Чжуншань_(Сунь Ятсэн)_ийг Бүгд Найрамдах Думдату Иргэн Улсын ерөнхийлөгчөөр сонгосон...” (1) нь чухамдаа “...хятад, манж, монгол, хотон, төвд гэсэн ахдүү 5 угсаатаны Бүгд Найрамдах Улсыг байгуулна...” гэсэн Сун Чжуншаний тунхаглал бүхий улстөрийн бодлого ургаж төлжихийн эх үндэс нь болсон юм... :

Улаан малгайтны бослого[1] (англи:Jingdandao incident) нь 1891 онд Хятад тариачин Ян Ей Чуан удирдсан, хятад тариачдын самуун дэгдэж, Өмнөд Монголын 49 хошууны Зостын чуулган, Зуу Удын чуулганы нутгийг хамарсан. Нийт 150,000 гаруй монголчуудыг хядсан нь монголчуудын түүхэнд монгол үндэстний эсрэг хамгийн том геноцидүүдийн нэг болсон юм. Дараа нь энэхүү алан хядлагыг бослого хэмээн Хятадууд нэрлэж өөрсдийгөө өмөөрсөн юм.Нангиад нар “Монгол хүнийг нь алж, газрыг нь булаая!” гэж уулгалан, Чин улсын засаг захиргааны түшмэдтэй хуйвалдаж, Зостын чуулганд (одоогийн Улаанхад), Харчин гурван хошуу, Зуу Удын чуулганы Аохан хошуу, Баарин хоёр хошуу зэрэг олон хошуу нутгийг хамарч, 48 өдөрт 150,000 - 500,000 гаруй монголчуудыг хяджээ.Монголчуудыг мянга мянгаар нь бөөгнүүлж, нэг ч хүн үлдээлгүй алж байв. Нялх хүүхдийг хөлөөс нь барин савах, жадны үзүүрт өлгөх зэргээр хороож байлаа. Жирэмсэн эхийн гэдсийг хүүлж, ургийг нь харуулна. Хожим тэр хүмүүсийг оршуулах гэхэд толгой байвч бие үгүй, бие байвч толгой үгүй, бие толгой байвч мөчис үгүй гэхчлэн үзэшгүй аймшигт дүр зураг угтжээ. Маш болхи зэрлэгээр цавчилж, цохилж, тамлаж зовоож хядсан аж.

СУРАГ ТАСАРСАН ТҮҮХИЙН УЛБАА МӨШГИН 800 ЗУУНЫ ТЭРТЭЭ ХУБИЛАЙ ХААНЫ 4400 хөлөг онгоц 150 мянган цэргийг хаман одсон хар салхи шуугин нүргэлж далай буцалж байсан тэр газар. Энэ түүхийг мэргэн уншигчид мэдэх учир товчхон хэдэн зүйл тэмдэглэе.

1281 оны 6 дугаар сарын 21-ний өглөө Японы Цюсима арлын загасчид далайн мандалд ер бусын зүйлийг үзээд цочирджээ.

Мөнгөн тэмдэгтийнүүсэл: Мөнгөн тэмдэгтийн үүсэл нь зоос, цаасан тэмдэгтээр хязгаарлан судлах зүйл биш юм. Мөнгөн тэмдэгт нь улс, орон бүрт ондоо ондоо замналаар бий болдог.
Мөнгөн тэмдэгт нь төр байгуулагдаж улсын эдийн засгийн ашиг сонирхол зүй ёсоор урган гарч улс нь дотоод, гадаад худалдаагаа зохицуулах, хянах, ашиг олж болохыг үе үеийн улс аймгийн удирдагч, түшмэдүүд мэдэрч, тусгайлан эдийн засгийн бодлого хэрэгжүүлж эхэлжээ. Энэ бодлогоор нэгдсэн мөнгөн тэмдэгт буй болгодог.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1626

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1549

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 497

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 765

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/