Уншиж байна...

Монгол улсын тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмэр оруулж, Монголчуудын зүрх сэтгэлд бахархан дуурайх хүний нэг болсон дилав хутагт Жамсранжавын дурсгалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнг “Аригүмедиа” компани, Улаанбаатар хотын музей, “Дилав хутагт жамсранжав нийгэмлэг” ТББ хамтран зохион байгуулж байна.

Өгөөдэй хаан 1230 онд Чурмаган ноёноор их цэрэг удирдуулан Ираныг эзлүүлэхээр явуулжээ. Дараа нь Чинтөмөр, Байжу, Илжигдэй ноёныг томилон илгээв. Үүний үр дүнд Иранд Монголын эзэнт улс байгуулагдах нөхцөл бүрдсэн байна.
1253 онд Мөнх хаан, өөрийн дүү Хүлэгүг Иран орныг бүрмөсөн эзлүүлэхээр их цэрэг удирдуулан илгээжээ. Тэрбээр 1256 онд тус орныг бүрэн эзэлж, Ил хаант улсыг байгуулав. Ил хаант улс нь Перс, Ирак, Азербайджан, Армян, Туркестан, Гүрж, Сирийн газар нутгийг эзэгнэн оршиж байсан лалын шашинт хэмжээгүй эрхт гүрэн байв.

Мөн өдрийн орой аль эртнээс үзэгдэхээ больсон хоёр туршуул нь ирсэн тухай Чингис хаанд айлтгажээ. Тэдний нэг нь Каспийн тэнгисээс хойгуур орших улс орон, зам харгуйг судлаж мэдэх даалгавартай явсан ба нөгөөх нь уг тэнгисийг урд талаар нь тойрч явах ёстой, ирээд хоёулаа үзсэн харсан, дуулсан сонссон бүхнээ эзэн хаандаа тодорхой айлтгах үүрэгтэй байжээ. Алс холын нугаг орнуудаар явсан туршуулууд буцаж ирсэнньямагт томоохон үйл хэрэгт тооцогдцог байв. Тэдний үгийг сонсохын тулд Өгөдэй, Тулуй, Бат, шадар нөхөд, түмтийн ноёд цугларав.

Есдүгээр сарын 26-ны өдөр Оросууд, Буриад-Монгол автономит бүгд найрамдах улсыг таван хэсэгт хувааж, ард иргэдийг нь хэлмэгдүүлж эхэлсэн гашуун түүхт өдөр.
1937 оны энэ өдөр үеэс үед уламжлагдан ирсэн Буриадын газар нутгийг Усть-Ордынск болон Агын Буриад-Монголын тойрог болгон хувааж ихээхэн хэсгийг нь Эрхүү болон Чита мужийн засаг захиргаанд харъяалуулж, тус улсын эрх барих удирдлагуудыг бүгдийг нь хомроголон устгасан байдаг. Буриад зон олонд нүүрлэсэн гашуун зовлонт тэр хар өдрүүдэд боловсролтой элит давхаргынханыг төдийгүй жирийн ард иргэдийг хавтгайруулан хэлмэгдүүлж байжээ.
Хэлмэгдүүлэлт бүр 37 оноос өмнө эхлээд байсан бөгөөд Монгол улс болон Хятадын хил залгаа нутгийн ард иргэдийг Оросууд гүн рүүгээ татаж, эсэргүүцэж нүүсэн хүмүүсийг нэхэн хөөж, баривчилж байснаар барахгүй Казахстаны хээр цөлд нутаг заан суулгаж байсан аж. Ийм амьдын хагацал үзэж олон жилийн турш зовж шаналж ирсэн Буриад зон олон тэр хар өдрүүдийг өнөөдөр эмгэнэн дурсаж байна.

Олон жилийн турш сэтгэл мэдрэлийн өвчтэй явсан шарнууд ясны Сампил гэгч эмэгтэй ясны хүнд өвчний учир тахир дутуу болсон эцэгтэйгээ хамт амьдардаг байжээ. 1958 оны зун эцэг Тажив нь санаачлан 32 настай охиноо үзүүлж арга засал хийхээр цагаан хуулар ясны Зэгвийн Цэвээн удганд бараалхжээ. Энэ удган явганаар бөөлж арга засал хийж өгөхөөр хус модон өргөл чимэглэж бэлтгээд хуурдаж эхэлтэл голомтын орчимд хатгасан өргөл нь их чимээ гарган дундуураа цуурч унав. Тэгмэгц Цэвээн удган /Тажив өвгөн, Сампил охин нарын сахиус онгод үнэхээр догширч гэж үзээд/ “Өө энэ чинь бүр ийм дээрээ хүрээ юу? За тэгвэл хуяглаад үзнэ дээ” гээд тэр шөнөдөө хуяглаж бөөлөөд “За энэ охины өвчнийг би анагааж чадахгүй нь ээ.

