Уншиж байна...

Юан гүрний эцийн улирал буюу Тогоонтөмөр хааны үед монгол, хятад бусад Азийн оронд монголын байлдан дагуулагчдын дарлал их болж, ард түмний аж байдал хүнд хэцүү болсны улмаас бослого хөдөлгөөн гарах нь улам улам нэмэгдэж тэр нь өдрөөс өдөрт эрч хүчээ авсаар эцсийн эцэст хятадаар төвлөсөн Юан гүрний төрийн ноёрхлыг түлхэн унагаасан ажээ. 1 Всемирная история. Т.III стр.574
Тун ч удалгүй Майдар бурхан амилж “Мин ван” төрнө гэх мэтээр өөр хоорондоо зөгнөн ярилцаж улирах цагийг харж суудаг байжээ.

1309 онд Кебекийн ах Эсэнбухыг ханд өргөмжилсөн боловч Хятадаас ирсэн Монгол цэргүүд бут цохин зайлуулжээ. Эсэнбухыг Дува ханы хүү Кебек /1319-1326/ залгамжилжээ. Тэрээр Нахшеб хотын ойролцоо Карши /монголоор Харш/ нэртэй орд байгуулан суусан байна.Хожим нь энэ ордны нэрийг Нахшеб хот авч өнөө хүртэл Карши нэрээрээ уламжлагдан иржээ.
Кебек хан эн тэргүүнд мөнгөний шинэтгэл хийжээ. Тэр үед Цагаадайн улс даяар гүйлгээнд явах алт, мөнгөний ханш жигдгүй, нэгдмэл мөнгөн тэмдэгт үгүй байжээ.

Чингис хаан анх 1206 онд Их Монгол Улсыг байгуулаад хоёрдугаар хүү Цагаадайдаа дөрвөн мянган өрх хуваан өгчээ. Хожим нь дахиад 1225 онд дөрвөн хөвүүндээ нутаг хувиарлан өгөхдөө, Цагаадайд Уйгарын орноос Аму мөрөн хүртэлх өргөн уудам нутгийг хувь улс болгон өгчээ. Чингис хаанаас Цагаадайд хувилан өгсөн тэр газар нутаг дээр үндэслэн Цагаадай хант улс бүрэлдэн тогтсон байна.
Цагаадайн хант улс хүчирхэг байх үедээ зүүн зүг Турфан, баруун зүг Аму мөрөн, умар зүг Тарвагатай, өмнө зүг Энэтхэгийн уулсыг давж байжээ.

Бат хан тэргүүтэй Монгол ноёд баруун замын аян дайнаас буцаж ирээд Ижил мөрний доод урсгалд Сарай гэдэг нийслэл хот байгуулан суусан 1240-өөд оны эхэн үеэс эхлэн энэ улсыг “Алтан ордоны улс” хэмээн нэрлэх болсон байна. Бат хан өрнө зүгт аян дайн хийж явахдаа Чингис хааных шиг алтан ордонтой байсан байж болох юм. Энэ бол алтан чимэглэлтэй том гэр байсан бололтой. Тухайлбал Алтан ордоны хан Бэрхийн өргөөний талаар Тинзенгаузенд өгүүлсэн нь: “Бэрхэ ханы өргөө нь 500 хүний багтаамжтай, цагаан эсгий бүрээстэй, дотор талыг нь торгоор бүрхсэн, эрдэнийн чулуун сувдаар гоёж чимэглэсэн байв”2 гэжээ.

