Уншиж байна...

 

Лигдэн хаан хөөрхий...Лигдэн Хутагт хаан 1206 оноос 1634 оныг хүртэл 428 жил Монгол Улсыг Чингис хааны угсааны 35 хаан захирч байв. Эдгээр хаадаас хамгийн эмгэнэлт хувь тавилантай нь Лигдэн Хутагт хаан юм. Ийн хэлэхийн учир нь чухам түүний үхлээр Чингис хааны мандуулсан Монголын нэгдсэн төр задран, Манжийн эрхшээлд орон, уруудал доройтлын эриний үүд нээгдсэн төдийгүй Чингис хааны барьж байсан Төрийн Их хасбуу Тамга ор сураггүй алдагджээ.

Одоогоос 68 жилийн тэртээх энэ өдөр болсон явдал.
1948 оны 7 дугаар сарын 7-ны өглөө Дамжигийн сумангийн улс төрийн орлогч Г.Хаянхярваагаар ахлуулсан Б.Гиваан, Б.Тэгшээ, Л.Даваадорж, Н.Дандархайдав, Э.Архад, Т.Баян, Л.Гончигзэвгэ, Д.Чойжин, Ч.Пэлжээ нарын бүрэлдэхүүнтэй хилийн манаа Байтаг богд уулын Бүдүүн харгайт голын хавцлын аман дахь харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байв.

Богд хааны сүүлчийн хатан Наваанлувсангийн Гэнэнпил /1905-1938/
Гоо үзэсгэлэн төгс энэ бүсгүйг Богд хаантан 17 тэмээ ачаатай нутагт нь буцаасан гэдэг. Тэрбээр өөрийн дурлалт залуу Даншигийн начин Лувсандамбатайгаа ханилж дөрвөн хүүхэдийн ээж аав болон амьдарч байлаа. Гэвч хэлмэгдүүлэлтийн хар шуурга эрхэм хүнийг тойрч гараагүй юм. Богдын хатан хэмээгдэж явсаныхаа төлөө хэд хэдэн удаа хөрөнгөө хураалгаж, чанга хатуу эрүү шүүлтийг туулж эцэст нь 1938 онд таван сартай жирэмсэн байхдаа буудуулж нас эцэслэсэн гашуун түүхтэй хүн. Богдын хатнаар өргөгдөөд явсны нь дараа сүйт хархүү Лувсандамба нь хайртай бүсгүйнхээ араас Их хүрээ орж даншигт барилдаж начин цол хүртэж байсан гэдэг. Сүүлд Гэнэнпил хатныг төрхөмдөө ирэхэд нь ханилж суусан юм билээ. Лувсандамба бол бас л ялгаагүй халхын сайхан эрсийн нэг. Эдгээр хүмүүсийн хайр дурлал, хувь тавилан, намтар түүх он цагийн эрхээр алсарсаар л авай...
 
Үндэстэн агентлаг 
 

Ойрад монголын их баатар, Хошуудын язгууртан Галдамбаагийн намтар судлалын асуудалд холбогдуулан Оръяс Мөнгөнхүүгийн Ганболд, Буудангийн Доржцэрэн нарын бичсэн өгүүллийг нийтэлж байна.

XVI зууны сүүлийн хагасаас XVII зууны эхний хагасын Ойрадын түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэж, алдаршсан хүн бол Очир цэцэн хааны хүү язгууртан, цэргийн жанжин Галдамбаа юм.

Сурвалж хэрэглэхүүний товч тойм. Галдамбаагийн намтар түүхэнд холбогдох бичгийн сурвалж нь тод болон худам монгол бичгээр байхаас гадна хятад, төвд, орос зэрэг хэл бичгээр нилээд зүйл буй. Галдамбаагийн тухай мэдээ занги хамгийн баялаг тэмдэглэгдсэн сурвалж нь “Зая бандидын намтар” юм.


Сэтгүүлч, яруу найрагч Б.Занданхүүгийн Түвд орноор зорчсон аян замын тэмдэглэлийг duuren.mn нийтэлж байна. Энэхүү тэмдэглэлийг Б.Занданхүү хэдэн жилийн өмнө ӨМӨЗО-нд сурч байхдаа бичсэн бөгөөд хэл соёлоо мартсан Хэнаны монголчуудын талаар сонирхолтой баримтуудыг энд өгүүлэх болно.

XV зууны үеийн дэлхийн цуутай одон оронч, математикч, геометрч Үлүгбэх хүн төрөлхтний шинжлэх ухаанд хийсэн бүтээснээрээ мөнхөрсөн, түүхнээ алтан үсгээр бичигдсэн суут хүмүүсийн нэгэн бөлгөө. Түүхнээ Үлүгбэхээр алдаршсан эл эрхмийн жинхэнэ нэр нь дундад Ази гаралтай Мирза Мохаммад Тарагай юм.

Түүний түүх монголчуудынхтай салшгүй холбоотой нь маргашгүй билээ.

1402 оны 7 дугаар сарын 20 нд Ангор одоогийн Анкарагийн орчимд Туркын 165 000, Төмөр хааны 140000 цэрэг оролцсон.

Ангорын тэгш талд шийдвэрлэх тулалдаан болж Түрэгийн цэрэг дэлхийн бүх үеийн түүхэн дэх шилдэг армиудын нэг байсан бөгөөд эрэлхэг баатарлагийн гайхамшгийг үзүүлж, өглөө эрт 6 цагт эхэлсэн тулалдаан шөнө дөл болтол үргэлжилсэн. Ван нь толгойлж байлдсан, ган хуяг дуулга бүхий сербийн хоёр түмэн цэрэг амь насаа түрэгийн төлөө өргөсөн ч нэмэр болсонгүй.

Аливаа үндэстэн эрхэлдэг аж ахуй, шүтэн дээдэлдэг эд өлөг, хүн амьтан, уул ус, тэнгэр эрхсээр овоглох явдал их л эртнээс түгээмэл байсан. Монголчууд Чингис хаанаас ч өмнө маш эрт бүр X зуунаас эхлэн угийн бичиг хөтлөн уг судар, удам угсаагаа мэддэг байсан төдийгүй язгууртны цол хэргэм үеэс үед өвлөгдөн уламжлагддаг байсан нь баттай юм.

Бусад мэдээ

Apr 04, 2024 1476

НИЙТЛЭЛ

Mar 30, 2024 1419

МОНГОЛЫН ТҮҮХ

Mar 30, 2024 452

ЯРИЛЦЛАГА

Mar 12, 2024 745

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/