Улаач заяа гэдэг удмын өгөгдлөөр тавиланжин ирдэг. Угсаа язгуураасаа үл тасрах залгамж холбоосоор зангилагдан үе үеийн үүргээ өртөөлөгч өвгүд дээд эсүүдийнхээ замналаар замнаж, нэгэн эхлэлээс түгэн дэлгэрсэн мянга мянган мөчирт моддыг авран хамгаалж, арчлан тэтгэж, өөрийн залгамжлагчид өвлүүлэн үлдээдэг. Улаач бүрийн өгөгдөл үүрэг өөр ч, удам үгүй улаач, удмаасаа тэтгэгдээгүй заяатан гэж үгүй.

Монголын умард хэсгийг нэгэнт эзэлсэн Оросын түрэмгийллийг зогсоохоор Түшээт хан, Сэцэн хан хоёр хүч хавсран цэрэг хөдөлгөж, “Сэлэнгийн шивээ” гэдэг Оросын бэхлэлтийг бүслэн хаасаар буулган авч, тэднийг хөөн гаргах гэж байтал Галдан чулуун бөгс гаргаж Халхад довтолсон. Монголын цэрэг замын дундаас эргэж, хойд хязгаараа задгай орхин ирсэн.
Номхон далай руу тэмүүлсэн оросуудын түрэмгийлэл гагц халхуудыг төдийгүй манж нарыг түгшээх болжээ. Манж нар 1640 онд Бээжинг эзэлж Чин гүрнийг тунхагласнаар гол удирдагчид нь уугуул нутгаа орхин Хятад даяар тархан суурьших болсон. Энэ чөлөөг ашиглан оросууд Сунгари, Амар мөрөн хавиар газар эзэлж хүн амыг нь Оросын эзэнт гүрэнд албадан дагаар оруулж, татгалзсаныг нь нутгийн гүн рүү нь хөөх болжээ. Улмаар авчирсан тариачид нь газар хагалж, хот тосгон босгон цайз бэхлэлт байгуулах болов. Мөн уугуул оршин суугчдаас татвар авах болов. Манжийн хаан Амар мөрний тийш хэд хэдэн удаа цэрэг илгээж оросуудыг тэндээс шахан гаргахаар цайз бэхлэлт рүү нь довтолсон боловч бүтэлгүйтсэн байна.
Энэ үед манж нар Орост элч зарж “Танай Орос улс Зүүнгарын Галданд тусалвал бид Халхтай холбоотон болж урьдын адил дайлан Уралыг давуулан та нарыг хөөх болно. Танай улс Галданд туслахгүй хэмээвээс эзлэн авсан Амар мөрөн, Байгал нуурын орчмын газраа авч болно” гэжээ. Галданд ямарваа нэгэн цэрэг, зэвсгийн тусламж үзүүлэхгүй гэсэн болзлыг Оросын тал хүлээж аваад Манжтай гэрээ хийхээр болов. Оросыг Халхын эсрэг тэмцэлдээ ашиглах гэсэн Галдангийн хориод жилийн оролдлого ингээд бүтэлгүйтсэн.
1688 онд Галдан Халхад довтлон орсон явдал нь Орос, Хятад хоёр тохиролцон Монгол улсыг хуваан авснаа баталгаажуулсан уг Нэрчүүгийн гэрээг байгуулах үндсэн шалтаг болсон ажгуу!

ХОНКОНГ. /SCMP/. Хятадын дайчин гүнж Муланы үлгэрээс сэдэвлэн “Disney” компанийн бүтээсэн уран сайхны киног дэлхий даяар шүүмжилж байна. Магадгүй тус компани өөр дайчин бүсгүйн дүрийг сонгох хэрэгтэй байсан юм болов уу?

Ардын үлгэртэй харьцуулбал Монголын дайчин гүнж Хутулуны түүх илүү бодит бөгөөд батлах зүйлс ч олон бий. Тэрбээр Хайду хааны охин, Чингис хааны тав дахь үеийн гүнж бөгөөд Юань гүрнийг үүсгэн байгуулсан Хубилай хааны үеэл юм.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1626

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1549

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 497

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 765

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/