Чингис хааны бага хүү Тулуйн том хүү Мөнх хаан ширээнд суусны дараа өөрийн төрсөн дүү Хүлэгүг Иранд явуулж, Сири Рум, Армен, Энэтхэгийг эзлэх даалгавар өгчээ. Ийнхүү Хүлэгү Иранд очиж, Ил хант улсыг үндэслэн байгуулаад, 9 жил /1256-1265/ хан суусан байна. Тэрээр Перс, Ирак, Аербайджан, Армен, Туркестан, Гүржийн нутаг дэвсгэр дээр ил хант улсыг байгуулсан ажээ. Хүлэгүгийн улсын ханыг Ил Хан /Улсын хаан/ гэж нэрлэгдэг байсан тул түүхэнд Ил Хаант улс хэмээн алдаршжээ. Мөн тус улсыг үндэслэн байгуулагчийнх нь нэрээр “Хүлэгүгийн улс” гэж нэрлэж байжээ. Бид энд түүхэнд хамгийн их алдаршсанаар нь “Ил хант улс” гэж нэрлэв.

Монголын их эзэнт гүрний түүхийн судалгаанд маргаантай асуудал нэн олон байдаг. Түүгээр ч барахгүй буруу ташаа ойлголт ч бий. Хүн төрөлхтний түүхэнд таагдашгүй байгаа нэгэн асуудал бол монголчуудын түүхэн ялалт буюу эзэнт гүрнийг байгуулсан явдал юм. Тэр үед хагас сая гаруйхан хүн амтай, овог аймгаараа салангид, зэр зэвсгийн хангамж хүрэлцээгүй, цэргийн сургууль, бэлтгэл хангалтгүй байсан нүүдэлчин монголчууд дэлхий дахины тэн хагасаас илүүг цөөхөн жилийн дотор эзлэн авч урт удаан хугацаагаар ноёрхож байсны бодит учир шалтгааныг янз бүрээр тайлбарладаг бөгөөд бүрэн тайлж чадаагүй хэвээр байна.

Боржигон овогтын түшиг, авралт хатан Самар

Самар хатан Хиад аймгийн боржигон овогтон бөгөөд эцэг нь Элбэг нигүүлсэгч хаан байжээ. Самар гүнж 1380 аад оны үед төрсөн бөгөөд хятадаас эргэн ирсэн монголчуудын эх нутагтаа өсөж өндийсөн боржигон овгийн анхны үеийнхний нэг байлаа. Элбэгхаан Хуухай Даюугийн хүү Батулаг дуудан авчраад: "Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан болгоё" гээд Самар охиноо хатан болгон өгсөн билээ. Хэдийгээр Элбэг хаан ийн далдуур санаа өвөрлөж өш хонзон санаж болох нэгнийг номхотгосон ч, түүний хамгийн аюултай дайсан нь харь гадны хэн нэгэн, эсвэл урьдын холбоотнууд нь биш, харин өөрийнх нь гэр бүлийн дотор байжээ. Самарын эх Хобэгунтай Элбэг хааны их хатан байв. Хаан залуухан бага хатан авсанд тэрбээр их гомдон бухимдаж байв. Гэтэл энэ удаад өөрийн гэм нүглээ цайруулах улс төрийн зорилгоор охиныг нь булаан авсанд улам дургүйцэн өөртэйгээ элбэх хүнийг олж, Элбэг хааныг хөнөөсөн бөгөөд дараа нь түүнтэйгээ гэр бүл болж, улсыг хаангүй болгон, төрийг ганхуулав. Ийнхүү завсар хоорондуур гарч ирсэн Адай хаан ойрадыг ихэд дийлэн, Батула чинсанг алж, хүүг нь олзлон авсны дараа мөн л олзонд ирсэн Самар хатан Адай хааны дэргэд ирээд хөвгүүнээ буцаан аваачихыг гуйсанд, Адай зөвшөөрөн, Тогооныг ойрадад хүргүүлсэн байна. Тогоон тайшийг нас барсны сүүлээр түүний хөвгүүн Эсэн тайш болж, ойрадын ноёдыг толгойлох болжээ.

 

14 дүгээр зууны хоёрдугаар хагасаас Юань улсад гарсан "Улаан алчууртны бослого"-ыг дарах

Бусад мэдээ

Apr 04, 2024 1476

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1419

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/